Хамгийн том талбай
Монголын газар нутаг өргөн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ өмнөө цөөнгүй орныг гишгүүлдэг. Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хүн амьдардаг Монгол орон нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагүй дэлхийн амжилт тогтоодог аж. Харин Гиннесийн дэлхийн дээд амжилтын бүртгэлийн онлайн хувилбарт нэгэн ташаа мэдээлэл орсон нь анхаарал татаж байна. Тэд Монгол Улсын тухай 1924 онд Хятадаас тусгаар тогтносон хэмээн бичжээ.
Хамгийн том сарвуу хумстай амьтан
Говийн эрт балрын үе буюу галвын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Түүний удаахан нь
үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бүтгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ.
Бүгд хувийн сууцтай
Монгол айл өрхүүд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмчийнх гэсэн үг. kkk ^_^
1 comment:
нээрээ тиймшүү бүгд л бор гэртээ эзэн сууцан байгаашт тээ... Ер нь бодоод байхад манай өвөг дээдэс лайтай ухаантай хүнүүс байжии тээ цунами газар хөдлөлт хар салхи гээд бүх л юмнаас хол газрыг сонгож улсаа төвхнүүлжии тиймүү хэхэ
Post a Comment