Сайн байцгаана уу? ангийн андууд болон манай блогоор хааяа ч болтугай шагайдаг хүмүүсээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Заа тэгээд сүүлийн 20иод нийтлэл дунд миний нийтлэл нэг ч байхгүй байгааг хараад нээрээ нэг юм толгойд бодогдоодхов. Блогоороо өдөр болгон шахуу ордог ч гэсэн шинэ юм хийгээгүй уджээ. Учирийг нь тоочвол олон л доо.
1рт саяны амралтаар баахан олимпиад энээ тэрээ гээд үнэхээр зав муутай байсан тул хүлцэл өчье!
2рт манай блогт цөөхөн хэдэн л хүн сэтгэгдэл болон чатан дээр юм бичих юм. Энэ мэтээс харахад үнэхээр манай блогоор хүн орохгүй байнуу? Эсвэл орсон ч сэтгэгдэл үлдээхээргүй онцгүй блог юм болуу гэх мэт ер нь жаахан урам алга болох тийшээгээ хэхэ. Гэхдээ болоогүй л дээ юу боллоо гэж иймхэн юманд шантрахавдээ.
Заа тэгээд энэ жил чинь бид нөхдийн хариуцлага ихтэй жил. Дунд сургууль гээчийг энэ жил л төгсөж их сургуулийн босгыг алхах дөхсөөр л...
Энэ их хариуцлагатай жилийн маань эхний хагас нь дуусаад энэ долоо хоногоос эхлээд хичээлийн 2р хагас жил эхэлсэн гэдгийг бүгд мэдэж байгаа байхаа.
Тэгэхээр одоо хүмүүсээ тоглох, наадах , зугаацаж цэнгэхээ багасгаад ( гэхдээ ер нь бол байна л даа багасга л гэж хэхэ) хичээл хийхээ арай илүү ухамсарлаж, ухамсарлаад ч зогсохгүй хичээлээ хийх цаг нь иржээ. Одооноос хийхгүй л бол оройтсон хойно нь амаа барих юм болохвий дээ гэсэндээ сануулж байна! goodluck ;))
No comments:
Post a Comment