Өнөөдөр дүүргийн математик, англи хэл, биологийн олимпиад болж өндөрлөлөө. Эндээс эхний 10 р нь таслан хотын олимпиадад орох эрхээ олж авдаг билээ. Манай ангиас
Математикт - Буяннэмэх, Гэрэл
Англи хэл - Yuna
Биологи - Нансалмаа, + нар оролцсон болой.
Мөн нэмээд баярт мэдээг хүргэхэд 11-р ангийн математикийн олимпиадад эхний 9 байрыг
манай Шинэ-Монгол сургууль авсан байна. Үүнээс Баянзүрх дүүргийн 11-р ангийн математикийн аваргаар Шинэ-Монгол сургуулийн 2-3 ангийн Г.Гэрэл шалгарсан болохыг дуулгахад таатай байна. Ингээд Гэрлээдээ бүгдээрээ цаашдын урлаг, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөж, халуун баяр хүргэе !!!
Харин удаах байруудад 2-2 ангийн сурагч Золбоо, 3-2 ангийн сурагч Ундармаа нар шалгарсан байна гэсэн мэдээг баттай эх сурвалжаас авлаа. ;-)
Мөн өчигдөр дүүргийн химийн олимпиад болсон. Дүнг нь миний бие хараахан мэдээгүй байна.
За ингээд доор математикийн олимпиадын бодлогыг нийтлэлээ.
1 comment:
...хэхэ, за тэгэд Гэрлээдээ баяр хүргэеээ...маш их бахархаж байна...за тэгээд энэ эрчээрээ улам цаашаа үзүүлээд өгөөрэй!!!!
Post a Comment