Tuesday, February 2, 2010

Ерөнхий шалгалт Монбушотой давхцах уу???

За ямар ч байсан ерөнхий шалгалт 11, 12, 13нд юм байна. Одоо монбушо хэзээ вэ гэдгийг л мэдэх хэрэгтэйм шиг... Уул нь бидний таамаглаж байгаагаар бол 6 сарын 2 дох долоо хоногийн бүтэнсайн өдөр л байдаг юм шиг.... Тэгсэн тэр нь 13 болж таараад ерөнхий шалгалттай давхцчихвал ч нөгөө 11р ангиа төгсөөд монбушо өгөх хүмүүс наашаа ч үгүй цаашаа ч үгүй яахаа мэдэхээ байдалд орох юм байна даа гэсэн.... Манайхнаас ч гэсэн ерөнхий шалгалт өгөх хүмүүс нь яах юм болдоо... Үнэхээр давхцчихвал ч үнэн балай юм болох юм байна дааа.....

2010 оны ЭЕШ-ын хуваарь

2010 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль коллежид элсэгчдийн мэдлэгийн түвшин сурах ерөнхий чадвар, хандлагыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэнд танилцуулж байна.

Та бүхэн манай байгууллагын www.eec.mn цахим хаягаас 2010 оны “Элсэлтийн ерөнхий шалгалтын журам -”тай танилцан, гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа зөвшилцөж, элсэн орохыг хүсэж буй их, дээд сургууль мэргэжлээ зөв сонгоно гэдэгт итгэж байна. Мөн тухайн сургуулийнхаа оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай танилцан шалгалт авах доорх 10 хичээлээс сонголтоо зөв хийгээрэй

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл www.eec.mn цахим хаягаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2010 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой 18:00 цагт дуусах бөгөөд доорх хуваарийн дагуу шалгалтын өдрүүд товлогдлоо.

6-р сарын 11- ны өдөр

14.00 – 15.20 Монгол улсын түүх

16.30-17.50 Орос хэл

6-р сарын 12-ны өдөр

8.30-9.50 Газар зүй

11.00-12.20 Математик

14.00-15.20 Биологи

16.30-17.50 Англи хэл

6-р сарын 13-ны өдөр

830-950 Хими

11.00-12.20 Нийгмийн тухай мэдлэг

14.00-15.20 Монгол хэл

16.30-17.50 Физик

Үргэлжлэл...

Monday, February 1, 2010

МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ БИДЭНД НОМ ЭРДЭМ ЗААСАН БҮХ БАГШ НАРТАА ХҮРГЭЕ!


: Click Here To Forward This Greeting/Picture To Your Friendz

: Click Here To Listen & Dedicate Mp3 Songs

: Click Here To Check Daily Horoscope
Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан
Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан
Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн
Цэнэг минь болсон эрхэм багшдаа хэдэн мөрийг зориулж ач буяныг тань санагалзья
Алсаас ирсэн хирнээ ойр буусан одон мэт
Арвидаж улам жавхаажих том дугариг наран мэт
Аав ээжээс минь ялгаагүй эрхэм их ачтан
Ардыг гэгээрүүлэхийн ажилтан, үйлсийн тэтгэлэг эрхэс минь ээ

Энэ биеийг ээж аав минь заяасан авч
Эрдэм зааж хүн болгосон нь таны хичээл
Эрхшээж өнөөдөр би жигүүр дэлгэсэн нь
Эрт сурснаа хойчдоо өвлүүлсэн таны минь зүтгэл шүү

Шохой идэн байж молхи хэдтэй ноцолдоод
Ширүүн дарга нарт муу сурлагатнуудын нийлбэрээр зандруулж
Ширхэглэж боосон хэдхэн төгрөгөөр өрхөө тэжээж
Шуурга сөрж боссон таны амьдралыг бид сайн мэдэхгүй ээ

Өөрийнхөө үр хүүхэдэд хичнээхэн зав гаргаа бол доо
Өрөөлийнхөд харин та "чихээ огтлуулан" үнэнч зүтгэсээн
Алдрыг горьдож ач сануулах гэж ажиллаагүйн тань төлөө
Арван хэдэн жилийн ардаас би нэхэн санагалзав

Годойж шодойсон нус татсан үе үеийн халтаруудад
Ганц амьдралаа төгс зориулж нэг үзсэн номоо л давтах мэт
Жил эргэхэд өөрөө хоцрогдож шавь нар нь түрүүлчих
Жирийн нэгэнд бол атаархмааргүй харагдах даржин ертөнц

Тэгэвч уужуу ухаандаа шавиараа бахархаад
Уралдаан биш шүү дээ амьдрал чинь гээд үлддэг
Ундарга үзлийн дээд төв байсныг хожуу буулгах юм
Урьдчилж хичнээн хэлээд ч төөрөг, тархи 2 ингэж л золгох юмаа...

Таны зааснаас өөрт буулгасныг санасандаа хүргэх гээд зав хомс явнаа
Танхимаа эргэж үеийн нөхөдтэйгөө бууж мордох мөч дутуу юм болов уу даа...



МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ БИДЭНД НОМ ЭРДЭМ ЗААСАН БҮХ БАГШ НАРТАА ХҮРГЭЕ!
Үргэлжлэл...

Thursday, January 28, 2010

Хүүүеээээ за сайн байна уу???

Хүүе хаая манайхан сайн уу ч гэх шиг.... Энэ нэг юмыг нь тоодог хүн байна уу ч гэх шиг... Хандалтыг нь харахаар хөөрхий минь хүн орох юмаа орох юм. Даанч хүн юм бичихгүй.... Уул нь оюутан болсон нөхдүүд саяжингаа амраад хийх юмгүй л байсан баймаар юмдааа гэсэн хэхэхэ.
Заа тэгэхээр мань мэт бол одоо сургуулийн сонин сайхан л ярина шүү дээ угаасаа..
Сая хагас жилийн амралт болоод 7 хоног... Хцццц амралтаа хатсан илүү даяргаатай бас нэг 7 хоног ( миний хувьд) .... Амралт гэсэн нэр зүүчингүүт л энэ тэндээс баахан бие даалт гэрийн даалгавар өгөөд... Тэгээд голоор нь эсэн бусын тэмцээн уралдаан болооод нтр гэссс..

Заа тэгээд амралтаар нээрээ баахан олимпиад тэмцээндсээр байгаад л таарсан би лав...
Манай сургуулийн хувьд гэвэл угаасаа дүүргийн олимпиадуудад бол хянгадаад хаядийшд.... Тэр заншлаараа л хамгийн сайн байсан нь бол Физик байхаа... Анги болгоноос л сайн оролцсон байсан. Бас математик өмнө жилүүдээ бодвол муу орсон гэж бодсоон би.. 11 -р ангийн хувьд гэвэл эхний 8 нь манай сургууль байсийшд түрүү жил бол... тийм байж чадаагүй л дээ... Гэхдээ манай 2-3ийн М. Буяннэмэх маань түрүүлж алтан медаль авсан шүү! Мэдээгүй нэг нь мэдээд баяр хүргээрэй!! Цаадах чинь бас маргааш тэтгэлэг авахаар болсон байгаа хэхэ ... Манайхнаас овоо амжилт гаргаад байгаа нь цаа чинь шүү гэсс...
Бас биологийн олимпиадын хувьд энэ жил овоо гайгүй ороо юу даа гэж бодогдсон.. Барагтай л бол юм дуулгадаггүй биолог овоо медаль бас ч үгүй багийн 2р байр гэсэн. Энэ эрчээрээ улам сайжрах байхааа...
Заа өөр сонин сайхан гэвэл БЗД сагсны тэмцээн болсон....
Манай сургуулийн охидын баг 1рт ( хаха тэрэнд нь Баярмаа, Сувдаа, бидэн 3 байсан шүүү), хөвгүүдийн баг маш харамсалтайгаар 1 оноогоор хожигдож 2рт орсон ( манайхнаас Цогзол, Мишка, Эбр байсан) тус тус эзэлсээн. Бас тэгээд багш нарын баг блах блах гээд сургуулийн сайт дээр байгаа шд...
Өөр сонин сайхан чинь юу билээ гэхээр нээрээ сургуулийн воллеиболын тэмцээн болсоон. Эрэгтэй 2-3 т, 3-1 2т, 3-2 3т орсоон... Эмэгтэй 3-2 1т ( манай анги, бага зэрэг реклам хийчий хаха), 2-3 2т, 2-2 3т тус тус орсон... Тэгээд медалиа секц дугуйлангийн тайлан дээр сагсныхаа медальтай цуг авнаа гэсэн хаха...
Өө тэгээд энэ 7 хоног ч гэсэн Англи хэлний баяр нтр гээд.... Далай л од болсон сурагтай... Даанч дуулахыг нь сонсож чадаагүй... Өөр чинь юу билээ? За тэгээд тэмцээн нтрээр Цэнгээ , Соко, Санаа, Мандуу, Хако эд нар ирсэн бусад нь ирээгүй байхаа сайн мэдэхгүй байна.... Зааа сургуулийн сонин хачин нэг иймэрхүү.. Оюутнууд өөрсдийн сонин сайхнаа бичээд холбоотой бай л дааааа гэж...


Үргэлжлэл...

Saturday, January 2, 2010

Охины минь дурлах залууд илгээх захидал

Х.Болор-Эрдэнэ "Охины минь дурлах залууд илгээх захидал"

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хvн cap, нар, оддыг шинжин, єєрийгєє умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь єхєєрдєн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хvн. Харин надаас тасарч, сэтгэлээс бvтсэн энэ цэцэг одоо єєр гэрэл рvv тэмvvлж байна. Эгдvvцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо vзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна, Анх харахдаа л чи тvvнд минь татагдсан бол тvvнтэй vvрд vргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол тvvнд минь гараа хvргэж болно.

Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи єєрийгєє андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагvй мэт царайлаад цааш явж одоорой. Тvvнд минь горьдлого тєрvvлэх хэрэггvй. Тодорхойгvй эхлэлийг тавиагvй л бол аз жаргалгvй тєгсгєл ирдэггvй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг тєрvvлсэн юм. Тэр хайрыг анзаараагvй єнгєрдєг байлаа ч нэгэн цогтой, халуун зvрхний гvнд маш олон жил чи хадгалагдах болно. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь тєгсгєлгvй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол тvvнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад "Ээж ээ, энэ юу вэ?" хэмээн асуусан тэр єдєр би огт танихгvй чамайг бодож зогссон юм шvv. Тэгээд vрийнхээ биеэс урссан тэр халуун' шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгvйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу? Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертєнцийг би єєрийнхєє хайраас тасалсан юм. Тэр хайр нvдэнд vл vзэгдэх хэрнээ зvрхийг минь шатааж байлаа. Шатам халуун єртєнцєд минь хаалга, vvд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний тєлєє л vхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмvvлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.

Ялимгvй омголон боловч энхрий зєєлєн сэтгэл тvvнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс vерлvvлж, шантгар зєєлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи тvр зогсоод духан дээр нь vнс. Чимээгvйхэн эрvvг нь єргєєд уруулыг нь vнэрлэ. Ингэхийг чамд л би зєвшєєрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно. Хэзээ ирэхээ мэдэгдэхгvйгээр чи хаашаа ч битгий яв. Мєч, хором, цаг бvхний тоогоор тэр минь чамайг хvлээх болно. Тийм их хvлээлтийн цаана тоолж боломгvй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дvрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дєлгєєн уярангуй зан хєлдєж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хvйтэн мєсєєр хайруулаасай гэж би хvсэхгvй байна.

Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгvй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мєрvvдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч vзээгvй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжvvлье. Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг хvрэлцэх тийм л газар луу тvvнийг минь зєєгєєрэй. Тэр чамд яг єєр шигээ олон vзэсгэлэнт цэцгийг ургуулж єгєх болно. Тэднийг ч бас ягтvvн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш vргэлжлэх болно.

Сая блог нтр уншиж яваад их гоё санагдсан болохоор нь блогтоо оруулчихлаа. Нэг сэтгэл гаргаад уншчихвал гоё л санагдлаа хэхэ.

Үргэлжлэл...

Thursday, December 31, 2009

Шинэ жилийн мэнд!!!


Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж

Он цагийн тооллоор учиран золгож байгаа шинэ жилээ

Од хийморьтой угтаарай

Орчлонд аз жаргал гэж байдаг бол

Оргилд нь хүрээрэй

Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн

Шинэ оноо угтаарай



Үргэлжлэл...

Sunday, December 20, 2009

Ангийнхандаа хайртай шүү.

Сайн байцгаана уу ангийн анд нөхдөө ? Яагаад ойрд блогоороо орж ирэхгүй, сэтгэгдэл нтр үлдээхгүй л байна даа??????????
Гэхдээ бас уржигдарын уудзалт элгийг минь дэвтээж өгсөн л дөө нтр гээд хэхэххэ
АНДУУДТАЙ УУЛЗАЛДАХАД ГОЁ БАЙСААН . УДААН ХАРААГҮЙ ЦАРАЙНУУДЫГ ХАРАХАД ГОЁ БАЙНА ЛЭЭ ХЭХЭ. НИЙТ 2-3 ИЙН 34 ХҮҮХДЭЭС УРЖИГДАР БУЮУ 12Р САРЫН 18 НЫ БААСАН ГАРАГТ EXTRA Д 25, 26 УУЛАА ЦУГЛАРЦГААСАН. ИРЦ ЕРӨНХИЙДӨӨ САЙН БАЙСАН БАЙХАА. ДАААНЧ БАГА ХУГАЦААНД Л ХАМТ БАЙСАН ДАА.




УЯНГАА МААНЬ ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНТАЙ
ХАЛИУНАА МААНЬ ЗАВ НЬ БОЛОХГҮЙ Л ГЭСЭН
ТЭМКА, МӨӨНӨӨ 2 МААНЬ АМЕРИКААС ИРЖ АРАЙ Л АМЖИХГҮЙ ГЭЭД
ДАРИА , СОСО 2 ЗАВГҮЙ
БЯМБАА ???
ЧИМКА ӨВЧТЭЙ БАЙСАН БАЙНАА.
МИНИЙ ХУВЬД БИ АППАРАТГҮЙ ЯВСАН БОЛОХООР НАДАД ГАНЦ Ч ЗУРАГ АЛГА ДАА ЁСТОЙ.

ЗИАК ТЭГЭЭД ОЮУТАН БОЛСОН АХ ЭГЧ НАР ӨӨР БОЛСОН БАЙНА ЛЭЭ.
ТҮМЭЭ МААНЬ ОН ГАРГААД ОХУ-ЫН САНКТ ПЕТЕРБУРГ ХОТЫН ЦЭРГИЙН АКАДЕМИД АНАГААХААР СУРАХ ГЭЖ БАЙГАА ГЭСЭН. САЙН СУРГУУЛЬ ГЭСЭН.
ТЭГЭЭД БУСАД АХ ЭГЧ НАР ИХЭНХ НЬ ХИЧЭЭЛ НЬ ХААГДЧААД ШАЛГАЛТАНДАА ОРСОН БАЙГАА БОЛОЛТОЙ БАЙНА ЛЭЭ.
Солонго маань ШУТИС-ийн хувцас үйлдвэрлэл дизайн гэдэг анги юм байна лээ шт. Мэдээгүй байж байгаад мэдсэн шт. дандаа л зураг зураад байдаг гэсэн . Гоё санагдсаан .

Аан харин манай БИЧИЛ маань ИХ Засаг ИС д сурж байгаад одоогийн байдлаар чөлөө авчаад байж байгаа гэсэн. Уг нь Эрх Зүйн ангид сурж байсан гэсэн. Их Засаг хөгийн юм шиг байгаан.... заза мэдэхгүй ... хэхэ.
Ммм бас нэгэн хүн бол Санаа гэж хүүхэд байнаа. Тэрээр одоо ЭМШИУС-ийн эмчилгээний ангид сурадцдаг бөгөөл толгой өндийх завгүй хичээл хийж, ном шагайж, шалгалтаар булуулаад, өчнөөн олон моргуудтай ажиллаж байгаа юм шиг байгаан. Заа тэгээд сайн эмч болоооод сайхан эмнэлэг байгуулаад явжийх байхаа гэж найдаж байнааа гжжжжжжжжж.
За дараагийн хүүхэд бол МАндуу . ШУТИС - МИС - Онгоцны инженер ( мөн биз дээ ) хэхэ. одоогийн байдлаар хичээлээ хийгээд тоглоод л амьдран сууж байгаа бөлгөө.
Биднийг extra гаас яааг гарах гэж байхад Мөнхсаруул , Сайхнаа 2 маань ирлээ. Хэдий хичээлтэй байсан ч гэсэн биднийгэээ ингээд хичээдээ пялаад хүрээд ирсэн хэхэ.
МС маань СЭЗДС-ийн ....... -ы анги. хэх.
Сайхнаа маань Хүмүүнлэгийн ИС-ийн ...... анги юм аа . хэхэ:.
Тэгээд дараагийн үе шат буюу караоке явсан хүмүүүсийн тоонд орж байгаан. Манайхан чин их завгүй болцон шиг байгаан 3-2 ийнхан нь яахав ангий чимнэ нтр гж яваад, зарим нэг хүмүүс нь маргааш шадгалттай зэрэг олон шалтгаанаар л явж чадалгүй 2р үе шатруу 8 хүн явж дээр нь ЦЭНГЭЭ, ТҮМЭЭ 2 нэмэгдэцгээж АРИУКАгийн тайлан тоглолтын үзэцгээсэн л дээ. Зарим нь бас оролцон тоглосон л доо хэхэ.

БҮГДЭЭРЭЭ ЦУГЛАРААД Л ХУУЧНИЙ ДУРСАМЖАА ЯРИН ИНЭЭЛДЭН ХӨГЖИЛДӨХ, ОДОО НЭЭХ ТОМ БОЛЦОН Ч ЮМ ШИГ ЯРИАД Л ХЭХЭ.

Заа тэгээд өөр чинь яаалааа.... сэтгэгдэлэээр үлдээгээрэй хэхэ.
Би зарим нэг хүмүүстэй сайхан яримаар байсан ч яагаад ч эн нэг л болохгүй байж байгаад чадаагүй...

За тэгээд удахгүй дахиад дараа уулзана гэдэгт итгэлтэй байна. Бүгд хичээл номоо сайн хийгээд, онц сураад, эрч хүчтэй цоглог байгаарай . Та нартаа хайртай шүү.2-3 анги маань хамгийн гоё, хамгийн ойр дотно анги маань байсан шүү. Зөндөө санадаг өөө... ^___^

Жаахан яаруу утга төгс юм бичиж чадсангүй ойлгоно биз дээ хэхэ.



Үргэлжлэл...

Monday, November 30, 2009

VIRUS нуудыг Алах хэрэгтэй kkkk


Энэ Вируснууд таны/чиний pc нд үүрлээд, гацаагаад дураараа авирлаж байна уу??? Ер нь өндөр үзүүлэлттэй pc нд Virus орвол бараг мэдэгддэгүй бөгөөд antivirus гүй бол Hacker ууд чөлөөтэй нэвтрэнэ. Энэ ний эсрэг ганц FIREWALL, NET SELF DEFENCE, нтр хамгаалалтууд хүч нь хүрэхгүй. Тийм болохоор pc чинь online үед заавал antivirus хэрэгтэй. Гэтэл та/чи antiviruss тай байтал pc аймар гацаж, зарам программ чинь дандаа ачааллаад байвал одоо яаанаа???

Олон жилийн миний туршлагаас үзэхэд ерөөсөө сайн 3 хан антивирус байна (Үнэгүй ккк).

1. Kasparsky Antivirus and Kasparsky Internet Security (2010 хувилбар нь 30 хоногийн Trail тай, нэтээс key хайж болно. Гэхдээ ихэнх нь дорхноо blacklist эд орчдымоо) (Татах хаягыг оруулсангүй кк. www.kasparsky.com д байгаа)

2. Norton Internet Security (яагаад энэ гэвэл хэдэн сарын өмнө би 1 аймшигтай virus тай тааралдсан юм. Эхлээд PC ны бүх дууг хаана, дараа нь юу ч дараагүй байхад миний бүх програмийг ажиллуулна [MediaPlayer, Adobe Reader, Microsoft Word нтр], Тэгээд PC шууд л зүгээр ЗУРАГ болно.. Энэ дэлхийг байдаг бүх Antivirus ийг суулгаж Update хийгээд Scan хийсэн ч олоогүй. Гэтэл энийг суулгатал ШУУД л устгаж эхэлсэн :D Бас Update ыг бараг 30 минут болгон хийдэг. PC г чинь 99% хамгаална) [Энд тарж ТАТ] (Мэдээж энэ antivirus бол маш үнэтэй про, Тийм болохоор Trail Reset тэй нь оруулсан [Trail Reset гэдэг нь Танд прог турших 30 хоног үнэгүй өгдөг бөгөөд хугацаа нь дуусвал antivirus ажиллахгүй бөгөөд худалдаж авнуу гээд мөнгөө нэхдэг Тул тэр турших хугацааг дахин эхлүүлдэг программ юм) Trail Reset ийг NORTON antivirus aa EXIT хийж гаргаж байгаад ажиллуулна (30 хоног нь дуусах гээд ирэхээр)

3. AVIRA Personal Antivirus Таны/Чиний PC нээс хүчин чадал шаардахгүй бөгөөд Virus, Trojan гэсэн тодотголтой зүйлүүдийг устгаж өгнөдөө LOL (Дээр бичсэн аймар вирусыг энэ илрүүлсэн боловч Quarentine лчаад устгахгүй байсымаа. Учир нь тэр Virus SVCHOST гэдэг систэмийн программд наалдцан байсын kk) Дээрх шиг Trail Reset нтр гэсэн юм байхгүй амар л даа [Энд Дарж ТаТ]

Нэмж хэлэхэд хэлэхэд хэрэв эдгээрээс өөр antivirus тай бол дээрхийг суулгахаасаа өмнө өөрийнхөөгөө заавал устгах хэрэгтэй. Давхарлаад суулгачихвал PC чинь жинхэнэ Майлна Шүү!!!
За тэгээд МУУ ВИРУСНУУДЫН амийг таслацгаая LOL ;))



Үргэлжлэл...