Monday, January 12, 2009
Гурван зургаагийн ЕС
Өчигдөр өдөр байж байтал хөөрхий муу ходоод маань нэн ихээр өлсөв. Байгалын зөн совингоороо Сторми миний бие аяга хоол олж ходоод руугаа шидэхээр иргэний зориг гарган түрийвч юугаа нэг тэмтэрч үзээд гарч өгвөө. Гайгүй газар оръё ч гэсэн санхүү муу байснаас шалтгаалан нэг жижигхэн цайны газар орлоо. Багштай цай, гурван першкитэй аваад захын нэг ширээн дээр тухаллаа. Уг нь ч тийм тухлаад баймаар газар биш ч гэлээ идэх хоолоо хүндлэх хэрэгтэй.
Төд удалгүй гаднаас олон хүмүүс орж ирлээ. Би ч өөрийгөө булган сүүлтэй золиг юм даа гэсэн шүү юм бодоод дотроо инээж суулаа. Олон хүн араас орж ирсэн юм чинь. Тэдэн дунд арван жилийнх бололтой 4 залуу орж ирлээ. ямар хоол идэх талаараа нэлээд удаан зөвшилцсөний эцэст першкин дээр тогтов бололтой. Харамсалтай нь тэдэнд тоо бодох дөрвөн аргын аль нь ч байхгүй бололтой. Гурвыг зургаад үржүүлэхээр ЕС гарна аа гээд л нэг нь зүтгэх юм. Харин нөгөө нэг нь АРВАН ХОЁР гэж зүтгүүллээ. Энэ хэтрүүлэг биш шүү. Үнэхээр ой гутах шиг болсон доо. Нэлээн сүүлд нэг нөхөр нь АРВАН НАЙМ ш дээ гэж арай гэж бодсон бололтой хэлж байх юм.
Харамсах ч шиг болсон. Юу гэсэн үг вэ. Одоо болтол тооны хүрдийг мэдэхгүй байгаа ахлах ангийнханыг буруутгах уу. Эсвэл бага ангийн багшийг нь буруутгах уу. Монголын боловсролын систем аль хэдийн уналтандаа орчихож. Хэдэн жилийн дараа дахин сэргэх бол. Уг нь хуучин системийн үед бичиг үсгийн боловсролоороо Монгол Улс нэлээн дээгүүр бичигддэг байсан. Одоо харин тэр рейтингээ нэгэнт гээчихсэн бололтой. Наад захын хэдхэн хүүхэд ийм байдалтай байхад өөр бусад нь ямар байгаа бол. Энд бүгдийг нь нийтээр нь шүүмжлэх гэсэнгүй. Сурлага сайтай хүүхэд олон бий. Бүгдийг нь жигд супер болгож чаддагүй юм аа гэхэд ядаж дөрвөн аргын тоог зөв боддог болгохсон доо. Ирээдүйд дэлхийн тавцанд гарахын тулд, хүчирхэг үндсэтэн байхын тулд боловсрол л хамгаас чухал гэж боддог. Сайн боловсролтой байхад хөрөнгө мөнгийг босож болох биз ээ
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
unen l dee gehdee l... zaza
aaha hogoor duurtsen tolgoigoo jaahan tseneglemeer yum ntr zaza uuriigee medku bj bi yu ch helehew humuus uursduu medej bga biz
:P buhel buten uls hurd zaaj chadahgyi bna gej bhgyi tegleech surahgyi hun ch hovor shdee. Zugeer toglool yarij bsiim bailgyi tiimaaa. Tegej l bodlooo zugeeer..........
Здравия всем,
Надежная и проверенная [url=http://popplers.ru/]партнерка[/url] [b]Popplers.ru[/b] предлагает Вам сотрудничество на выгодных условиях. Мы покупаем ваш ру трафик по выгодным ценам. Владельцам сайтов, вебмагазинов и веб мастерам мы предоставляем выгодные условия, отзывчивую поддержку и проффесиональный подход в нелегком бизнесе рунета.
отличная возможность быстро заработать, выгодная рефферальная программа, направьте ваш ру трафик в нужное русло, в русло прибыли которое принесет вам [url=http://popplers.ru/]Адалт партнерка[/url] [b]Popplers.ru[/b] . Вывод средств в WebMoney или PayPal, возможность срочных выплат в любой день недели, личный подход к каждому партнеру.
Наши расценки за 1000 уников:
DoorWays - 6у.е.
Popunder - 5у.е.
CJ - 5 у.е.
Clickunder - 4 у.е.
Ждем Вас в наших рядах!
ICQ: 498994074
ene odoo hen geech yamar hun ni yu bichtsiin bol dooo :-/
Post a Comment