Thursday, January 29, 2009

Мөнгөө хэмнэж сурсан хүн л саятан болдог


Хүн амьдралынхаа туршид хурааж хуримтлуулсан хөрөнгөтэй байх ёстой. Хөдөлмөрлөж олсон бүх мөнгөө үрэн таран хийлгүй нэг хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Хэрэв мөнгөө хэмнэж өөртөө хөрөнгө хурааж чаддагүй бол та хэзээ ч цог хийморьтой байж чадахгүй.

Амьдралынхаа туршид олсон орлого бүрээсээ 10%-ийг хадгалж, хуримтлуулж бай. Жишээ нь өөрийнхөө хөдөлмөрлөж байж олсон мөнгөнөөсөө хугацаандаа cap бүр 100 доллар хэмнээд түүнийгээ жилд 10%-ийн хүүтэй банк юмуу хөрөнгө оруулалтын газар хадгалуулбал та тэтгэвэрт гарах үедээ нэг саяас багагүй доллартай болсон байна.
Бүх амьдралдаа мөнгөө хэмнэх зуршлыг өөртөө бий болгож түүнийгээ хөгжүүлээрэй. Энэ бол мэдээж хялбар зүйл биш. Шийдэмгий байдал, зорилго эрмэлзэл, сэтгэлийн хүч тэнхээ их шаарддаг. Бүх зүйлээ хэмнэхийг хичээ. Мөнгийг нэг гэлтгүй зарж байхдаа маш болгоомжтой ханд. Зарлага гаргах бүрдээ эргэлзэж бай. Ямар нэгэн юм худалдаж авах шийдвэрээ тухайн сардаа хойш тавьж бай.
Хүмүүс ихэнхдээ ядуу байдаг гол шалтгаан нь хамаг мөнгөөрөө өөрийн мэдэлгүй хэрэгтэй, хэрэггүй зүйл худалдан авч байдагт оршино. Өөртөө таалагдсан ямар нэгэн зүйлийг яах вэ гэхгүйгээр шууд л худалдаад авчихдаг. Эргээд авсан юм нь төдийлөн шаардлага хангахгүй, хог новш болж хөглөрдөг. Ийм тохиолдол байнга давтагдаад байвал мөнгө хадгалах талаар хэзээ ч урагш явахгүй, амжилт олохгүй. Мөн өрнөөс хэзээ ч мултарч чадахгүй.

2 comments:

Дүүрнээ said...

зиаг мөнгөө цуглуулнаа ;D

LIL said...

yag unen taalagdsan geed avahaar daraa ni neeh hereggui kk uidchihdiimaa mongoo sain tsugluuliidaaa