Tuesday, December 21, 2010

Monday, December 6, 2010

NEW YEAR..., New Beginning :D 24th of DECEMBER

Хүмүүс ээ,,,, Би болон бусад эргэн тойрныхонтойгоо Ангийн Шинэ Жил тэмдэглэе гэж ярив.
Тэгээд 2 санал байна, Нэг нь Манайд ( хэн ч байхгүй) хмммм Бүгд Dress code-той ирэхдээ нэг нэг юм авч ирээд (нэг нэг юм гэдэг нь нэг хүн ундаагаа, нэг хүн идэх юм аа, нэг хүн тортоо ч юм уу, 2 2оороо ч байсан болно лдоо) тэгээд яахав манай гэрийг чимээд(it's on me :P) яг HOME PARTY гэсэн утгаараа гого өнгөрөөе гэж ярив.
Хоёрт нь тэгээд л нэг гзар бөөнөөрөө суух байхдаа, түрээслээнэ гэсэн ойлголт байхгүй тул.
Тэгээд саналаа хэлээрэй, Зарим нэгэн юманд хэрэгтэй гээд TAX авж таарах байх. Тэр нь бол ирэх хүнээсээ шалтгаална, гэхдээ 5000 дотор бол болноо. Үнэтэй тусаж байна гэснүүд нь тэгээд саналаа хэлнэ биз. (Энэ 5000-г үнэтэй тусаж байна гэж бодож байгаа хүмүүст их хүн ирвэл багаснаа яахав Миний нийлдэг хэд л ирвэл тэгээд үнэтэй тусна гэж байгаа юм. :P Ямар ч байсан анги хамт олноороо оролцоё гэсэн утгаараа бичиж байна. Үүн дээр ямар нэгэн шүүмжлэл огт авахгүй.) Баярлалаа, Хүндэтгэсэн Pretty little thing A.K.A TSENGEL :P
Доор тэгээд IN OR OUT-аа бичээрэй
Хугацаа гэвэл тэгээд 12-20ноос л хойш шүү!!!
Ireh humuus Temulun bid 2iin negentei holbogdoj 5000 tugrug huraalgaarai 5dhaas umnu !!! unuudur yariad 5000 l bh hrgten bn gj bdlooo yu avchrahiiiig chn ireh humuusiin toog harjaad helyeee!!!!

Wednesday, December 1, 2010

БЛОГИЙНХОО2 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ: Батбаярын Анхбаяр


Манай энэ долоо хоногийн азтан маань адтай атлаа аз хийморь нь гийсэн өхөөрдөм хөөрхөн АНХАА маань болж байна.

Sunday, November 21, 2010

ene angitai uurd tegeed uhne whahaha

SECRET

Бүгдэнд нь хэлэхэд Шонн ковигийн 7 зуршил номыг уншиж Secret киног байнга үзэж байгаарай.

Saturday, November 20, 2010

БЛОГИЙНХОО2 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ: Ганболдын Адьяасүрэн


Зиак дараагийн азтан маань Адьяа болсон бөгөөд намайг санал асуулга хийснээс хамгийн түрүүнд 2 хүний санал авч чадсан бөлгөө...
Овог нэр- Ганболдын Адьяасүрэн
Төрсөн он сар - 1991.12.22
Орд жил- матарскоп орд, хургахан жилтэй
хобби- хүнээр магтуулах, Crew-ийнхээ охидуудтай коридорт зогсож хов жив ярих
өөрийгөө юу гэж боддог- түүний гэрийн ойр хавийн 5 км-ийн радиуст амьдардаг бүх охин түүнд сайн....
хэлэх дуртай үг- би бол сайхан залуу....

Thursday, November 11, 2010

БЛОГИЙНХОО 2 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ: Ганбаатарын Чимидлхам

Блогийн маань яаааг 2 жилийн ойн өдрөөр бичигдэж байгаа азтай нөхөр вэ... хэхэ. Та нар түүнийг Чимка хэмээн дуудаж дассан билээ. Чимкагийн тухай бичих болсон нь манай 2-3 ангиас хамгийн түрүүнд Шинэ-Монгол сургуулийн ивээн тэтгэгчийн зардлаар Япон улсад суралцаж байгаа учираас бичихээр шийдлээ. Тэрээр 8 настайдаа гоц авъяастаны хэмээн нэрлэгдэх 93р сургуулийн 1р ангид элсэж байжээ. 6р ангиасаа япон хэлийг сонгон суралцаж, шимтэн сурах болсон байна. Түүний ээж биднийг 1р ангид монгол хэлний хичээл заадаг байсан Эрдэнэсан багш. Сургуулийнхан Чимкаг Сан багшийн охин гэж нэлээн сайн мэднэ .

Wednesday, October 27, 2010

БЛОГИЙНХОО 2 ЖИЛД ЗОРИУЛЖ: Гансүхийн Гэрэл


За энэ 7 хоногийн хүн бол Гэрэлээ.Сонгох болсон шалтгаан нь гэвэл 1-1 ангийн дарга байсан нөхөр байгаам.

Tuesday, October 19, 2010

БЛОГИЙНХОО 2 ЖИЛД ЗОРИУЛЖ: Мөнхбатын Буяннэмэх



За тэгэхээр бид хэдэн зарим нэг хоёр гурван админууд нь ярилцаж байгаад блогийнхоо 2жилийн ойд зориулж бяцхан сюрприз барья гээд ангийнхаа хүүхдүүдийн талаарх мэддэг зүйлс болон, хамтдаа байсан дурсамж, тэр хүний талаарх сэтгэгдэлээ хуваалцая гэж бодлооо..... тиймээс 2-3 гэсэн нэрэн доор явдаг хүн болгоны талаар энд дэлгэрэнгүй санал бодолоо хэлцгээгээрэй!!!
Тэгэхээр бид бодож бодож ярилцаж тохирсны үндсэнд хамгийн эхний хүнээ Буянаагаар сонгосон болой... Учир нь Буянаа маань энэхүү блогийг хамгийн анх санаачилсан 2 хүний нэг бөгөөд ( нэг нь би нтр хаха) мөн ангийн хамгийн хүндтэй хүн гэдэгт ихэнх нь санал нийлэх буй заа...
Зиак ингээд Мөнхбатын Буяннэмэх гэдэг хүний талаарх миний мэдэх зүйлс ( хэрвээ дутуу нтр юм байвал сэтгэгдэл дээр залруулаарай)

AnHnii TsaStai HoLBogDuuLan




Cyrilleer bichsengui .... za ter yhav anhnii tsas orood eheltsen ene heden jilin omnohch yum buu med oldest post bolj taaraad uzej yvaad olj taaraad hen ter oldest post ruu orj uzev gj bodood ahij tavilaaa.... ^_^ ( zurgan deer darval tomrono etr)

Thursday, September 9, 2010

Сонин сайхан ... сонин сайхан..

Заа тэгэхэээр Шинэ Монголын сонин сайхаан гэж.... Маргаашнаас Төгсөгчдийн цом тэмцээн гар бөмбөгөөр эхлэн хагас бүтэнсайнд үргэлжлэх тул 8р үеийн төгсөгчид ( 2009 онд 2р анги төгссөн төгсөгчид орно) хэн ч байсан ирж багааа дэмжээрэй... Мөн 9 сарын 12ны бутэнсайн өдөр хөшөөний шавны нээлт болох ба түүнд зөвхөн төгсөгчидийг урьсан болохоор бүгдээрээ идэвхтэй ирж уулзаагүй удсан царайнуудаа харцгааяа....
Бас 10 сарын 2нд сургуулийн шинэ танхимийн нээлт болох бөгөөд энэ мөн л төгсөгчидөд зориулсан ба Шинэ Монголын 10 жилийн ойн баримтат киног үзүүлнээээ.... За тэгээд сургуулийн маань 10 жилийн ой болж байгаа болохоор бүгдээрээ идэвхтэй оролцоёоооо.......

Sunday, August 1, 2010

ХЭН ХААГУУР ЯМАР ЮМАА ХИЙГЭЭД ЯВНА ВЭ?

За тэгэхээр одоо удалгүй 9 сар гарч бүгд хичээл сургуульдаа орох нь дээ. Тэгээд бүгдээрээ хэн хэнийгээ хаана ямар сургуульд орсон нтрийг мэдэхгүй байгаа байх гэж бодоод... Бас би ч бүгдийг нь мэдэхгүй тул энд бичигдээгүй хүмүүсийг хаана сурдагыг мэдэж байгаа хүн байвал бичээрэй гэсэн...
За тэгэхээр Адъяасүрэн монголд л сурахгүй юм гэсэн.... Зарим нэгнээс нь Шанхай нтрт сурна гсн сураг дуулдаад байгаа. Харин одоогоор ямар ч л байсан ШУТИСд ороод байгаа гэсэн шүү.
Анхаа маань харин МУИСийн Олон улсын эдийн засаг гэсэн.. Баярмаа МУИСийн ХИМИ, Буянаа МУИСийн эдийн засаг, би нь МУИСийн ХИМИ, Биндэрьяа, Намуунаа 2 МУИСийн Олон улсын харилцаа гэсэн. Цэнгээ бас тэнд аймар сэнпай хэхэ. Тэгээд өөр чинь Мөнхсарүүл СЭЗДС, Сайхнаа Хүмүүнлэг, Санаа Анагаах. Нямка МУИСийн биологи, НансааМУИСийн ХИМИ, Субаши бас Хүмүүнлэг, Том Сувдаа японд сурна гэсэн. СоСо эгч харин ХААИСийн эдийн засаг, аан тэгээд Энхмөрөн, Энхтүвшин, Энх-Амгалан нар ШУТИСд Мандахын коохай болон орцгоосон... За тэгээд бусдыг нь би сайн мэдэхгүй байна... Ааан тийн Сайхнаа уншиж байвал, эсвэл Сайхнаатай холбоотой байдаг нь уншвал Надтай холбоо барь гээд дамжуулаад өгөөрэй...

Monday, July 26, 2010

Зуны сургалт өөр тэгээд бла бла


За сайн сууж байцгааж байгаа байх. Сайхан амарч байгаа байх. Зарим нэг нь оюутан болох гээд зарим нэг нь аймар том 2р курс нтр болох гээд л.... Миний хувьд гэвэл тэгээд л байж л байна. ммм сургуулийн хувьд гэвэл 10 жилийнхээ ойг Японд тэмдэглэх гээд багш нар нилээн завгүй. Ямартаа ч япон явах багш нар 28нд явна гэсэн. Тэгээд бүгдээрээ мэдэж байгаа байх Сэндайд Тохокү их сургуульд манай сургуулийн 10 жилийн ойг 7 сарын 31нд тэмдэглэх юм байна...
Мөн зуны сургалтын тухайд гэвэл 7 сарын 28наас 8 сарын 2 хүртэл бүртгэх ба 3 долоо хоног хичээллэх учрааñ төлбөр нь 40000 гэсэн... Ямартаа ч баахан эмэгтэй багш нар л бна лээ шинэ. Тэд нар нь гэхдээ 3ийханд орохгүй гэсэн... Суурь багш японä байгаа, Гэрэлмаа багш, Цагаанхүү багш зуны сургалтаар заахгүй. Тэгээд Солонго багш маань ирчихсэн удирдаж байна лээ шүү... ммм Тэгээд анги хуваарилах шалгалт 3нд аваад зуны сургалт 4нөөс эхэлнэ гэсэн... Ямартаа ч зуны сургалт эхлэхээс өмнө Суурь багш ирэх учраас 3ийханд орно гэсэн... за тэгээд миний олж сонссон юм нэг тиймэрхүү л байна дааа.....

Wednesday, July 14, 2010

Япон дахь ШИНЭ МОНГОЛЧУУД .

За сайхан баярлаж, сайхан хуушуурдацгаасан  уу манайхаан...
юуу хиййййййййййййгэээээээээээд л хаааагуууууур явцгааааагаааад л энэ блог нтрээээрэээ орохгүйййййллллл байгаааааааам дээээээээээээ күүүүүүүкдүүүд....?
за тэгээд энэ сэдэв дор нэгэн зарлалын чанартай юм байгаамаа. Бүгд таалан соёрхоно уу.

аан амралт тэгээд сайхан уу??? гэжжж

Thursday, June 17, 2010

Гоё юм олсон. Бэлдээрэй манайхаан хэхэ. "Төгсөгчдийн цом" тэмцээнд нийт төгсөгчдийг урьж байна.

Ta нар энийг олж уншсан уу ? хэхэ.
“Төгсөгчдийн цом” Тэмцээний заавар
Нэг. Зорилго:
            Үе үеийн төгсөгчидийг уулзуулах, эргэх холбоо тогтоох,  төгсөгчид,болон сургуулийн холбоог бэхжүүлэх, “Шинэ Монгол” сургуулийн 10-н жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаад зорилго оршино.
Хоёр. Тэмцээн явагдах газар, техникийн зөвлөгөөн
“Шинэ монгол” сургуулийн спорт зааланд 2010.09.10-12 хооронд болно. 
Төрөл:
·        Сагсан бөмбөг (8-н тоглогч нэг багт байна)
·        Волейбол (9-н тоглогч нэг багт байна)

Sunday, June 13, 2010

Хонхны баяр ( only pics )

2010年5月28日                      (金曜日)

Monday, May 31, 2010

Аавдаа илгээх миний захидал уралдаан амжилттай боллоо.

Нэлээн дээр мэдсэн ч оройтож тавьж байгаадаа хүлцэл өчье.

Дэндүү сайхан заяа
Дулаан нөмөртэй уул
Дэргэдэх бүгд нь гийсэн
Дэлхийн дайтай нар уул Аав мину

Манай сургуулийн “Кинран” номын сангаас зохион явуулсан  “Аавдаа илгээх миний захидал”  захидалын уралдаан 2010 оны 02 сарын 17-с 2010 оны 02-р сарын 26-н хооронд  7-12 ангийнханы дунд  явагдаж дүнгээ гаргалаа.
Захидлын уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
-Тэргүүн байр:  12-1 ангийн сурагч  Ариунболор
-Дэд байр:  8-1 ангийн сурагч   Б. Батцогт
-Тусгай байр:  9-2 ангийн сурагч  Б.Оюун-Эрдэнэ

Sunday, May 16, 2010

Шинэ ном мэндэллээ. " Японы улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд бэлтгэгчдэд тусламж "


Алтангэрэл багшийн маань бэлтгэн гаргасан " Японы улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд бэлтгэгчдэд тусламж " хэмээх Математикийн ном 2010 оны 5 сарын 14нд мэндэллээ.5 cарын 14нд хэвлэлтнээс гарж 5 сарын 15нд хэрэглэгчдийн гар дээр хүрж байгаа юм байна.

Saturday, May 8, 2010

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам / нэмж засварлав./

2011 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.

1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг

Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан

Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Өмнөх жилийнхийг энд дарж үз. Нэлээн өөрчлөлт орсон байна шүү. Байгалын их сургуулийхан эхний өдрөө 3 шалгалт өгж,  Коллежийнхан англи хэл, япон хэл өгдөг болох нь (хэл нь нэг их нөлөөлөхгүй байх гэж найдаж байна. )
  
Бас үүнд нэмэлт шинэ мэдээ гэвэл ИХ СУРГУУЛИЙН 2р бичгийн шалгалт нь 6 сарын 13 нд байснаа  ЕШ, дараа долоо хоногт нь Рюугаку-ын шалгалтаас хамаарж  6 сарын 27 болж хойшилсон байна.


2. Бүртгэл

5 дугаар сарын 17-ноос (Даваа) 21-ний (Баасан) өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

Wednesday, May 5, 2010

let's have some fun 3

За ингээд Анхаагаас маань хөвгүүддээ зориулаад гоё бэлэг барьсныг таалан соёрхоно уу..

Saturday, May 1, 2010

Happy birthday to MURUN !!!

Мөрөндөө төрсөн өдрийн мэндийг хүргье  
!!!  1992 оны 4 сарын  28 нд айлын 2 дах хүүхэд болон мэдэлжээ.




Хаа сайгүй,,,бөөн бөөн асуудал.

Сайн байцгаана уу? Та бүхэндээ эсвэл магадгүй өөртөө юм бичиж байгаадаа баяртай байна. Ойрд ч юм бичсэнгүй дээ.
Хичээл гэвэл их л байна. Ухаараад л ...

1.Сая энэ долоо хоногийн даваа гаригаас буюу 4сарын 26 аас эхлэн сургууль дээр ХАВРЫН СУРГАЛТ явагдаж эхэллээ.
Нийгмийн ангид   1.Математик   2. Англи хэл  3. Япон хэл    4. Соогоо
Байгалийн ангид  1.Математик   2. Англи хэл  3. Япон хэл   5. Хими  6.Физик  7. Биологи гэсэн хичээлүүдээс сонгон суралцаж байна. Энэ нь 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд миний хувьд маш их үр дүнтэй юм шиг санагдаж байгаа.
 Өдөр арай үр дүнтэй өнгөрөөж чадаж байгаа юм шиг.

Saturday, April 24, 2010

Тайлан хамгаалалт боллоо

Өнөөдөр сургууль дээр уламжлалт ёсоор жил бүрийн 4 сарын сүүлээр манай сургуулийн дугуйлан секцүүд бүтэн жилийн турш хийж сурсан, мэдсэнээ бусдадаа тайлагнан үзүүлдэг. Тайлан тоглолт хийдэг уламжлалтай. Бас энэ өдөр сагс, воллейвол, шатар, даам, ширээний теннис зэрэг төрлүүдээр сургуулийн тэмцээнд амжилттай оролцож медал авсан сурагчдын медалыг мөн өгдөг юм аа.

Sunday, April 18, 2010

Happy birthday to MANDUU !!!

 Ангийн анд Мандахдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье ээ. Мандуу маань 4сарын 19нд 19 насыг зооглож байгаа.

Saturday, April 17, 2010

Let's Have Some Fun 2 амалсан ёсоор

За ингээд амалсан ёсоор Илүү ихийг нийтэллээ. Мөн хүссэн зураг дээрээ томруулж харж болно. Ууг нь 2 бичлэг оруулах гэсэн боловч нэг нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс их учир оруулж болсонгүй ээ.

Wednesday, April 14, 2010

Microsoft Genuine (XP гээ Ориг болго)


PC чинь ХР тэгээд баруун доод талд нь Microsoft Genuine гэсэн бичиг гараад

тэгээд Desktop чинь харлаад байвал чиний PC хулхи байна гэсэн үг. Энийг Татаад уншуулаад ок ок гэж дараад тэр бичиг арилна. Арилна ч гэждээ file дээрээ дарсаны дараа доод талын бичэгэн дээрээ дараад микрософт ын Web хуудас руу ороод Validate гэдэгийг дарна ТаТаХ

Saturday, April 10, 2010

Let's Have Some Fun 2 (coming soon)



Let's Have Some Fun

Заа Hey yooo андуудаа юу байцгаанам бэ??? Сонин хачин солио гажаа нтр хаха. За би нь ч яахав ШМАСынхан мэдэж л байгаа байх амьд арзайж мэнд мэлтийж л явна. Амарсных ганц нэг юм оруулахгүй бол болохгүй санагдаад.... Зүгээр л жаахан хөгжилдье л дөө!!



Monday, April 5, 2010

Цогзолдоо төрсөн өдрийн баярын мэнд хүргэе !!!




Гэрэлт орчлонд мэндлэсэн
Чиний төрсөн өдөр
Мянга мянган сарнай шиг
Анд найзууд чинь цугларна
Хөөрсөн сэтгэл зүрхэндээ
Чамайг л баярлуулан цэнгэн
Хөврөх их амьдрал дунд
Үргэлж жаргалтай яваарай!
хэхэх Сарантуяагийн дуунаас иш татав.

4р сарын5-ы энэ сайхан өдөр төрсөн өдөр нь тохиож буй ангийн анд, 2-3 ангийн дарга, сургуулийн сагсан бөмбөгийн багийн шилдэг тоглогч, бид бүгдийн сайн найз, дотроо бодолтой, энгийн даруухан Цогзолдоо төрсөн өдрийн гал халуун баярын мэээнд !!!
Аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй сайн хүн болоорой. хэхэ
Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !!!
ЦОГЗОЛ! Цогзол! Цогзол! hey! hey ! hey !



౩-ынхан заавал унш !!!


3-р ангийн ах эгч нар 4 сарын 9нд буюу Баасан гарагийн өглөө 10 цагаас сургууль дээр ир гэсэн гэнэ шүү. Энэ бол жинхэнэ үндэслэлтэй, үнэн бодит мэдээ болно.
Миада сан ирээд, яриа хийх болов уу гэж таамаглаж байна. за тэгээд ярих юм аа бэлдээд бүгдээрээ цуглаарай. Эсвэл Суурь багш байж магадгүй. 2уулаа ч байж магадгүй . Бүгд бүрэн ирцтэй ирээрэй. Мэдсэн нь мэдээгүй нэгэндээ дамжуулаад олноороо цуглараасай гэж 3-1 ангийн АД -ын хувьд туйлын их хүсэж байна ээ... НИХОНГО НИХОНГО НИХОНГО ...


Sunday, April 4, 2010

4сарын1байсийн...



Доод талынх жаахан худлаа юм бичсэн шүү хүмүүсээ. 4 сарын 1 ийн нийтлэл. Овоо хэдэн гарууд итгэсэн. Очно гэж байсан. Тээд би ямар ч гэсэн худлаа шүү гэж ЗАРЛАЛАА. Маргааш очсон нөхдүүдийн хувьд би лав буруугүй шүү хэхэ. ЗАЗА сайхан амраарай !



Thursday, April 1, 2010

зарлал

Захирал өчигдөр шөнө ирсэн. Тэгээд хичээл 1дэхээс орно. 3ынханд !!!! TUN yaaruu bichiv. uuchil.


Wednesday, March 24, 2010

Зугаалгаар явцгаая !!! ^___^



Сайн байна уу 2-3 ийн залуусаа! зугаалга 3-27 нд байснаа 7 хоногоор хойшилж бна. учир нь энэ 26 27 28 нд шмас ийн сагсны тэмцээн болж таарлаа. тэгээд манай 3-1 3-2 ийн тамирчид завгүй ээ. бусад нь харин ирж дэмжээрэй !
Aмралтийн газар захиалга өгцөн байсан түүнийгээ ч бас хойшлууллаа. хоногоор явъя гэхээр зарим нь чадку гэнээ. Тийм болохоор өдрөөр өглөө яваад орой ирнэ ойрхон газар явбал бидэнд хамт байх цаг их байх болов уу гэж бодлоо. аан бас ирэх 7 хоногоос мөнгөө надад хураалгаарай. 10000 төгрөг. Үүнд унаа болон гэр авах мөнгө орсон. хоол цаанаасаа авахаар үнэтэй юм байна лэ. хэрвээ хоол захиалнаа гэвэл мөнгөө нэмж өгч болно. гэхдээ бүгд цаанаасаа хоол авъя гэвэл шүү дээ. цаашаа мэдээгүй нэгэндээ хэлээрэй. санал байвал надад хэлээрэй.
Цоогий.



Wednesday, March 10, 2010

Happy Happy Birthdayyyy Suvdaaaaa!!



Happy Birthday !!!! :D Sport,Urlag buh yumandaa aviyastai ohin Suvdaaadaaa Tursun udriin mend :P
Instead of counting candles,
Or tallying the years,
Contemplate your blessings now,
As your birthday nears.

Consider special people
Who love you, and who care,
And others who’ve enriched your life
Just by being there.

Think about the memories
Passing years can never mar,
Experiences great and small
That have made you who you are.

Another year is a happy gift,
So cut your cake, and say,
"Instead of counting birthdays,
I count blessings every day!"

By Joanna Fuchs

NOTE:KK Goy mongoloor shuleg ntr mdku tul angliar shan netees haijaad bichchleee kkk

Thursday, February 18, 2010

Энэ их сонин санагдав.



энэ их сонин санагдлаа. Харин чи юу гэж бодож байна? Зураач ч байх шиг. Нэг багш, дасгалжуулагч гээд байхаар нь юу билээ хэн бэ гэж бодсон чинь СҮМО Батбаяр байлаа . хэхэ.



Wednesday, February 17, 2010

Золголт

Зээ, сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Нэг л мэдэхэд цагаан сар дуусч, хичээл орох өдөр иржээ. Өнөөдөр буюу Шинийн хоёрны бэлэг дэмбэрэлтэй энэ сайхан өдөр бид ачит багш нар ангийн багш Алтангэрэл, ౩-1ангийн багш Батдорж, бидэнд анх Хими заадаг байсан одоогоор хичээлийн эрхлэгчээр ажиллаж буй Адилбиш багш, дандаа гоё хоол бидэнд өгдөг Алтаа эгч нарындаа очиж золголоо.
Эхлээд ౩.౩౦ цагаас Аагий багшийнд : Би, Ариук, Санаа, Нямка, Мишка, Намуун, Бинди, Сок, Цэнгээ, Баярмаа, Анхаа, Арима, Гэрлээ, Өнөө, Золбоо, Даваа, Уянга гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж золгосон юм.



Бид олуулаа пир хийтэл ороод л пир хийтэл идээд хэхэ. Багш маань биднийг их олон гоё хоол, олон гоё юмаар дайлсөөн... Тэгээд 4хүүхэд нь хоорондоо ямар адилхан гээч. Хамгийн том охин нь Урангоо 5р анги. Аавтайгаа их адилхан, аавынхаа үгэнд их сайн ордог даруухан хөөрхөн охин байна лээ. Удаах хүү Уламбаяр нь энэ жил Шинэ Монгол сургуулийн 1р ангид элсэн суралцаж байгаа. Аавын copypaste ... Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буй хүүхэд бөгөөд тоглож байгаа тоглоом нь рс дээрээ бол байнга Vancouver өвлийн олимп болж буйтай холбогдуулан Speed Skating тоглоостой.
Дараагийн нөхөр их хөөрхөөн... хэхэ. Уранзаяа 2нас өнгөрч байгаа. Даруухан гэж жигтэйхэн. Эгчтэйгээ, ээжтэйгээ адилхан. Нээх хөөрхөөөн... Хааяа хааяа үүдэндээ очоод л ганцаараа суучихна. GG нтр тоглоод л Аагий багш ингэж хүмүүжүүлсэн юм байна л даа тийшээ очоод суу гээд л гээд хэхэ... Цэцэрлэгт явдаггүй, Нялх дүүгээ асраад асар завгүй аниа.
Хамгийн отгон хүү Уламтөгс. Биднийг ороход том 3яваад байлаа. Бид хоол ундаа идээд, нилээд байж байтал хажуугийн өрөөнөөс нэг ТОМ хүүхэд багш тэврээд гараад ирсэн. Эгч Уранзаяатайгаа бараг л ижил жингийнх байх. БАК нөхөр байна лээ. Дөнгөж унтаад сэрсэн болохоор нойрмог л байсан. Гэхдээ жаахан хүүхэд гэхэд бишүүрхэнэ гэсэн юм байхгүй. Гайхсан янзтай бүлтийтлээ хараад л , эгдүүтэй хүүхэд.
Харин одоо Алтангэрэл багщийн маань гэр бүлийн хүн болох Эрдэнэтуяа эгч маань юм. Биднийг маш сайхан дайлаад, үнэхээр сайхан гоё эгч байна лээ. ТЭр хүний ачаар Аагий багш маань хичнээн тайван сайханш, сэтгэл амар хичээлээ зааж , бидэнд олон сайхан зүйлсийг зааж өгдөг юм даа. Эрдэнэтуяа эгчид баярлалаа гэж хэлмээр байна.
За тэгээд бид чинь зөндөө юм идээд гарлаа. Бэлгээ авсан хэрэгтэй зүйл байсан хэхэ.

Дараагийн айл Адилаа багшийндаа очиж золгосон.
Батдорж багш ногоон футболктой дэмждэг багаа дэмжээд лайтай сууж байна лээ дээ. Тэмцээн болоод яасан яасан... би сайн мэдэхгүй...
Бүгдээрээ Адилаа багш, Батдорж багш хоёртойгоо золгоод. Батдорж багштай золгох багшид ч бидэнд ч их сонин сэтгэгдэл төрж байлаа хэхэ.
Батдорж багшийн шавь нараас анх удаа цагаан сараар ирж золгож байна гэсэн. Бидний дунд 8р ангиасаа хойш багшийг ирсэн цагаас хойш хичээл заалгасан хүүхэд , 9р ангийн төгсөгч, 11р анги, 12р анги гээд төлөөлөгч нар очсон л доо . Энэ жилээс эхлээд тэгээд л шавь нараа хүлээгээд сууж байдаг болж байгаа юм даа гссс.
Бууз жигнүүлж идээд, уугаад, цадаад... Их дайлуулсаан бас... Ер нь цагаан сар гэдэг чинь угаасаа идэх гэж л айлд орно дөө.. кк
Дараа жил багштайгаа зэрэгцээд бүгдээрээ л гадагшаа, япон явах гээд л байж байна байхдаа гээд л бүгдээрээ билэгшээж ярьж бас олон гоё зүйлс, хөгжилтэй юм ярьсан.
Бэлгээ аваад гарав. Адилаа багш маань биднийг их сайхан угтаад сайхан үдсэн. Яасан сайн хүүхдүүд вэ гээд л . . .
Батдорж багш, Адилаа багшдаа маш их баярлалаа.

Дараа нь Субашигийнх буюу Алтаа эгчийнхээр орлоо. Хол нтр явахгүй амар зүгээр. 2алхаад л нөгөө айлдаа ороод.
Бүгдээрээ өмнө нь 2айлаар орсон, бууз жигнүүлсэн болохоор одоо Алтаа эгчийнд яанаа их шахдаг, идэж чадахгүй дээ гэж гэж орсон. Яг ч тэгсэн... хэхэ.
Алтаа эгч, Субаши 2 биднийг баахан олуулаа орж ирнэ гээд зөндөө юм бэлдээд, зөндөө удаан хүлээцэн... уддийн бэ гэцэн байж байсан.
Ширээн дээр нийтлэг биш зүйл их байлаа. Бид нар 7 уулаа л орсон. Харин бууз хоол нь 20д хүний порц хэхэ. Субаши бүр идээд гараа, идээ гээд л. Харин ч цатгалан байсан гэхэд сайн идсэн шүү муу МИШКА.
Түрүү жилийн үйлдэл давтагдаж, тавагтай чихэр...
Хоол, салатнууд бүгд маш гоё амттай байсан. Жинхэнэ санаа байвч сачий нь хүрэхгүй гэгчээр идэж чадахгүй байсан л даа...
Алтаа эгч олон янзын хоол хийгээд хүмүүсийг дайлаад зочид идээд л гараад байвал их баярлана гэсэн.
Дараа жил нилээн олуулаа, хамгийн түрүүнд л Алтаа эгчийнхээр орж ирж баярлуулдаг юм шүү гэж ярьсан. Төлөвлөгөөтэй ажиллана аа гэжуугаан.
Гоё бэлэг аваад, зөндөө бэлэг авсөөн идэж идчээд бас. хэхэ. Энэ завшааныг ашиглаад Алтаа эгчдээ болон Субашидаа баярлалаа гэж хэлмээр байнаа.

За ингээд манай энэ удаагийн ЗОЛГОЛТ бүлэг сэдэв маань өндөрлөлөө. Бүгдээрээ аппаратгүй байсан болохоор зураг одоогийн байдлаар байхгүй. Гэрийн эздийн өөрсдийнх нь л аппаратаар авсан . Зургаа авж байгаад нэмж оруулна. ЗА анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Шинийн хоёрон 2010 - 02 - 16

Monday, February 15, 2010

Валентин ба Санаа, Ариука

2сарын14нд Шинийн нэгэн, Валентин, Санаагийн төрсөн өдөр давхцаад яах аргагүй л цагаан сар дийлээд нөгөө хоёр орхигдох щахав.
Санаадаа 18 нас хүрж байгаад нь баяр хүргэе ээ. Өчигдөр төрсөн өдрөө гоё тэмдэглэсэн үү.
Бас өнөөдөр ౧౮нас хүрж байгаа Ариукадаа төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэе ээ. Төрсөн өдрөө гоё тэмдэглээрэй.



お誕生日おめでとう! サナー

Зүрхэнд бадарсан хайраа баярын ширээ болгон
Цэгцлэн бичих үгээ дууны түрлэг болгон
Төрсөн өдрийн халуун мэндийг
Тэврэлт,бэлэг, сайхан бүхэнтэй хамт бэлэглье 2-3 ангийнхан нь.

Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн анхны мэндчилгээ.



Даага далантай
Бяруу булчинтай онд мэнд, өнтэй сайхан оров уу?
Та бүхэндээ сар шинийн мэнд буюу өвлийг өнтэй давж урин хавартай золгож байгаа, мөн нэг нас нэмсний баярын мэндийг хүргэе.

За тэгээд "шинийн нэгэн"-д ямар байна, бүтэн жил тийм байна гэж өвгөд дээдэс маань үздэг байсан. Энэ жилийн хувьд их ашигтай хоёр "шинийн нэгэн"-тэй учраас өчигдөр буюу эхний шинийн нэгэнд нь сайхан золгож, идээ будаагаа зооглочихоод өнөөдөр буюу хоёр дахь шинийн нэгэнд нь хичээлээ хийгээд сууж байх хэрэгтэй ... хэхэ.

Өнгөрч буй үхэр жил бид бүгдийн хувьд их өөрчлөлт гарсан жил ангийн хэсэг андууд маань хүссэн ИХ сургуульдаа амжилттай оролцон сурж, хоёр нь АНУ-д, Түмэнбаяр маань саяхан 1сарын15хавьцаа ОХУ-Санктпетрбургт Анагаахын ИС -д суралцахаар явсан, харин хэсэг нь ШМАС-ийн 3р ангид ороод магтуулахдаа магтуулж, загнуулахдаа загнуулж л явна.
Энэ Бар жилд мөн бидний хувьд бас их чухал жил айлчлан ирж байна.

Бүгд алдаа дутагдалаа сайтар тунгаан бодож энэ жил алдаанаасаа суралцаад цаашид илүү эрч хүчтэй, ухаантай байж илүү их амжилтанд хүрээрэй.

Би бас өнөөдрөөс эхлэн блогоо сайтар хөтлөж,үйл явдлыг алдалгүй дамжуулж байна гэдгээ хэлье хэхэ.
Энд цагаан сарын тухай бяцхан мэдээлэл хийлээ.
Эцэст нь нэгэн зарлалын чанартай юм байгаа шүү.


Цагаан сар
-Vvсэл гарал
-цагаан сар бол Монголчуудын маш том баяр мєн . Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний єдрийг баяр ёслолоор тэмдэглэн єнгєрvvлдэг уламжлалтай . энэ нь хахир євлийг давж , урин хавартай золгосны учир мєн нэг нас нэмсний баяр юм.
XIII зууны эхээр Тэмvvжин тархай бутархай олон Монгол аймгийг нэгтгэн , Их монгол улсыг байгуулаад гуравдугаар жарны хєхєгчин vхэр жилийн євлийн сvvл сарын эцэс , улаан барс жилийн хаврын тэргvvн сарын шинэдээр хаан ширээнд суух ёслол болов. Тэр vеэр Их Монгол улсын нэгдсэн тєрийг нээсэн баярыг шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард тvмний нийтлэг ёсоор журамлан , цагаан сарыг намраас хаврын эхэнд албан ёсоор шилжvvлэн хамтатган тэмдэглэсэн байна. Ийнхvv улаан барс жил (1206 он) -ээс эхлэн цагаан сарыг хавар ёсолдог болжээ.

Энэ хvv цагаан сар анх болсон тэр vед Чингис хаан єєрийн 88 гавьяатныг шагнажээ.
-Одоо vед Монголчууд єєрийн гэр бvлээрээ сар шинээ аль болох сайхан бусадаас илvv гарах гэдэг болсон нь харамсалтай юм. Ингээд арай гэж 1 жил цуглуулсан хэдэн цаасаа 3 єдєрт дуусгах гэдэг тэнэг хэрэг биш гэж vv.
гэвч нэг талаараа энэ бол тэдний сайн сайхан байх гэдэг хvсэл мєрєєдєлтэй холбоотой байх , цагаан сараа ямар гаргана тэр жил тийм байна гэдэг сvсэг бишрэлтэй ч холбоотой байх …

Шинэлэх цагаалах ёс

-Монголын ард нийтийн баяр билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний баяр юм. Ийнхvv шинэлэхдээ Монголчууд нас намба , зэрэг дэвээ хардаг байна . учир нь энэ баяраар аль албан тушаал том мєн аль нас єндєр хvний гэрт шинийн 1 - ий єдєр оциж золгох ёстой юм. Энгээд шинийн 2-3 ны єдєр ахмад нь дvvгийндээ очиж золгодог юм .

Шинийн хоёрон буюу 2сарын16нд 2-3ангиараа Алтангэрэл багшийнд очиж
АЧИТ БАГШтайгаа золгоно шүү . 3-2ийнхан бас ангиараа очно гэсэн байсан тул тэднийхээс цагийг нь мэдэж байгаад зөрүүдээд л орно доо.^__^

Friday, February 12, 2010

ойлгомжгүй


Яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад хүмүүс маргалдаж, шалихгүй зүйлээс муудалцаж, нэг нэгнийгээ дэмжиж урам оруулахын оронд улам сэтгэлээр унагах юм хэлж ярьж байдаг байна аа?
яагаад зүгээр яваа нэг нь зүггүй яваагийнхаа өмнөөс шийтгүүлж, арыг нь дааж гарч байдгийн ?
яаж байвал зохих хорвоо вэ?

Амьдрал үргэлжилсээр, амьдрал шудрага бус уу, шудрага уу гэдгийг мэдэхгүй, үхээд хаашаа явдгийг ч мэдэхгүй... Гэхдээ үхэл гэдэг бол оршил...

Хүн өөрөө өөрийгөө магтаж, ухаантай хүмүүс нь цаагуураа л нэг өөрийгөө магтаж хэлээд байдаг бололтой бас... Харин тэнэг нэг нь эрдэмт хүн даруу гээд дүмбэ оргиод даруу болох гээд өөрийгөө юу хийсэн, яаснаа ч хэлэхгүй ярихгүй сууж байдаг юм шиг___ хаашаа юм бэ ...

Амьдралд нэг нэгэндээ урам өгч, сайхан үгээр л мялааж байх ёстой байх.

Нэг хүн надаас сайн энергитэй хүн, муу энергитэй хүн ямар ялгаатай байдаг вэ гэж асуулаа. Би олигтой хариулт ч олсонгүй, муу үйл хийсэн хүн нтр гээд л их юм бодсооон. Тэгсэн сайн энергитэй хүн нь дандаа сайн зүйлийн талаар ярьдаг, өөдрөг үзэлтэй, хүний сайн талыг олж хардаг, хүнд сайхан үг хэлдэг, бүтээлч буюу шинэ санаа гаргадаг. Харин муу энергитэй нь мэдээж эсрэгээрээ ... Тэгээд л би сонсоод л шууд би ямар их муу энергитэй хүн бэ гэж бодсон шүү. Энэ үгийг хэлж ойлгуулсан хүнд би хайртай. Гэхдээ хайртай гээд хайраа илэрхийлэх нь бас цаашаа хүнд хэцүү асуудал л болж байгаам л даа цаашлаад.


Ойлгомжгүй юм ч их байна шүү... Сонин байна...
Миний бичсэн юм ч тэр чигтээ ойлгомжгүй байна... Сонин байна. . .








Thursday, February 11, 2010

Шинэ Монголоо магтан дуулъя

2010 оны 2 сарын 5 ы өдөр Шинэ Монго сургуулийнхан маань Монголын багш нарын 44 дэх баярыг Хүүхэд залуучуудын хөгжлийн газар амжилттай зохион байгуулж, сайхан болж өнгөрсөн.
Үүнд манай үеийнхэн өөрсдийн дуугаар бэлэг барьсан юм.
Тайзан дээр Чимэдлхам, Ганзориг, Цэлмэг, Баасандорж нар. Үгийг Ганзо, Цээмээ, Сосо , Бааска зэрэг хүмүүс нийлж зохиосон гэсэн шүү. Бүгд сэтгэлийн дэм өгч 4 дуучин маань дуулж сайхан дуутай болсон юм.
Бүгдэд таалагдсан байхаа гэж бодож байна. Би лав тэнд энэ дууг нь л сонсохыг бүр хүлээгээд л суугаад байсан. Тэгээд сонсоход маш их таалагдсан.
Харамсалтай нь 1, 2р ангийнхан энэ дуу нь түрүү жилийнхний дуулсан дуу байна гэж бодож, ярьцгаасан байна лээ...
Яахаараа тэгж доош нь хийхийг л бодож байдгийн мэдэхгүй...
Зза нэг иймэрхүү. Бүгдээрээ үзээд өөрсдийн сэтгэгдэлээ үлдээнэ гэж найдаж байна.


Дахин дуулсан хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Shady д upload хийж , клип хийж өгсөнд баярлалаа хэхэ.

энд

уучлаарай, энд нэг асуудал гарсан болохоор түр зууртааа ингэж тавья.

Tuesday, February 2, 2010

Ерөнхий шалгалт Монбушотой давхцах уу???

За ямар ч байсан ерөнхий шалгалт 11, 12, 13нд юм байна. Одоо монбушо хэзээ вэ гэдгийг л мэдэх хэрэгтэйм шиг... Уул нь бидний таамаглаж байгаагаар бол 6 сарын 2 дох долоо хоногийн бүтэнсайн өдөр л байдаг юм шиг.... Тэгсэн тэр нь 13 болж таараад ерөнхий шалгалттай давхцчихвал ч нөгөө 11р ангиа төгсөөд монбушо өгөх хүмүүс наашаа ч үгүй цаашаа ч үгүй яахаа мэдэхээ байдалд орох юм байна даа гэсэн.... Манайхнаас ч гэсэн ерөнхий шалгалт өгөх хүмүүс нь яах юм болдоо... Үнэхээр давхцчихвал ч үнэн балай юм болох юм байна дааа.....

2010 оны ЭЕШ-ын хуваарь

2010 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль коллежид элсэгчдийн мэдлэгийн түвшин сурах ерөнхий чадвар, хандлагыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэнд танилцуулж байна.

Та бүхэн манай байгууллагын www.eec.mn цахим хаягаас 2010 оны “Элсэлтийн ерөнхий шалгалтын журам -”тай танилцан, гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа зөвшилцөж, элсэн орохыг хүсэж буй их, дээд сургууль мэргэжлээ зөв сонгоно гэдэгт итгэж байна. Мөн тухайн сургуулийнхаа оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай танилцан шалгалт авах доорх 10 хичээлээс сонголтоо зөв хийгээрэй

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл www.eec.mn цахим хаягаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2010 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой 18:00 цагт дуусах бөгөөд доорх хуваарийн дагуу шалгалтын өдрүүд товлогдлоо.

6-р сарын 11- ны өдөр

14.00 – 15.20 Монгол улсын түүх

16.30-17.50 Орос хэл

6-р сарын 12-ны өдөр

8.30-9.50 Газар зүй

11.00-12.20 Математик

14.00-15.20 Биологи

16.30-17.50 Англи хэл

6-р сарын 13-ны өдөр

830-950 Хими

11.00-12.20 Нийгмийн тухай мэдлэг

14.00-15.20 Монгол хэл

16.30-17.50 Физик

Monday, February 1, 2010

МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ БИДЭНД НОМ ЭРДЭМ ЗААСАН БҮХ БАГШ НАРТАА ХҮРГЭЕ!


: Click Here To Forward This Greeting/Picture To Your Friendz

: Click Here To Listen & Dedicate Mp3 Songs

: Click Here To Check Daily Horoscope
Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан
Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан
Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн
Цэнэг минь болсон эрхэм багшдаа хэдэн мөрийг зориулж ач буяныг тань санагалзья
Алсаас ирсэн хирнээ ойр буусан одон мэт
Арвидаж улам жавхаажих том дугариг наран мэт
Аав ээжээс минь ялгаагүй эрхэм их ачтан
Ардыг гэгээрүүлэхийн ажилтан, үйлсийн тэтгэлэг эрхэс минь ээ

Энэ биеийг ээж аав минь заяасан авч
Эрдэм зааж хүн болгосон нь таны хичээл
Эрхшээж өнөөдөр би жигүүр дэлгэсэн нь
Эрт сурснаа хойчдоо өвлүүлсэн таны минь зүтгэл шүү

Шохой идэн байж молхи хэдтэй ноцолдоод
Ширүүн дарга нарт муу сурлагатнуудын нийлбэрээр зандруулж
Ширхэглэж боосон хэдхэн төгрөгөөр өрхөө тэжээж
Шуурга сөрж боссон таны амьдралыг бид сайн мэдэхгүй ээ

Өөрийнхөө үр хүүхэдэд хичнээхэн зав гаргаа бол доо
Өрөөлийнхөд харин та "чихээ огтлуулан" үнэнч зүтгэсээн
Алдрыг горьдож ач сануулах гэж ажиллаагүйн тань төлөө
Арван хэдэн жилийн ардаас би нэхэн санагалзав

Годойж шодойсон нус татсан үе үеийн халтаруудад
Ганц амьдралаа төгс зориулж нэг үзсэн номоо л давтах мэт
Жил эргэхэд өөрөө хоцрогдож шавь нар нь түрүүлчих
Жирийн нэгэнд бол атаархмааргүй харагдах даржин ертөнц

Тэгэвч уужуу ухаандаа шавиараа бахархаад
Уралдаан биш шүү дээ амьдрал чинь гээд үлддэг
Ундарга үзлийн дээд төв байсныг хожуу буулгах юм
Урьдчилж хичнээн хэлээд ч төөрөг, тархи 2 ингэж л золгох юмаа...

Таны зааснаас өөрт буулгасныг санасандаа хүргэх гээд зав хомс явнаа
Танхимаа эргэж үеийн нөхөдтэйгөө бууж мордох мөч дутуу юм болов уу даа...



МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ БИДЭНД НОМ ЭРДЭМ ЗААСАН БҮХ БАГШ НАРТАА ХҮРГЭЕ!

Thursday, January 28, 2010

Хүүүеээээ за сайн байна уу???

Хүүе хаая манайхан сайн уу ч гэх шиг.... Энэ нэг юмыг нь тоодог хүн байна уу ч гэх шиг... Хандалтыг нь харахаар хөөрхий минь хүн орох юмаа орох юм. Даанч хүн юм бичихгүй.... Уул нь оюутан болсон нөхдүүд саяжингаа амраад хийх юмгүй л байсан баймаар юмдааа гэсэн хэхэхэ.
Заа тэгэхээр мань мэт бол одоо сургуулийн сонин сайхан л ярина шүү дээ угаасаа..
Сая хагас жилийн амралт болоод 7 хоног... Хцццц амралтаа хатсан илүү даяргаатай бас нэг 7 хоног ( миний хувьд) .... Амралт гэсэн нэр зүүчингүүт л энэ тэндээс баахан бие даалт гэрийн даалгавар өгөөд... Тэгээд голоор нь эсэн бусын тэмцээн уралдаан болооод нтр гэссс..

Заа тэгээд амралтаар нээрээ баахан олимпиад тэмцээндсээр байгаад л таарсан би лав...
Манай сургуулийн хувьд гэвэл угаасаа дүүргийн олимпиадуудад бол хянгадаад хаядийшд.... Тэр заншлаараа л хамгийн сайн байсан нь бол Физик байхаа... Анги болгоноос л сайн оролцсон байсан. Бас математик өмнө жилүүдээ бодвол муу орсон гэж бодсоон би.. 11 -р ангийн хувьд гэвэл эхний 8 нь манай сургууль байсийшд түрүү жил бол... тийм байж чадаагүй л дээ... Гэхдээ манай 2-3ийн М. Буяннэмэх маань түрүүлж алтан медаль авсан шүү! Мэдээгүй нэг нь мэдээд баяр хүргээрэй!! Цаадах чинь бас маргааш тэтгэлэг авахаар болсон байгаа хэхэ ... Манайхнаас овоо амжилт гаргаад байгаа нь цаа чинь шүү гэсс...
Бас биологийн олимпиадын хувьд энэ жил овоо гайгүй ороо юу даа гэж бодогдсон.. Барагтай л бол юм дуулгадаггүй биолог овоо медаль бас ч үгүй багийн 2р байр гэсэн. Энэ эрчээрээ улам сайжрах байхааа...
Заа өөр сонин сайхан гэвэл БЗД сагсны тэмцээн болсон....
Манай сургуулийн охидын баг 1рт ( хаха тэрэнд нь Баярмаа, Сувдаа, бидэн 3 байсан шүүү), хөвгүүдийн баг маш харамсалтайгаар 1 оноогоор хожигдож 2рт орсон ( манайхнаас Цогзол, Мишка, Эбр байсан) тус тус эзэлсээн. Бас тэгээд багш нарын баг блах блах гээд сургуулийн сайт дээр байгаа шд...
Өөр сонин сайхан чинь юу билээ гэхээр нээрээ сургуулийн воллеиболын тэмцээн болсоон. Эрэгтэй 2-3 т, 3-1 2т, 3-2 3т орсоон... Эмэгтэй 3-2 1т ( манай анги, бага зэрэг реклам хийчий хаха), 2-3 2т, 2-2 3т тус тус орсон... Тэгээд медалиа секц дугуйлангийн тайлан дээр сагсныхаа медальтай цуг авнаа гэсэн хаха...
Өө тэгээд энэ 7 хоног ч гэсэн Англи хэлний баяр нтр гээд.... Далай л од болсон сурагтай... Даанч дуулахыг нь сонсож чадаагүй... Өөр чинь юу билээ? За тэгээд тэмцээн нтрээр Цэнгээ , Соко, Санаа, Мандуу, Хако эд нар ирсэн бусад нь ирээгүй байхаа сайн мэдэхгүй байна.... Зааа сургуулийн сонин хачин нэг иймэрхүү.. Оюутнууд өөрсдийн сонин сайхнаа бичээд холбоотой бай л дааааа гэж...

Saturday, January 2, 2010

Охины минь дурлах залууд илгээх захидал

Х.Болор-Эрдэнэ "Охины минь дурлах залууд илгээх захидал"

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хvн cap, нар, оддыг шинжин, єєрийгєє умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь єхєєрдєн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хvн. Харин надаас тасарч, сэтгэлээс бvтсэн энэ цэцэг одоо єєр гэрэл рvv тэмvvлж байна. Эгдvvцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо vзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна, Анх харахдаа л чи тvvнд минь татагдсан бол тvvнтэй vvрд vргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол тvvнд минь гараа хvргэж болно.

Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи єєрийгєє андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагvй мэт царайлаад цааш явж одоорой. Тvvнд минь горьдлого тєрvvлэх хэрэггvй. Тодорхойгvй эхлэлийг тавиагvй л бол аз жаргалгvй тєгсгєл ирдэггvй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг тєрvvлсэн юм. Тэр хайрыг анзаараагvй єнгєрдєг байлаа ч нэгэн цогтой, халуун зvрхний гvнд маш олон жил чи хадгалагдах болно. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь тєгсгєлгvй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол тvvнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад "Ээж ээ, энэ юу вэ?" хэмээн асуусан тэр єдєр би огт танихгvй чамайг бодож зогссон юм шvv. Тэгээд vрийнхээ биеэс урссан тэр халуун' шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгvйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу? Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертєнцийг би єєрийнхєє хайраас тасалсан юм. Тэр хайр нvдэнд vл vзэгдэх хэрнээ зvрхийг минь шатааж байлаа. Шатам халуун єртєнцєд минь хаалга, vvд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний тєлєє л vхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмvvлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.

Ялимгvй омголон боловч энхрий зєєлєн сэтгэл тvvнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс vерлvvлж, шантгар зєєлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи тvр зогсоод духан дээр нь vнс. Чимээгvйхэн эрvvг нь єргєєд уруулыг нь vнэрлэ. Ингэхийг чамд л би зєвшєєрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно. Хэзээ ирэхээ мэдэгдэхгvйгээр чи хаашаа ч битгий яв. Мєч, хором, цаг бvхний тоогоор тэр минь чамайг хvлээх болно. Тийм их хvлээлтийн цаана тоолж боломгvй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дvрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дєлгєєн уярангуй зан хєлдєж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хvйтэн мєсєєр хайруулаасай гэж би хvсэхгvй байна.

Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгvй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мєрvvдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч vзээгvй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжvvлье. Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг хvрэлцэх тийм л газар луу тvvнийг минь зєєгєєрэй. Тэр чамд яг єєр шигээ олон vзэсгэлэнт цэцгийг ургуулж єгєх болно. Тэднийг ч бас ягтvvн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш vргэлжлэх болно.

Сая блог нтр уншиж яваад их гоё санагдсан болохоор нь блогтоо оруулчихлаа. Нэг сэтгэл гаргаад уншчихвал гоё л санагдлаа хэхэ.