•Амьдралын ухаан гэдгийн хамгийн гол мөн чанар нь ашигтай үйлдэл хийж олз омог олохдоо байдаг.
•Болгоомжлоход илүүдэхгүй. Яагаад гэвэл чи ганцаараа. Харин дайсан чинь ямагт олуулаа байдаг гэдгийг санаж яв.
•Хүний муу талыг олж харсан бол битгий шүүмжил. Магадгүй өөрийнхөө тухай тэрнээс ч дор юм сонсож мэднэ.
•Хов жив ярьдаг хүнийг хүмүүс үзэн яддаг бөгөөд хов жив зөөлөө гээд хэн ч баярладаггүй. Харин ч чимээгүй сонсчихоод өөрийг чинь үзэн ядах болно.
•Хүнээс юм гуйж чаддаг бай. Зарим хүмүүст үүнээс амархан юм байдаггүй.
•Зарим хүмүүс юмаа харамлаж чаддаггүй, зарим нь нүгэлтэй харамч байдаг, тийм хүмүүсийн аргыг нь олох хэрэгтэй.
•Хүн чамд үгүй гэж хэлсэн бол дахиж битгий чи гуй. Хамгийн ашигтай арга бол эхлээд түүнд тусла, дараа нь гуй.
•Аливаа юманд үнэлэлт дүгнэлт өгөхдөө зөвхөн өөрийнхөө толгойгоор шийдэж бай.
•Бусдад таалагддаг юм чамд таалагдахгүй байж болно. Энэ нь өөрийн гэсэн ухаантай гэдгийн баталгаа юм шүү.
•Жаахан ч муу зүйлийг үл тоомсорлож болохгүй. Гай ганцаараа ирдэггүй гэдэг юм. Бүдрэх нь юу ч биш гэж бүү бод. Хальтарч унавал юу ч болж мэднэ шүү.
4 comments:
арасооо
hahahahaha unshaagui ch goy bhooooo ten LIL
sanaj yavnaaa
Zivuun zivuun zovlomj bn nter kekeke thanks
Post a Comment