Thursday, January 8, 2009

Зүгээр л ...

Сонгодог оршихуйн нууц

Үхэл мэт орш!
Үргэлжлэл мэт төгсгө!
Үнэн мэт хуурмагла!
Үүрд мэт хоргод.



*****
Ялалт

Энэ бол миний ялалт
Эцсийн эцэст би бүхнийг давж чадлаа
Итгэл найдвараа
Зүрхтэйгээ авч гарлаа
Энэрч амьдрахын учир
Уучилж өршөөж чадлаа
Уучилж өршөөж чадлаа, би
Сэтгэлийг минь урсан гарыг
Удаанаар атгаж чадлаа
Мартаж чадлаа
Хатуу амьдрахын учир
Зөөлөн байж чадлаа
Хайраа хэнээс ч харамлахгүй, би
Хайраар минь тоглосон хүнээс ч...
*****
Битvvхэн гунигтай нvдийг чинь
Би хааяа хvлээнэ
Жигдхэн алхааг чинь
Жилийн турш чагнан хvлээнэ
Гараад явбал чамтай таарах ч юм шиг
Гуниглан суувал чи ороод ирэх ч юм шиг
Гутарч явбал чи надаас vргэчих юм шиг
Дэндvv дэндvvхэн санавал зvрх тvгшээд байна
Даанч би чамд хичнээн санагдах вэ дээ
Yс зvс нvд чинь
Үнэндээ миний сэтгэлд тодхон
Үй зайгvй vерхэл хэзээ ч бидэнд байгаагvй
Yгvйлэн гансрах тавилан надад л тохиосон
Шєнийн оддоос чамайг толидон харий
Шиврээ борооны дуслаас амтлан мэдрий
Сэхvvн салхны илбээнд чамайг гэж арагдий
Сэрж дийлэмгvй зvvдэндээ чамтай хамт нойрсий
Ганцхан удаа хvслээ шивнэе
Гагцхvv зєвхєн хайрынхаа тухай юм шvv
Гуниглаж сэтгэлээ битгий зовоо
Гэгээн бvхнээ дурсаж яваарай
Эдгэж ер нь нєхєгдєхгvй сэтгэлийн шарх vлдээж
Элий юм шиг болгодог гашуун хайр гэдэг
Автаж єртсєн хvн хэн нэгний зvрхийг
Аянга ниргэх мэт сэтлэн сvлбэгч "сум" лугаа
Асгартал уйлах юмсан даанч чадахгvй юм.
Аяндаа мэлмэрээд ирдэг нулимс хvртэл хаачсан юм бол оо
Чиний тухай сэтгэлээ салхинд ч болтугай хэлж
Чи намайг жаахан ч гэсэн бодсондоо гэж сэтгэлээ хуурахсан
Уйлахсан єнгєрснийг санахгvй болтлоо нуур тогттол уйлахсан
Унтаад босоод ирэхдээ чамайг огт таньдаггvй болохсон
Санах тусам улам бvр надаас холдох чамайг хайрлахаа болихсон
Санаа алдан эргэж харахад чинь инээд алдан єєр нэгнийг сугадахсан
Хvн хуучрахаас дурлал хуучирдаггvй
Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хvсэл элэгддэггvй
Агаар, хоол, зvvд нойр шиг давтан давтан
Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм
Ариухан мєртлєє гэгээнхэн
Анхны хайр чи
Бяцхан зvрхэнд минь vлдээсэн
Битvvхэн ч гэсэн жаргал юм
Алдаж эндсэн ч бай
Анхны хайр бvхэн
Хvн бvрийн зvрх сэтгэлд
Хамгийн нандин бэлэг юм


Зүгээр л гоё санагдаад... энэ тэндээс... ( нойр хүрээд байсан юм, нойроо сэргээж сууна хэхэ)

5 comments:

Anonymous said...

Хэхэ, гоё юм аа

Дүүрнээ said...

ай даа энэ арай намайг харж байгаад миний өмнөөс бичцэн юм шиг л санагдчихлаадаа, нэг л юм зөрчихлөө юу гээч нулимс минь гарахаа болиогүй эээ... Гоё шүлэг байна

Anonymous said...

yg hend zoriulj bichsen ni sonin bgamdaa haha

LIL said...

hen ni hend zoriulsiin bol aimar goy yum ooooo kkk goy shuleg bn

Anonymous said...

Haraal idsen goy shuleg bna ^_^ thnx bichij oruulj goy yumaa huvaaltssand