Өнөөдөр хичээлийн хагас жил дуусч байгаатай холбогдуулан захирал багш Галбадрах, хичээлийн эрхлэгч Гүнжээ багш , нийгмийн ажилтан Ариунболд багш нартай ШМАС-ийн 1, 2р ангийнхан уулзлаа. Уулзалт 15.00 аас эхэлсэн бөгөөд сурагчдын ирц ч маш сайн байсан.
Уулзалт ч сурагчдын хоцролт, сурлага хүмүүжилийн талаар Ариунболд багш нэлээн ширүүхэн ярьж эхэлсэн юм. Үүний дараагаар Гүнжээ багш ч мөн шүүмжлэл хэлсээр 2-3 анги ялангуяа их сул байгаа гэдгийг онцлон олон багш, сурагчдын урд хэлснийг манай ангийнхан бүгд санаж байгаа биз ээ. Тэгэхээр олон хүний урд ингэж хэлнэ гэдэг бол их хүнд асуудал шүү. Тийм учраас бусад анги, багш нарын тэр сэтгэхүй доторх 2-3 ч нэг тиймэрхүү дээ гэсэн бодлыг хамтдаа хичээн арилгах хэрэгтэй.
Мөн уулзалтанд Галаа багш маань бидэнд их урам зориг өгсөн, ухааруулсан яриа , гоё гоё жишээнүүдтэй их ярьж өгсөн нь хэн хүнгүй нэгийг бодогдуулж хоёр биш нэлээн хэдийг санагдуулсан байх аа. Галаа багшийн хэлсэн хүн мөрөөдлөө, зорилгоо өөртөө маш өндөр тавьж олон шат дээшээ ахих хэрэгтэй, тэгж байж насны эцэст эргээд бодоход хийсэн юмтай, түүгээрээ бахархах болно мөн хүн үнэхээр чин сэтгэлээсээ сонирхсон хүссэн зүйл гэдэг тийм хүчтэй байж, амжилтанд хүрдэг байх нь гэдэг үг надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэх үү дээ.
Мөн манай ангиас Мандах, Галаа 2 маань их сайхан кансо хийсэн шүү.
За тэгээд би бүгдийг бичих энд илүүц биз дээ. Ангийнхан болон нийт ШМАСийнхандаа cурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье !!!
1 comment:
harin tiimeeee unen unen
Post a Comment