Saturday, January 31, 2009

Дүүргийн олимпиадын мэдээ

Энэ жил манай сургууль нийт 7 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль авсан байна. Сонин давхцал байгаа биз. Дордохын 7 ч гэдэг гэхдээ манай сургуулийн хувьд хэзээ ч тийм биш, харин ч 7ийн тоог азын гэх зэргээр үзэж бэлэгшээдэг ч юм байна лээ. Цаашид энэ тоо улам өсөх байх аа гэдэгт итгэлтэй байна.
Дүүргийн олимпиадын мэдээг нийтлэлээ.



Удахгүй хотын , улсын олимпиадууд болно. Уяачид болон уралдааны эзэд бэлтгэлээ базаасаар...

Элсэлтийн шалгалтын 2009 оны журамтай танилцана уу!

Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Энэ жилийн хувьд элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусах ажээ. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд дахин нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвийнхөн анхааруулж байна. Түүнчлэн бүртгэлийг онлайнаар www.eec.mn хаягаар явуулах аж. Та бүхэн энэ талаарх мэдээллийг 7011 9498, 1973 утсаар холбогдон лавлаж болохоос гадна www.eec.mn вэб сайтаас тодорхой мэдээлэл хүлээн авах боломжтой аж.



Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

-Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтын мэдээлэл үнэн зөв байх


-Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3x4 хэмжээтэй 1 хувь өнгөт цээж зураг /Жич: Бүртгүүлэхдээ зургийг зөвхөн нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно. Мөн 2009 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгчид 1 хувь өнгөт цээж зургийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн ЕШЗМТ-ийн ажилтанд хураалгана/


-Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2009 оны зургаадугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа засаг дарга эсвэл сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтанд авчирна.


-Бүрэнд дунд боловсролын үнэмлэх /2009 оноос өмнөх онд ЕБС төгсөгчид/


-Бүртгүүлэх хуудсыг үнэн зөв бөглөнө.


-Интернетээр бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Зоос банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитал банк, Хадгаламжийн банк, Хас банкны мастер болон виза картаар шилжүүлнэ. Мөн Хаан банкны интернэт төлбөр тооцооны систем /Mobile Ьапк/-ийг ашиглан шалгалтын хураамжийг шилжүүлэх боломжтой юм.


-Орон нутгийн бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банкин дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.


Анхааруулга: 2009 оноос өмнөх онд ЕБС тегсөгчид бүрэн дунд боловсролын үнэмлэхгүй бол бүртгэхгүй.


-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн Ерөнхий шалгалтад бүртгүүлэх бол БСШУЯ болон УМХА, түүний эрх олгосон байгууллагаас тухайн бичиг баримтыг баталгаажуулсан байна. Баталгаажилт хийгдсэн бичиг баримтыг БҮТ-д заавал бүртгүүлнэ.


-Гадаад иргэн Ерөнхий шалгалтад бүртгүүлэх бол заасан бичиг баримтыг БҮТ-өөр баталгаажуулахаас гадна Монгол Улсын регистрийн дугаартай болсон байх шаардлагатай.


-Шалгуулагч сонгосон хичээлүүдээ сайтар нягтлан зөвхөн нэг удаа бүртгүүлнэ.


-Ерөнхий шалгалтын /ЕШ/ хураамж нэг шалгалт 4500 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламжтай байна,


-ЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын төлбөрийн 80 хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа болон ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй бөгөөд бусдад шилжүүлэн тооцохгүй. Мөн шалгалтанд бүртгүүлсний дараа 10 хичээлийн шалгалтыг нэмэх, хасах, солих, өөрчлөх боломжгүй болно.


-2009 онд ЕБС төгсч буй шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах шалгалтын төвд шалгалт өгнө.


-2009 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.


-Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайлан луйврын гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтанд орох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасна.


Ерөнхий шалгалтын хугацаа, зохион байгуулалт


Шалгалтанд өөрийн оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн нийт шалгалтыг хүчингүй болгож 2 жил хүртэл ЕШ-д орох эрхийг хасна.


2009 оны ерөнхий шалгалт дараах хуваарийн дагуу орон даяар Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг явагдана.


6-р сарын 05-ны өдөр:

14.00- 15.20 цагт: Монгол улсын түүх

16.30- 17.50 цагт: Оросхэл


6-р сарын 06-ны өдөр:

8.30- 9.50 цагт: Газарзүй

11.00- 12.20 цагт: Математик

14.00-15.20 цагт: Биологи

16.30- 17.50 цагт: Англи хэл


6- р сарын 07-ны өдөр


08.30-09.50 цагт: Хими

11.00- 12.20 цагт: Нийгмийн тухай мэдлэг

14.00-15.20 цагт: Монгол хэл

16.30-17.50 цагт: Физик


Шалгалтын анги, танхимд rap утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер МРЗ, МР4, дуу хураагуур гэх мэт бусдад саад болох зүйл болон хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө гэх мэт санамжууд байгаа ажээ.

Шалгалтын дүн мэдээ

-Хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, засагч машинаар засаж дүн оноог гаргана.

-Шалгалтын даалгаврын зөв хариултыг шалгалт явагдаж дууссанаас хойш 8 хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд нийтэлнэ.

Шалгалтын дүн оноо гаргах, батламж хуудас тараах хугацаа:


-2009 оны зургадугаар сарын 08-24-нд ЕШ-ын оноог гаргаж, нийт шалгуулагчдын дүн, оноог зургадугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулна.

-2009 оны зургадугаар сарын 25-30-нд дүн, онооны жагсаалт гаргаж, батламж хуудас тараана.

-Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар,

нууц кодоо ашиглан www.eec.mn веб сайтаас танилцаж болно.

-2009 онд ЕБС-ийн 11 ангийг төгссөн шалгуулагчид ЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон хүнээс хүлээн авна.

-2009 оноос өмнө бүрэн дунд боловсролын үнэмлэх авсан орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа БСГ-аас, Харин Улаанбаатар хотын шалгуулагчид ЕШ-ын зөвлөгөө мэдээллийн төв Сан дээд сургуулиас батламж хуудсаа авна.

-Шалгуулагчдын мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.

-ЕШ-ын батламж хуудас нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Багш нартаа баярын мэнд хүргэе

Юуны өмнө багш нартаа баярын мэндийг хүргэе. Өнөөдөр манай шинэ монгол сургуулийн багш нарын баяр болж өнгөрлөө.Хүндэтгэлийн концерт нь РЦНК дэр дөнгөж саяхан болж өндөрлөв. Сайхан ч боллоо. Манай сургуулийн хүүхдүүд үнэхээр авьяастай гэдгээ саяны тоглолтоороо ч харуулав. Үзээд суухад лав сайхан санагдлаа.
Багш нарт маань ч гэсэн таалагдсан байх. Ямарч байсан олон олон багш нар шагнал авч баяр дээр баяр нэмлээ. Энэ дотроос Шинэ монгол ахлах сургуулийн 2-3 ангийн багш Д. Алтангэрэл 9н эрдэнийн шагналаар шагнагдсанд анги хамт олон болон админ миний бие багшдаа баяр хүргэж байна.



За тэгээд ил концертонд анги хамт олныхоо нэрийн өмнөөс оролцон хөтлөсөн Анхбаяртаа, монгол бүжгэнд оролцсон Сайханцэцэг нартаа баярласанаа илэрхийлье.
Зөндөө олон сонирхолтой сайхан үзүүлбэрүүд байсан боловч үнэнхүү гачигталд орсны улмаас ( миний камерны багтаамж хүрээгүй, Баярмаагийнх цэнэг нь дуусч, Түмэнбаяр Буяннэмэх нар камераа мартсан хэхэ) зурагнуудыг нь сайн олж чадсангүй. Гэхдээ удалгүй хүргэх болноо. Аа тийм Гэрэлмаа багшдаа бас төрсөн өдрийн мэндийг хүргэе!

Вангагийн зөгнөл биелсээр.../2010 дэлхийн 3 дайн эхлэх болов уу?/

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ.
Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.

2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.

2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.

2016. Европ бараг хүнгүй болно.

2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.

2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно

2025. Европ мөн л хүн ам багатай байна.

2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.

2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.

2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.

2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.

2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.

2076. Ангигүй нийгэм /коммунист/ тоггоно.

2084. Байгаль сэргэнэ.

2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.

2097. Хурдан хөгшрөлтийг ялна.

2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.

2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.

2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.

2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.

2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/.

2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.

2167. Шинэ шашин үүснэ.

2170. Их ган болно.

2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.

2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.

2195. Далай тэнгист сууршигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.

2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.

2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.

2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.

2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.

2262. Гарагуудын тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.

Ер бусын давхцалууд


1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ.
Энэтхэгт хэдхэн жилийн өмнө зорчигч тээврийн хоёр галт тэрэг дэлбэрч 220 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байсан. Мөрдөн байцаалтын явцад нэгэн зорчигчийн шидсэн тамхи нь төмөр зам дагуух шатдаг хийн хоолойны хий алдаж байсан хэсгийн орчим унаснаас дэлбэрэлт болсон нь тогтоогджээ. Ингээд ч зогссонгүй Дели-Мадрас ба Мадрас-Дели чиглэлээр явж байгаад дэлбэрсэн хоёр гал тэрэг нь яг адилхан дугаартай байсан байна.
Италийн алдарт жүжигчин Марчелло Мастроянни нь нэгэн үдэшлэгт уригдан оролцжээ. Найр ид дундаа явж байтал жүжигчин мааань гэнэт босч ирээд «Нэгэн цагт жаргалтай амьдарч байсан гэр минь шатлаа» гэсэн үгтэй мартагдах шахсан хуучны дууг дуулж гарчээ. Цугларсан олон түүнийг гайхан харж байтал гэнэт утас дуугарч Ментон дахь харш нь шатсан тухай мэдэгдэхэд бүр ч их гайхсан гэдэг. Хожим нь энэ дууг хамгийн сүүлд бага сургуульд байхдаа дуулж байсан гэдгээ Мастрояни хэлсэн байдаг.
Болгарын нийслэл Софи хотноо бүр ч инээдтэй тохиолдол болж байсан удаатай. Милко Стоянов нэртэй орон байрны хулгайч эр нэг айлыг ухаж, авсан зүйлээ үүргэвчинд чихчихээд борооны ус зайлуулагч хоолойгоор дамжин хүн бараг явдаггүй шахуу гудам руу буужээ. Хоёр давхрын орчим бууж явтал нь гэнэт цагдаагийн шүгэл дуугарах чимээ гарахад сандарсан хулгайч барьц алдаад унажээ. Гэхдээ аз болж яг тэр үед нь доогуур нь явж байсан хүн дээр унаад эсэн мэнд үлдсэн ч баригдсан байна. Хамгийн хачирхалтай нь амийг нь аварсан нөгөө хүн нь өөртэй яг адил Милко Стоянов гэдэг нэртэй, орон байрны хулгайч байж таарав. Цагдаа нар түүнтэй олон өдөр хөөцөлдсөөр нөгөө эзгүй гудамжинд оруулаад алдахын даваан дээр шүгэлдсэн байсан аж.
Саран дээр хөл тавьсан хамгийн анхны хүн Нил Армстронгтой холбоотой нэгэн тохиолдол байдаг. 1969 онд Армстронг нь Сарны гадаргуй дээр хөл тавьсан даруйдаа:
-Ноён Горски танд амжилт хүсье гэсэн учир битүүлэг үг хэлсэн байдаг. Нислэгийг удирдах төвийнхөн, сурвалжлагч нар ч гэсэн энэ үгнийх нь учрыг ололгүй олон жил болсны эцэст Армстронг нууцаа дэлгэсэн байдаг. Армстронг нь хүүхэд байхдаа найз нартайгаа нуугдаж тоглож байгаад Горски нэртэй хөрш айлынхаа хашаанд орчихож. Нуугдааж сууж байхдаа хөрш айлын эхнэр, нөхөр хоёр чанга дуугаар хэрэлдэхийг нээлттэй цонхоор нь сонсчээ. Горскийн эхнэр нь:
-Өөдгүй муу бэлгийн сулралтай новш. Хөрш айлын жаал хүүг саран дээр буусны дараа л би орал секс хийнэ гэж хашгиран нөхөртөө уурлаж байсан байна. Гэтэл олон жилийн дараа үнэхээр Саран дээр хөл тавих агшинд нь Горскийн эхнэрийн хэлж байсан үг гэнэт санаанд ороход гайхсан Армстронг алдарт үгээ хэлсэн байдаг.
Шарль Фоссе нэртэй франц эр орон орноор хэсүүчлэн мөрийтэй тоглодог, зартай луйварчин байжээ. Ингэсээр нэгэн удаа Лос Анжелсийн мөрийтэй тоглоомын газар таван мянган доллар хожсон байна. Гэтэл бусад нь түүнийг луйвардаж хожсон гэж буруутгаад буудаад алчихаж. Тоглогчид хүн буудсандаа юмын чинээд тоолгүй үргэлжлүүлэн тоглохоор болжээ. Гэтэл мэргэжлийн мөрийтэй тоглоомчдын дунд луйварчны хожсон мөнгө бүтэлгүйтэл дагуулдаг гэж үздэг болохоор өөр хүн урихаар шийдэж, ойролцоох ширээний ард ганцаар сууж байсан залууг дуудан, буудуулсан эрийн мөнгөөр нь тоглохыг санал болгожээ. Нөгөө эр нь ч зөвшөөрч тоглоом үргэлжилсэн байна. Гэтэл хачирхалтай зүйл болж нөгөө эр луйварчны мөнгөөр тоглоод бүтэлгүйтэх нь бүү хэл ахиад хоёр мянган доллар хожоод байж байхад нь буун дуугаар ирсэн цагдаа нар бүгдийг нь саатуулжээ. Цагдаа нар Шарль Фоссегийн алуурчдыг баривчлаад, луйврын аргаар хожсон таван мянган долларыг нь талийгчийн төрөл төрөгсдөд нь буцаан өгөхөөр танихгүй залуугаас буцаан авчээ. Гэтэл тун удалгүй нөгөө танихгүй залуу нь Шарль Фоссегийн хүү нь болох нь тогтоогдож, цагдаа нар ихэд гайхчээ. Хүү нь хамгийн сүүлд хорин жилийн өмнө харж байсан тэнэмэл эцгээ таниагүй байсан байдаг.

Friday, January 30, 2009

Төрсөн жилийн зурхай

Эрхэм танаа 12 жилийг тухайн жилд харгалзах амьтад, тэдгээрийн шинж чанартай дүйцүүлэн гаргасан нэгэн зурхайг хүргэж байна. Зурхайн ухаан бүхнийг ягштал өгүүлэх нь үгүй ч зарим нэгэн онцлог хийгээд нийтлэг шинжийг ийн өгүүлжээ.

Хулгана жилтэн
Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдгаараа бусдаас ялгардаг. Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл нь явдаг. Хэрвээ зам зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна уян хатан байдаг. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлтэй ханддаг. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.

Үхэр жилтэн
Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үзнэ. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна. Биеийн хүний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хvн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. "Гэр бүлийн усан онгоцыг" тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.

Бар жилтэн
Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. Оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. Бар хэзээ ч мөнгө төгрөгийг шууд сонирхоод байхгүй ч хөрөнгөтэй байж чадна. Хэрвээ таны гэр бvлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаалдаг гэнэ. Хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс.

Туулай жилтэн
Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Тэр дайсан байх дургүй.

Луу жилтэн
Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг. Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог.

Могой жилтэн
Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргvй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй. Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна.

Морь жилтэн
Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг. Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай. Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой. Тэр их аминч, тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ. Тэр их нэрэлхүү, дээрэлхүү зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг. Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно. Учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай. Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог.

Хонь жилтэн
Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс учраас бусдад найдах нь бий. Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно. Ихэнхи нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална. Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно. . Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй. Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг.

Бич жилтэн
Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг. Тиймээс дараагийн хүнээ хайдаг.

Тахиа жилтэн
Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөөг харамгүй өгнө. Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. Ажиглан суух зантай, залхуудуу. Гэхдээ бас агуу хөдөлмөрч хүн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг. Тэр их идэвхитэй, хөдөлгөөнтэй. Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин гүн ухаанч болно. Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж, гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.

Нохой жилтэн
Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. Ямар ч мэргэжилд тэр төгс, үнэнч шударга байна. Хүн удирдах гайхамшигтай чадвартай. Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай.

Гахай жилтэн
Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгvй бүгдийг харьцуулан үздэг. Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана. Гахайд найз нөхөд бага ч байгаа найз нөхдөдөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг.

huurhun.com

Thursday, January 29, 2009

32-р хичээлийн ханз

Эндээс дуудлагаа бичиж авна уу.











32 дугаар хичээлийн ханз



Цаасыг нь голоор нь хуваахаас өөр арга байсангүй.
Самбар дээрээс хуулж амжаагүй нэгэн нь татаад авна биздээ. Choco-оос цаасыг нь авсан шүү.



Warii warii Choco

өнгө

Цагаан өнгө – шударга , хүмүүстэй эвтэй байхыг хүсдэг. Ихэнхдээ эргэн тойрны хүмүүстээ таалагдахыг хүсдэг

нил ягаан - гоо сайхны төгс өндөр мэдрэмжтэй гэсэн үг юм

шар - төрөлхийн аялагч, таны фантази их хөгжсөн гэж хэлж болно,сонирхолтой хүмүүс, аз жаргалыг хайгчид, мэдэх сурахыг эрхэмлэгч

Улбар шар - шинэ хувцас худалдан авахдаа харам, тэвчээр муутай, зорилготой зохион байгулалттай хүмүүс

цэнхэр - Тайван байдлыг хүсэгчид, ухаалаг, хэнээс ч хамааралгүй, анхаарал халамжинд дуртай, цэвэрч нямбай, мэдрэмтгий

Хар -нь өөрийгөө хаана ч хэзээ ч хянахыг хүсдэг, хаагдмал, ажил хэрэгч имижийг бүрдүүлэхийг хүсдэг

Улаан - нь сэтгэл хөөрөл ихтэй, хүчтэй, зоригтой хүмүүс

бор, хүрэн - тав тухтай байдлыг хүсдэг,

ногоон - эрхэмлэдэг бол аливаа юманд болгоомжтой ханддаг ба өөртөө итгэлтэйг илтгэнэ.

саарал - өөртөө итгэл муутай


Хүнд өөрийн эрхгүй дуртай өнгө байдаг энэ нь бас янз бүрийн байдлыг илтгэдэг болохыг сэтгэл сулдлаачид судалсан байна.

Үүнийг санахад илүүдэхгүй

•Амьдралын ухаан гэдгийн хамгийн гол мөн чанар нь ашигтай үйлдэл хийж олз омог олохдоо байдаг.
•Болгоомжлоход илүүдэхгүй. Яагаад гэвэл чи ганцаараа. Харин дайсан чинь ямагт олуулаа байдаг гэдгийг санаж яв.
•Хүний муу талыг олж харсан бол битгий шүүмжил. Магадгүй өөрийнхөө тухай тэрнээс ч дор юм сонсож мэднэ.

•Хов жив ярьдаг хүнийг хүмүүс үзэн яддаг бөгөөд хов жив зөөлөө гээд хэн ч баярладаггүй. Харин ч чимээгүй сонсчихоод өөрийг чинь үзэн ядах болно.
•Хүнээс юм гуйж чаддаг бай. Зарим хүмүүст үүнээс амархан юм байдаггүй.
•Зарим хүмүүс юмаа харамлаж чаддаггүй, зарим нь нүгэлтэй харамч байдаг, тийм хүмүүсийн аргыг нь олох хэрэгтэй.
•Хүн чамд үгүй гэж хэлсэн бол дахиж битгий чи гуй. Хамгийн ашигтай арга бол эхлээд түүнд тусла, дараа нь гуй.
•Аливаа юманд үнэлэлт дүгнэлт өгөхдөө зөвхөн өөрийнхөө толгойгоор шийдэж бай.
•Бусдад таалагддаг юм чамд таалагдахгүй байж болно. Энэ нь өөрийн гэсэн ухаантай гэдгийн баталгаа юм шүү.
•Жаахан ч муу зүйлийг үл тоомсорлож болохгүй. Гай ганцаараа ирдэггүй гэдэг юм. Бүдрэх нь юу ч биш гэж бүү бод. Хальтарч унавал юу ч болж мэднэ шүү.

Мөнгөө хэмнэж сурсан хүн л саятан болдог


Хүн амьдралынхаа туршид хурааж хуримтлуулсан хөрөнгөтэй байх ёстой. Хөдөлмөрлөж олсон бүх мөнгөө үрэн таран хийлгүй нэг хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Хэрэв мөнгөө хэмнэж өөртөө хөрөнгө хурааж чаддагүй бол та хэзээ ч цог хийморьтой байж чадахгүй.

Амьдралынхаа туршид олсон орлого бүрээсээ 10%-ийг хадгалж, хуримтлуулж бай. Жишээ нь өөрийнхөө хөдөлмөрлөж байж олсон мөнгөнөөсөө хугацаандаа cap бүр 100 доллар хэмнээд түүнийгээ жилд 10%-ийн хүүтэй банк юмуу хөрөнгө оруулалтын газар хадгалуулбал та тэтгэвэрт гарах үедээ нэг саяас багагүй доллартай болсон байна.
Бүх амьдралдаа мөнгөө хэмнэх зуршлыг өөртөө бий болгож түүнийгээ хөгжүүлээрэй. Энэ бол мэдээж хялбар зүйл биш. Шийдэмгий байдал, зорилго эрмэлзэл, сэтгэлийн хүч тэнхээ их шаарддаг. Бүх зүйлээ хэмнэхийг хичээ. Мөнгийг нэг гэлтгүй зарж байхдаа маш болгоомжтой ханд. Зарлага гаргах бүрдээ эргэлзэж бай. Ямар нэгэн юм худалдаж авах шийдвэрээ тухайн сардаа хойш тавьж бай.
Хүмүүс ихэнхдээ ядуу байдаг гол шалтгаан нь хамаг мөнгөөрөө өөрийн мэдэлгүй хэрэгтэй, хэрэггүй зүйл худалдан авч байдагт оршино. Өөртөө таалагдсан ямар нэгэн зүйлийг яах вэ гэхгүйгээр шууд л худалдаад авчихдаг. Эргээд авсан юм нь төдийлөн шаардлага хангахгүй, хог новш болж хөглөрдөг. Ийм тохиолдол байнга давтагдаад байвал мөнгө хадгалах талаар хэзээ ч урагш явахгүй, амжилт олохгүй. Мөн өрнөөс хэзээ ч мултарч чадахгүй.

Нийтлэл бичилгүй удсандаа хүлцэл өчье!

Сайн байцгаана уу? ангийн андууд болон манай блогоор хааяа ч болтугай шагайдаг хүмүүсээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Заа тэгээд сүүлийн 20иод нийтлэл дунд миний нийтлэл нэг ч байхгүй байгааг хараад нээрээ нэг юм толгойд бодогдоодхов. Блогоороо өдөр болгон шахуу ордог ч гэсэн шинэ юм хийгээгүй уджээ. Учирийг нь тоочвол олон л доо.

1рт саяны амралтаар баахан олимпиад энээ тэрээ гээд үнэхээр зав муутай байсан тул хүлцэл өчье!
2рт манай блогт цөөхөн хэдэн л хүн сэтгэгдэл болон чатан дээр юм бичих юм. Энэ мэтээс харахад үнэхээр манай блогоор хүн орохгүй байнуу? Эсвэл орсон ч сэтгэгдэл үлдээхээргүй онцгүй блог юм болуу гэх мэт ер нь жаахан урам алга болох тийшээгээ хэхэ. Гэхдээ болоогүй л дээ юу боллоо гэж иймхэн юманд шантрахавдээ.
Заа тэгээд энэ жил чинь бид нөхдийн хариуцлага ихтэй жил. Дунд сургууль гээчийг энэ жил л төгсөж их сургуулийн босгыг алхах дөхсөөр л...
Энэ их хариуцлагатай жилийн маань эхний хагас нь дуусаад энэ долоо хоногоос эхлээд хичээлийн 2р хагас жил эхэлсэн гэдгийг бүгд мэдэж байгаа байхаа.
Тэгэхээр одоо хүмүүсээ тоглох, наадах , зугаацаж цэнгэхээ багасгаад ( гэхдээ ер нь бол байна л даа багасга л гэж хэхэ) хичээл хийхээ арай илүү ухамсарлаж, ухамсарлаад ч зогсохгүй хичээлээ хийх цаг нь иржээ. Одооноос хийхгүй л бол оройтсон хойно нь амаа барих юм болохвий дээ гэсэндээ сануулж байна! goodluck ;))

Wednesday, January 28, 2009

Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох

Хүний нэрний эхний үсэг түүний зан чанарыг тодорхойлдог гэсэн үзэл байдаг. Гэхдээ та үүнд итгэх эсэх нь мэдээж таны л сонголт билээ.

А - Хүч чадал, эрх мэдэл

Б - Агуу хайр сэтгэл

В - Хувирамтгай, эмх журамгүй

Г - Оньсого мэт нууцлаг

Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай

Е - Биеэ дайчлах чадвар

Ж - Өөртөө итгэлгүй

З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл

И - Авхаалжтай, соргог, түгшимтгий

К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг

Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай

М - Хөдөлмөрч ёсорхог

Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг

О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй

П - Даруу ганцаарддаг

Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл

С - Бухимдуу гутруу

Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг

У - Айдас зөн билэг

Ф - Эелдэг зөөлөн

Х - Бэлгийн асуудалтай

Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай

Ч - Үнэнч шударга

Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй

Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй

Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг

Ю - Их зантай, биеэ тоомтгой

Я - Боловсон уран бүтээлч

Tuesday, January 27, 2009

Химийн бие даалт

za tun yaaruu hiilee... avaarai.. zarim neg zuil deeer bs hultsel uchie,


za tun yaaruu hiilee... avaarai.. zarim neg zuil deeer bs hultsel uchie,

Monday, January 26, 2009

Заал авахуу, яахуу?

Дараа долоо хоногийн Saturday, Sunday-д Volleyball тэмцээнтэй юум чинь эртхэн дахиад нэг заал авахуу яахуу?

Shin nen no bideo ...

Харин дараагийн бичлэг бол бидний NEW YEAR'S PArtY ийн маань ОРГИЛ хэсэг болох шампанск буудуулж байна, хүмүүсийн сэтгэл их хөдөлсөн байгаа бололтойдог шүү хэхэ... За тэх үед ч мөн ч сайхан байсан даа гэж хэхэ... ӨӨ энэ дашрамд ангийнхнаасаа нөгөө солёт буудуулах үеийн бичлэг нтр байвал өгөөч ээ гэж хэлмээр байна аа, тэр үед намайг орхиж явсан учраас би нүдээрээ харж, чихээрээ сонсож баяссан юм ч байхгүй, төсөөлөл ч байхгүй өнгөрсөн... тэр ямар харамсалтай байсан гээч, тэгээд бичлэг ч болохноо үзье гэж хэхэ, гүй ээ бас блог дээрээ тавья ...
За за бичлэгээ үзээрэй ! Please, click the post comment then ... kkk ^_^

Бүжгийн талбайг хэн эзэлж байна ? ^_^

Админ нь та бүхэндээ нэгэн сонирхолтой бичлэгийг толилуулж байна аа. Нэлээн хожуу тавигдаж байгаа ч гэсэн сонирхолтой байна байх аа гэж найдаж байна.
Одоо харин бичлэгээ үзээд бүжгийн талбайг хэн хэрхэн эзэлж байна вээ гэдгийг таацгаагаарай хэхэ, Please, post comment !


Friday, January 23, 2009

GERLEEDEE ^_^



glitter-graphics.com

tsaash daa ulan sain hicheegeerei kk ^_^ . mun buh huuhduudde
glitter-graphics.com

Thursday, January 22, 2009

Дүүргийн олимпиадууд боллоо.

Өнөөдөр дүүргийн математик, англи хэл, биологийн олимпиад болж өндөрлөлөө. Эндээс эхний 10 р нь таслан хотын олимпиадад орох эрхээ олж авдаг билээ. Манай ангиас
Математикт - Буяннэмэх, Гэрэл
Англи хэл - Yuna
Биологи - Нансалмаа, + нар оролцсон болой.
Мөн нэмээд баярт мэдээг хүргэхэд 11-р ангийн математикийн олимпиадад эхний 9 байрыг
манай Шинэ-Монгол сургууль авсан байна. Үүнээс Баянзүрх дүүргийн 11-р ангийн математикийн аваргаар Шинэ-Монгол сургуулийн 2-3 ангийн Г.Гэрэл шалгарсан болохыг дуулгахад таатай байна. Ингээд Гэрлээдээ бүгдээрээ цаашдын урлаг, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөж, халуун баяр хүргэе !!!
Харин удаах байруудад 2-2 ангийн сурагч Золбоо, 3-2 ангийн сурагч Ундармаа нар шалгарсан байна гэсэн мэдээг баттай эх сурвалжаас авлаа. ;-)
Мөн өчигдөр дүүргийн химийн олимпиад болсон. Дүнг нь миний бие хараахан мэдээгүй байна.
За ингээд доор математикийн олимпиадын бодлогыг нийтлэлээ.

Saturday, January 17, 2009

1-дэх өдөр заал авна

1-дэх өдөр 12:30-аас заал авах учраас бүгд идэвхтэй ирээрэй. Хүүхдийн тоо цөөхөн байвал бусад ангийнхантай нийлж авна гэсэн учраас бүгд ирцгээгээрэй.

K!sS
Arima
K!D

Friday, January 16, 2009

Гиннесийн номд Монголыг ингэж бүртгэжээ

Хамгийн том талбай
Монголын газар нутаг өргөн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ өмнөө цөөнгүй орныг гишгүүлдэг. Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хүн амьдардаг Монгол орон нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагүй дэлхийн амжилт тогтоодог аж. Харин Гиннесийн дэлхийн дээд амжилтын бүртгэлийн онлайн хувилбарт нэгэн ташаа мэдээлэл орсон нь анхаарал татаж байна. Тэд Монгол Улсын тухай 1924 онд Хятадаас тусгаар тогтносон хэмээн бичжээ.
Хамгийн том сарвуу хумстай амьтан
Говийн эрт балрын үе буюу галвын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Түүний удаахан нь
үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бүтгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ.

Бүгд хувийн сууцтай
Монгол айл өрхүүд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмчийнх гэсэн үг. kkk ^_^

Буриадын хамба лам Дашдорж Итгэлийн цогцос


1927 оны орчим жанч халсан Буриадын хамба лам Дашдорж Итгэлийн цогцос огт муудаагvй яг л амьд хvнийх шиг байсан хэмээн эмнэлгийн мэргэжилтнvvд тэмдэглэн vлдээжээ.

Оросын эрдэмтэд ч vvнийг нотолсон байдаг. Итгэхэд хэцvv л хэрэг. Хамба лам Улаан-Vvдээс холгvй орших газар єєд болсон юм байна. Йогийн лянхуа суудлаар сууж бясалгал хийж байгаад єєд болсон ламтан єєрийн бунхныг тодорхой хугацааны дараа нээж vзэж байхыг гэрээсэлсэн аж. Иволдин дацангийн лам нар гэрээслэлийн дагуу тvvний бунхныг 1955, 1972, 2002 онд тус тус хєндсєн байна. Тvvний цогцсонд vхжиж муудсан шинж тэмдэг єчvvхэн ч байдаггvй, эд эс нь яг амьд хүнийх шиг байна гэдгийг судлаад тогтоочихсон. Рентгенээр харахад дотор эрхтнүүд нь бүгд зүгээр, тархины энерги нь жирийн хүнийхээс их байсан гэдэг.



Нострадамус

-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ
-Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ
-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана
-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.
-2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ.
-2021 онд олон улсын байдал намжмал болно.
-2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ.
-2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана.
-2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ.
-Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ.
2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ.
-2043-2046 он.Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно.
-Нострадамусыг судлаач бүр өөр өөрөөр тайлбарладагийг анхаарна уу


Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ

Thursday, January 15, 2009

Anhaadaa zoriulav :D


Godgo

31 дүгээр хичээлийн ханз болон Үйл үгийн үйлдэгдэх хэвийн хувилал






Bubu эгчид загнуулахаас айгаад эрт тавилаа шүү. Өө нээрээ бас trickle-годгодоx =.=

Wednesday, January 14, 2009

Тунгалаг тамир, Цаг төрийн үймээн унших, татах

Тунгалаг тамир Энд дарж уншина уу

Цаг төрийн үймээн Энд дарж уншина уу

Удахгүй та бүхэндээ Б.Ренчингийн Гүнж зохиолыг хүргэх болно оо.


III улиралын уран зохиолын унших сэдэв

Амралтаараа доорх зохиолуудыг уншиж аваарай. Бас ихэнхи нь кинотой учраас эхлээд киног нь үзээд дараа нь зохиолоо уншсан ч болно шүү дээ. хэхэ. Орж ирээд хичээллэхэд амар байх байх. Мөн бүгдээрээ их сонирхолтой сайхан зохиолууд шүү. Олдохгүй зохиолуудыг нь админууд нь блог дээрээ тавихыг хичээх болно оо.


1. Ч. Лодойдамба
1. Тунгалаг тамир

2. Д. Намдаг
2. Цаг төрийн үймээн ( кино - 1921-1937 Төрийн сүлд өршөө)

3. Б.Ренчин
3. Үүрийн туяа
4. Ану хатан
5. Гүнж

4. Л.Түдэв
6. Хувьсгал танаа өчье

5. С. Удвал
7. Их хувь заяа