Saturday, January 31, 2009

Багш нартаа баярын мэнд хүргэе

Юуны өмнө багш нартаа баярын мэндийг хүргэе. Өнөөдөр манай шинэ монгол сургуулийн багш нарын баяр болж өнгөрлөө.Хүндэтгэлийн концерт нь РЦНК дэр дөнгөж саяхан болж өндөрлөв. Сайхан ч боллоо. Манай сургуулийн хүүхдүүд үнэхээр авьяастай гэдгээ саяны тоглолтоороо ч харуулав. Үзээд суухад лав сайхан санагдлаа.
Багш нарт маань ч гэсэн таалагдсан байх. Ямарч байсан олон олон багш нар шагнал авч баяр дээр баяр нэмлээ. Энэ дотроос Шинэ монгол ахлах сургуулийн 2-3 ангийн багш Д. Алтангэрэл 9н эрдэнийн шагналаар шагнагдсанд анги хамт олон болон админ миний бие багшдаа баяр хүргэж байна.



За тэгээд ил концертонд анги хамт олныхоо нэрийн өмнөөс оролцон хөтлөсөн Анхбаяртаа, монгол бүжгэнд оролцсон Сайханцэцэг нартаа баярласанаа илэрхийлье.
Зөндөө олон сонирхолтой сайхан үзүүлбэрүүд байсан боловч үнэнхүү гачигталд орсны улмаас ( миний камерны багтаамж хүрээгүй, Баярмаагийнх цэнэг нь дуусч, Түмэнбаяр Буяннэмэх нар камераа мартсан хэхэ) зурагнуудыг нь сайн олж чадсангүй. Гэхдээ удалгүй хүргэх болноо. Аа тийм Гэрэлмаа багшдаа бас төрсөн өдрийн мэндийг хүргэе!

4 comments:

Choco said...

Olon olon bayr davhtssan saihan udur bsn bn shuu.
Uuniig unshihgui bh l daa gehdee surguuliinhaa buh bagsh nartaa bayriin mend hurgey !!!

cameranii asuudal jaahan tiimerhuu blaa shuu, neeree, gehdee manius ni olnoo hehe...

LIL said...

buh bagsh nartaa bayriin mend !!! ^_^ rtsenka deer goy yum bolson uu bi daan ch ochooguil deee

Choco said...

Zurag nemlee .. tal avchihsand hultsel ochie...

Anonymous said...

Buh bagsh nartaa zunduu ih bayr hurgii Yalanguya Aagii bagshdaa bayr hurgii kekeke Ene medeeg Damjuulsan humuusdee ch bayrlav