Saturday, June 27, 2009

Happy Birthday!!! Binderya


Зиак ингээд сэтгэл санаа нэг л сайхан байх чинь. Сайхан инээгээд л... Ингээд өнөөдөр буюу 6-р сарын 27ны өдөр ангийн хөөрхөн охин Биндэръяагийн маань гэрэлт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна. Ингээд Биндэръяадаа амьдралд нь томоос том аз жаргал, хайранд нь томоос том амжилт хүсье! Төрсөн өдрийн мэнд хүргэеээ!!!!

IQ-гээ шалгая!!

Зиа энэ удаа бас л юм ухаж яваад олов. Энэ мангар сонирхолтой. Хамгийн гол нь бүх сэтгэлгээний бодлоготой, хариутай, анализ хийдэг тэгээд өөрийнхөө бүх талыг дундажтай нь харьцуулж болох юм байна лээ. Аймар таалагдав. Түрүүчийн тавьдаг бол зөвхөн зурган дүрслэлтэй 1 сэтгэлгээнийх байсан бол энэ бол олон талынх юм байна. ЭНД ДАРЖ ОР!

Thursday, June 25, 2009

IQ- гээ шалгаарай

зиак IQ буюу оюун ухааний илтгэцүүр. Энэ нь 90ээс дээш байвал та эрүүл хүн тэрнээс доош бол өөрийгөө ямар нэгэн сааталтай гэж ойлгох хэрэгтэй. Харин 130аас дээш бол оюун ухааны хөгжил сайтай, 140өөс дээш бол гоц гэж ойлгож болно. Тэгээд шалгаад байгаарай ангийнхаан. За тэгээд нуулгүйгээр үнэнээ хэд гэдэгээ сэтгэгдэл хэлбэрээр бичвэл баярлана гэж.... энд дарж ор

Япон хэлний зуны сургалт



За миний олсон мэдээлэл энэ буй за. Та бүхэн сайтар уншиж сонирхоорой! Гэхдээ ганц гэм нь сургуулийн зуны сургалттай давхцах юм байна лээ. Тийм болохоор цаг заваа сайтар бодолцон тэгээд бас шалгалтанд нь тэнцсэн нь сууж мэдлэгийн хүрээгээ багахан ч болтугай тэлнэ буй за. Анхаарал тавьсан явдалд баярлалаа хэхэ.

Wednesday, June 24, 2009

Элсэлтийн шалгалтын дүн маргааш гарна

Сайхан амарцгааж байна уу? ангийнхаан. Маргааш буюу 6р сарын 25-ны өдөр бидний өгсөн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өглөөний 9 цагт eec.mn дээр гарах юм байна.
За тэгээд манайхан зарим нь дүнгээ их л догдлон хүлээж, зарим нэгэнд нь бол нэг их хамаа байхгүй л байгаа байх. Ямартаа ч энэ 20 хоногийн хугацаанд та бүхэн өөрсдийнхөө шалгалт өгсөн байдал тэгээд гарах дүндээ дүгнэлт хийж, сэтгэл санаагаа бэлдсэн байхаа гэж бодож байна. Дүн нтрээ хараад ухаан нтр алдаад уначив. Болгоомжтой байцгаагаарай нтр хаха заза тоглоом.
Юу ч гэсэн маргааш та нар дүнгээ харахдаа; Бүртгэлийн дугаар гэсэн хэсэгт нь нөгөө шар хуудсан дээр байсан дугаарыг, харин Нууц дугаар гэсэн хэсэгт нь өөрийн регистрийн дугаарын эхний 2 үсгийг нь орхиод сүүлийн 8 оронтой тоог тавиад нэвтэрч өөрсдийн дүнгээ хараарай.
Тэгээд 30ны дотор харьяа сургуулиудад батламж хуудас тараагдана гэсэн болохоор 27-30ны хооронд сургууль дээр очиж батламж хуудсаа авахад болох байхаа гэж бодож байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа гэсэн хэхэ


Tuesday, June 23, 2009

Цаг гарга

Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул xайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын xаргуй тул найз нөxөддөө цаг гарга
Зүрx сэтгэлийн дуулал тул инээж баясаxад цаг гарга
Зүдрэx цаг ээлжтэй тул өглөг xишигт цаг гарга
Xөлс болгон шагнал тул ажил xөдөлмөрт цаг гарга
Xүрэx диваажин нэxэлтэй тул буян xурааxад цаг гарга


зиак зүгэээр л хийх юмгүй байж байхаар зарим нэг нь шүлэг ч болтугай уншина биз гээд л. Гол нь бас ойлгож унших хэрэгтэй л дээ нтр. Гоё шүлэг шүү.

Friday, June 19, 2009

Монбушо 1-р шалгалтын дүн гарлаа


Зиа ингээд хэлээд байсан 19ны өдөр болов. Өнөөдөр Монбушогийн эхний шатны шалгалтын дүн гарлаа. Манай ангиас нийт хэдэн хүүхэд орсныг нь баттай мэдэхгүй ч одоогийн байдлаар 3 хүүхэд эхний шатандаа тэнцээд байна. Нийт 2р ангиаас 30-аад хүүхэд шалгалт өгч 10 орчим нь тэнцээд байгаагаас дийлэнх нь байгалийн ухааны их сургууль гэсэн чиглэлээр юм байна. Харин манай сургуулийн 3ийхны хувьд очсон болгон л тэнцсэн гэсэн баяртай мэдээтэй байгаа бөгөөд 3-ийхандаа бүгдэд нь цаашдын шалгалтуудаа сайн өгөөрэй! гэж хэлмээр байна.

Monday, June 15, 2009

Зиак амарсных ангийхныгаа жаахан хөгжөөе!

Ингээд бүтэн нэг жил хамт сурахад гарсан хөгжилтэй дурсамжтай гол нь сугаралттай мөчүүдээ эргэн санацгаая! За тэгээд энэ бол надад байгаа манайхны зурагнуудаас зарим хөгжилтэйг нь түүвэрлэсэн царай шүү! Дараа дараа зураг орууламз!

Зиак энэ жилийн эхний зугаалгын үеэр. Манай дуунд дуртай хөөрхөн Мөөнөө маань хэхэх инээдтэй. Нэг тийм нугас гээд амьтан байдагдаа хаха тэр ч юм шиг нтр.


За дэггүй дүрсгүй Ариукийн мөнхийн Pose гэх юмуудаа хаха тиймээ



За энэ бол бас л намрын зугаалгын үеэр л Ариук хүн бүрийн кам-нд өөрийгөө мөнхлөөд байсны нэг. Тэр нүдний анилт шүдний зуулт нтр бол тасөө тас


Хаха за ингээд урлагийн үзлэгийн гол дүр Адъяа яг юу хийгээд байна. Манай Адъяа чинь тасархай хөлтэй юм байна лээ шүү. Тэр тарпиз нтр бол лайтай зохиж байгаа биз хаха



Адъяа бол САЙХАН залуу. Түүний гэрийн эргэн тойрон дох 5 км радиус доторх бүх охид Адъяагийн араас гүйдэг...... нтр тэгэхээр одоо би бас гүйдэг болж таарад байгаамдаа хэхэ



спорт наадмаар. Энэ зураг бол царай марайны хувьд ярьвал тас зургаа тас зураг тэр поз нтр бол тээ. Даанч тэр шувталсан өмд л анхаарал яалтчгүй татаад байгаам даа

хаха энэ бол ангийнхаа төлөө зүтгэж байгаа манай сагсны эмэгтэй баг тамирчид ид тоглолтон дундаа явж байгаам. Гол сугарсан ч гэхиймүү ямартаа ч гол дүр нь энэ цаашаа харцан жоохон охин хаха. Бөмбөгний төлөө бол тээ хэхэ



ээжээ энэ хэн бэ? таасанд нь шагналтай нтр гэсэн хаха


энэ бас манай банди нарын дажгүй зурагаа! Сугарсан нь Бямбаа! Тэр царайны хувирал нтрийг нь хараад байгаарай. Яаааг гоожуур нтр хэхэ


багийн алуур хэн бэ? Цаана майр гоё поз авцан баагийнууд хаха. Наана нь нэг бөгс гэсэн хэхэ


энэ зурган дээр бол би Мөрөнг Уянгын яг хаана нь нүүрээ наагаад байгааг ойлгоогүй ээ


Яаж үсэрдэг гэнээ? Мишаааааааааааа


Мандах гоё зузаан уруултай нтр



Цогзол Анхаагийн зурагтай цамцаа өмссөн байгаа нь


Аргагүй л нялх царай шүү



Үсэрч зураг авахуулахаар яах аргагүй зарим хэсэг нь сугардиймаа хаха


Аааая! манай Субаши бол хуйлруулийшд тээ


Өндөр байх нь ингээд л зарим нэг зүйл дээр шал дэмий л байгаамдаа тээ! Манай 5 гоё шүү!

Зиак ингээд энд сугарч гарсан хүмүүс битгий хүндээр хүлээж аваарай. Жаахан FUN байх гээд л зүгээр л нөхөрсөг шог байлаа.

Sunday, June 14, 2009

Зиак одоогийн байдлаар миний сонин сайхан. Харин та нарых ямар вэ?

Зиак хальт юм бичинцэр аядаадхавал яадгийн. Монбушо буюу Японы засгын газрын тэтгэлгээр сурах шалгалтны эхний шатны шалгалт болж өндөрлөөд ангийн зарим нөхөд өнөөдрөөс жаал жуул завтай болж байгаа байх гэж бодож байна. Зиа тэгээд тэр шалгалтийг нь өгч үзсэн хүний хувьд туршлагаасаа хуваалцахад ( хаха аймар туршлагатай) ер нь бол тэр шалгалтыг лаг лаг зөндөө олон хүүхдүүд. дээд талын, тэрний дээд талын сенпай нар гээд л олон олон зөндөө зөндөө хүүхдүүд өгч байна лээ. Зоо тэгээд уул нь бол ойлгочихвол дажгүй л юм ирдэг юм байна лээ.

Даанч ойлгох нь жаахан асуудалтай. Химийн шалгалтын хувьд гэвэл бусад жилүүдийнхээс шал ондоо гайгүй юм ирсэн. Дараа жил бас тийм байвал ер нь л дажгүй ээ. Зоо тэгээд одоо 19 хүртэл сайхан амраад тэрнээс цаашаа тэнцсэн байвал хичээлээ дахиж 7 хоног хийгээд, тэнцээгүй бол дахиад л сайхан амрана шүүдээ! Зиак одоогийн байдлаар сэтгэгдэл ийм л байна нэг л тийм жинхнээсээ амрал эхэллээ!!! гэсэн юм шиг мэдрэмж. Сайхаан сайхан амарчихсан. Заа тэгээд яг одооны байдлаар сайхан буу халмаар, чалчиж суумаар л санагдаад байна. Даанч ярих юм олдохгүй. Тэгэхээр манайхаан хаагуур юу хийж яаж амарч байгаа тухайгаа бичицгээ л дээ. Би бол өнөөдрөөс эхэлж л амрах гэж байна. Тэгээд л гэртээ байна доо. Хааяа гарч сагс тоглоо л. Нэг тиймэрхүү нутгийн индиан хийх санаатай. Харин та нар юу хийж байна даа????

Monday, June 8, 2009

電子辞書 electron dictionary Электрон толь бичиг























































За тэгэхээр энийг зарим нэгэнд нь хэлж л байсан байх. Зураг мураг танилцуулга нтрыг нь хараад захих хүн байвал хэлээрэй.
Надад бол их л таалагдаад байгаа шт. SHARP ийн хамгийн сүүлийн үеийн загварынх юм байна лээ. BRAIN гэж байгаа хэхэ.
English-Japanese
Japanese-English
English - English
Japanese - Japanese тай юм байна лээ. ТЭрнээс гадна micro SD хийж болно. Тэрүүгээрээ mp3 нтр ажиллуулах юм байна лээ. Дотроо 100 ном агуулсан. Тэд нар нь тэгээд янз бүрийн л юм шиг байгаа юм. ААн бас бүх орны мэдээлэл, онцлог бас олон янзын амьтдын тухай japan аа зөндөө их юм байдаг юм байна лээ. Их л удаан судлахым шиг байна лээ дээ нээрээ. Хамгийн гол нь ханзаа өөрөө бичээд хайчихдаг болохоор маш амар, хайна нтр гэсэн юм байхгүй. өөр чинь юу билээ байз...
аан тийм өнгөт дэлгэцтэй, memory доо зураг нтр суулгаад үзэх боломжтой.
Japan аар тайлбартай юм байна лээ шүү. Тэгэхээр байнга хараад хэрэглээд ирэхээр тэгээд тогтоогдоод ирэх байлгүй дээ. Би тэгээд тэр болгоныг нь тэндээсээ хайгаад л жаахан л судалж байна.
Энэ SHARP ийнх. CANON ийн бас нэг каталог ирсэн байгаа тэрнийх нь зургийг дээр тавьсан. Тэр нь гэхдээ яагаад ч юм бүр хамаагүй илүү үнэтэй л юм байна лээ.
Яг зураг дээрх нь бол 22000 ейн.
аан тэгээд дотроо юу юутайгаас хамаарааад янз бүр . Ер нь багадаа 15000 ейн юм шиг байсан. Сэтгүүл дээрх зураг хараарай.
аан ер нь дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс үзэж болох юм байна лээ.

ААн нээрээ ЖИЧ ДУРЬДАХАД ЭНД НӨТ БОЛОН ЗАМЫН ЗАРДЛЫН ҮНЭ ОРООГҮЙ БОЛНО.

In addition , энийг би зараад , хүмүүст ав нтр гээд шахаад байгаа юм биш шүү. Яг өөртөө japan аас авчруулсын үүнээс гадна Монголоос сайн чанарынхыг нь олно гэдэг хэцүү учраас авах хүмүүс байвал захиулаад авчруулж болно оо л гэсэн юм. Тэрнээс би нэээх их зараад л, бизнесс нтр хийх гээд байгаа юм биш шүү. ЗАрим нэг хүмүүс буруу ойлгосон байсан бололтой, тэдгээр хүмүүст хандаж бичив.

Сайн уу? Сэтгэгдэл ямар байна?

Блог минь сайн байна уу? Ангийн андууд минь сайн байна уу? Мөрөн дээрээс дараад байсан ачаа жаахан ч гэсэн хөнгөрцгөөсөн болов уу гэж бодож байна. Сэтгэл санаа тайван, өөдрөг байна уу манайхан?

Одоо ингээд л зарим нь 3р ангидаа орноо хэмээн сэтгэл тайван, дүрэмт хувцасаа дахин өмсөнө, сурагч хэмээх нэрээр дахин 1 жил дуудуулах юм чинь гээд л сэтгэлд нэээх өег байгаа ... Харин зарим нь одооноос эхлээд оноогоо хүлээн ямар сургуульд орох уу, оюутан болох гээд л өмнө нь шив шинэхэн орчин, шив шинэхэн сургууль, олон шинэ найзууд, их сургуулийн олон янзын багш нар хүлээж байгаа. Тэгж бодоод л биднээс ( биднээс ч гэж надаас )л лав өөр сэтгэгдэлтэй л байгаа байх. хэхэ. аль нь гоё байдаг бол ? оюутан нас уу сурагч нас уу хэхэ ... Сэтгэгдэлээ хуваалцуул хуваалцаарай. хэхэ

Thursday, June 4, 2009

КОНКУРС 800 урагшаа! БИД ЧАДНАА!!!!!

зиак ингээд цаг хугацаа гэгч нь яасан ч хурдан өнгөрчдийн. Ингээд л 10 жилээ төгсөөд одоо Ерөнхий шалгалт гэдэг юмыг нь өгөх гээд л толгой өөдгүй хичээл хийх нь ч хаашаа юм, хийхээсээ илүү санаа л зовж байх шиг байна. Ямар ч байсан ангийнхандаа бүгдэнд нь шалгалтанд нь өндрөөс өндөр амжилт хүсье! Маргааш хамгийн эхний шалгалт болох орос хэл өгөх хэддээ ангийнхаа салхийг амжилттай хагалаарай гэж хэлэе! Тэгээд л бүтэнсайн өдрийн орой юу хийхүү манайхаан. Хэхэ тэр л их сайхан санагдаад байгаам даа. зиа Зиа КОНКУРС 800 урагшаа! БИД ЧАДНАА!!!!!



ANGIIHANDAA KONKURST NI AIMAR TOM AMJILT


Friendster Comments / Myspace Layouts / Friendster Comment
Friendster Comments / Myspace Layouts / Friendster Comment
Sandarch tevdelguu hicheediimshuuu mash chuhal moch shuuu dee ene bol kkk za tegeed daraa ni saihan konkursaa duuschaad FREEDOM hehe GOOD LUCK !!! ^________^