Saturday, January 31, 2009

Элсэлтийн шалгалтын 2009 оны журамтай танилцана уу!

Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Энэ жилийн хувьд элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусах ажээ. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд дахин нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвийнхөн анхааруулж байна. Түүнчлэн бүртгэлийг онлайнаар www.eec.mn хаягаар явуулах аж. Та бүхэн энэ талаарх мэдээллийг 7011 9498, 1973 утсаар холбогдон лавлаж болохоос гадна www.eec.mn вэб сайтаас тодорхой мэдээлэл хүлээн авах боломжтой аж.



Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

-Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтын мэдээлэл үнэн зөв байх


-Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3x4 хэмжээтэй 1 хувь өнгөт цээж зураг /Жич: Бүртгүүлэхдээ зургийг зөвхөн нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно. Мөн 2009 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгчид 1 хувь өнгөт цээж зургийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн ЕШЗМТ-ийн ажилтанд хураалгана/


-Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2009 оны зургаадугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа засаг дарга эсвэл сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтанд авчирна.


-Бүрэнд дунд боловсролын үнэмлэх /2009 оноос өмнөх онд ЕБС төгсөгчид/


-Бүртгүүлэх хуудсыг үнэн зөв бөглөнө.


-Интернетээр бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Зоос банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитал банк, Хадгаламжийн банк, Хас банкны мастер болон виза картаар шилжүүлнэ. Мөн Хаан банкны интернэт төлбөр тооцооны систем /Mobile Ьапк/-ийг ашиглан шалгалтын хураамжийг шилжүүлэх боломжтой юм.


-Орон нутгийн бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банкин дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.


Анхааруулга: 2009 оноос өмнөх онд ЕБС тегсөгчид бүрэн дунд боловсролын үнэмлэхгүй бол бүртгэхгүй.


-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн Ерөнхий шалгалтад бүртгүүлэх бол БСШУЯ болон УМХА, түүний эрх олгосон байгууллагаас тухайн бичиг баримтыг баталгаажуулсан байна. Баталгаажилт хийгдсэн бичиг баримтыг БҮТ-д заавал бүртгүүлнэ.


-Гадаад иргэн Ерөнхий шалгалтад бүртгүүлэх бол заасан бичиг баримтыг БҮТ-өөр баталгаажуулахаас гадна Монгол Улсын регистрийн дугаартай болсон байх шаардлагатай.


-Шалгуулагч сонгосон хичээлүүдээ сайтар нягтлан зөвхөн нэг удаа бүртгүүлнэ.


-Ерөнхий шалгалтын /ЕШ/ хураамж нэг шалгалт 4500 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламжтай байна,


-ЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын төлбөрийн 80 хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа болон ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй бөгөөд бусдад шилжүүлэн тооцохгүй. Мөн шалгалтанд бүртгүүлсний дараа 10 хичээлийн шалгалтыг нэмэх, хасах, солих, өөрчлөх боломжгүй болно.


-2009 онд ЕБС төгсч буй шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах шалгалтын төвд шалгалт өгнө.


-2009 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.


-Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайлан луйврын гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтанд орох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасна.


Ерөнхий шалгалтын хугацаа, зохион байгуулалт


Шалгалтанд өөрийн оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн нийт шалгалтыг хүчингүй болгож 2 жил хүртэл ЕШ-д орох эрхийг хасна.


2009 оны ерөнхий шалгалт дараах хуваарийн дагуу орон даяар Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг явагдана.


6-р сарын 05-ны өдөр:

14.00- 15.20 цагт: Монгол улсын түүх

16.30- 17.50 цагт: Оросхэл


6-р сарын 06-ны өдөр:

8.30- 9.50 цагт: Газарзүй

11.00- 12.20 цагт: Математик

14.00-15.20 цагт: Биологи

16.30- 17.50 цагт: Англи хэл


6- р сарын 07-ны өдөр


08.30-09.50 цагт: Хими

11.00- 12.20 цагт: Нийгмийн тухай мэдлэг

14.00-15.20 цагт: Монгол хэл

16.30-17.50 цагт: Физик


Шалгалтын анги, танхимд rap утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер МРЗ, МР4, дуу хураагуур гэх мэт бусдад саад болох зүйл болон хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө гэх мэт санамжууд байгаа ажээ.

Шалгалтын дүн мэдээ

-Хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, засагч машинаар засаж дүн оноог гаргана.

-Шалгалтын даалгаврын зөв хариултыг шалгалт явагдаж дууссанаас хойш 8 хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд нийтэлнэ.

Шалгалтын дүн оноо гаргах, батламж хуудас тараах хугацаа:


-2009 оны зургадугаар сарын 08-24-нд ЕШ-ын оноог гаргаж, нийт шалгуулагчдын дүн, оноог зургадугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулна.

-2009 оны зургадугаар сарын 25-30-нд дүн, онооны жагсаалт гаргаж, батламж хуудас тараана.

-Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар,

нууц кодоо ашиглан www.eec.mn веб сайтаас танилцаж болно.

-2009 онд ЕБС-ийн 11 ангийг төгссөн шалгуулагчид ЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон хүнээс хүлээн авна.

-2009 оноос өмнө бүрэн дунд боловсролын үнэмлэх авсан орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа БСГ-аас, Харин Улаанбаатар хотын шалгуулагчид ЕШ-ын зөвлөгөө мэдээллийн төв Сан дээд сургуулиас батламж хуудсаа авна.

-Шалгуулагчдын мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.

-ЕШ-ын батламж хуудас нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

1 comment:

Anonymous said...

uu thanks thanks eniig unshaad bas neg yum bodogdoj bnshu ain hehe