Зээ, сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Нэг л мэдэхэд цагаан сар дуусч, хичээл орох өдөр иржээ. Өнөөдөр буюу Шинийн хоёрны бэлэг дэмбэрэлтэй энэ сайхан өдөр бид ачит багш нар ангийн багш Алтангэрэл, ౩-1ангийн багш Батдорж, бидэнд анх Хими заадаг байсан одоогоор хичээлийн эрхлэгчээр ажиллаж буй Адилбиш багш, дандаа гоё хоол бидэнд өгдөг Алтаа эгч нарындаа очиж золголоо.
Эхлээд ౩.౩౦ цагаас Аагий багшийнд : Би, Ариук, Санаа, Нямка, Мишка, Намуун, Бинди, Сок, Цэнгээ, Баярмаа, Анхаа, Арима, Гэрлээ, Өнөө, Золбоо, Даваа, Уянга гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж золгосон юм.
Бид олуулаа пир хийтэл ороод л пир хийтэл идээд хэхэ. Багш маань биднийг их олон гоё хоол, олон гоё юмаар дайлсөөн... Тэгээд 4хүүхэд нь хоорондоо ямар адилхан гээч. Хамгийн том охин нь Урангоо 5р анги. Аавтайгаа их адилхан, аавынхаа үгэнд их сайн ордог даруухан хөөрхөн охин байна лээ. Удаах хүү Уламбаяр нь энэ жил Шинэ Монгол сургуулийн 1р ангид элсэн суралцаж байгаа. Аавын copypaste ... Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буй хүүхэд бөгөөд тоглож байгаа тоглоом нь рс дээрээ бол байнга Vancouver өвлийн олимп болж буйтай холбогдуулан Speed Skating тоглоостой.
Дараагийн нөхөр их хөөрхөөн... хэхэ. Уранзаяа 2нас өнгөрч байгаа. Даруухан гэж жигтэйхэн. Эгчтэйгээ, ээжтэйгээ адилхан. Нээх хөөрхөөөн... Хааяа хааяа үүдэндээ очоод л ганцаараа суучихна. GG нтр тоглоод л Аагий багш ингэж хүмүүжүүлсэн юм байна л даа тийшээ очоод суу гээд л гээд хэхэ... Цэцэрлэгт явдаггүй, Нялх дүүгээ асраад асар завгүй аниа.
Хамгийн отгон хүү Уламтөгс. Биднийг ороход том 3яваад байлаа. Бид хоол ундаа идээд, нилээд байж байтал хажуугийн өрөөнөөс нэг ТОМ хүүхэд багш тэврээд гараад ирсэн. Эгч Уранзаяатайгаа бараг л ижил жингийнх байх. БАК нөхөр байна лээ. Дөнгөж унтаад сэрсэн болохоор нойрмог л байсан. Гэхдээ жаахан хүүхэд гэхэд бишүүрхэнэ гэсэн юм байхгүй. Гайхсан янзтай бүлтийтлээ хараад л , эгдүүтэй хүүхэд.
Харин одоо Алтангэрэл багщийн маань гэр бүлийн хүн болох Эрдэнэтуяа эгч маань юм. Биднийг маш сайхан дайлаад, үнэхээр сайхан гоё эгч байна лээ. ТЭр хүний ачаар Аагий багш маань хичнээн тайван сайханш, сэтгэл амар хичээлээ зааж , бидэнд олон сайхан зүйлсийг зааж өгдөг юм даа. Эрдэнэтуяа эгчид баярлалаа гэж хэлмээр байна.
За тэгээд бид чинь зөндөө юм идээд гарлаа. Бэлгээ авсан хэрэгтэй зүйл байсан хэхэ.
Дараагийн айл Адилаа багшийндаа очиж золгосон.
Батдорж багш ногоон футболктой дэмждэг багаа дэмжээд лайтай сууж байна лээ дээ. Тэмцээн болоод яасан яасан... би сайн мэдэхгүй...
Бүгдээрээ Адилаа багш, Батдорж багш хоёртойгоо золгоод. Батдорж багштай золгох багшид ч бидэнд ч их сонин сэтгэгдэл төрж байлаа хэхэ.
Батдорж багшийн шавь нараас анх удаа цагаан сараар ирж золгож байна гэсэн. Бидний дунд 8р ангиасаа хойш багшийг ирсэн цагаас хойш хичээл заалгасан хүүхэд , 9р ангийн төгсөгч, 11р анги, 12р анги гээд төлөөлөгч нар очсон л доо . Энэ жилээс эхлээд тэгээд л шавь нараа хүлээгээд сууж байдаг болж байгаа юм даа гссс.
Бууз жигнүүлж идээд, уугаад, цадаад... Их дайлуулсаан бас... Ер нь цагаан сар гэдэг чинь угаасаа идэх гэж л айлд орно дөө.. кк
Дараа жил багштайгаа зэрэгцээд бүгдээрээ л гадагшаа, япон явах гээд л байж байна байхдаа гээд л бүгдээрээ билэгшээж ярьж бас олон гоё зүйлс, хөгжилтэй юм ярьсан.
Бэлгээ аваад гарав. Адилаа багш маань биднийг их сайхан угтаад сайхан үдсэн. Яасан сайн хүүхдүүд вэ гээд л . . .
Батдорж багш, Адилаа багшдаа маш их баярлалаа.
Дараа нь Субашигийнх буюу Алтаа эгчийнхээр орлоо. Хол нтр явахгүй амар зүгээр. 2алхаад л нөгөө айлдаа ороод.
Бүгдээрээ өмнө нь 2айлаар орсон, бууз жигнүүлсэн болохоор одоо Алтаа эгчийнд яанаа их шахдаг, идэж чадахгүй дээ гэж гэж орсон. Яг ч тэгсэн... хэхэ.
Алтаа эгч, Субаши 2 биднийг баахан олуулаа орж ирнэ гээд зөндөө юм бэлдээд, зөндөө удаан хүлээцэн... уддийн бэ гэцэн байж байсан.
Ширээн дээр нийтлэг биш зүйл их байлаа. Бид нар 7 уулаа л орсон. Харин бууз хоол нь 20д хүний порц хэхэ. Субаши бүр идээд гараа, идээ гээд л. Харин ч цатгалан байсан гэхэд сайн идсэн шүү муу МИШКА.
Түрүү жилийн үйлдэл давтагдаж, тавагтай чихэр...
Хоол, салатнууд бүгд маш гоё амттай байсан. Жинхэнэ санаа байвч сачий нь хүрэхгүй гэгчээр идэж чадахгүй байсан л даа...
Алтаа эгч олон янзын хоол хийгээд хүмүүсийг дайлаад зочид идээд л гараад байвал их баярлана гэсэн.
Дараа жил нилээн олуулаа, хамгийн түрүүнд л Алтаа эгчийнхээр орж ирж баярлуулдаг юм шүү гэж ярьсан. Төлөвлөгөөтэй ажиллана аа гэжуугаан.
Гоё бэлэг аваад, зөндөө бэлэг авсөөн идэж идчээд бас. хэхэ. Энэ завшааныг ашиглаад Алтаа эгчдээ болон Субашидаа баярлалаа гэж хэлмээр байнаа.
За ингээд манай энэ удаагийн ЗОЛГОЛТ бүлэг сэдэв маань өндөрлөлөө. Бүгдээрээ аппаратгүй байсан болохоор зураг одоогийн байдлаар байхгүй. Гэрийн эздийн өөрсдийнх нь л аппаратаар авсан . Зургаа авж байгаад нэмж оруулна. ЗА анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Шинийн хоёрон 2010 - 02 - 16
7 comments:
goy bjee hehe
bi daan ch ochij chadaaguu kk
zolgoltuud uneheer goy bsan bnshoo=]
hkk
buynaa zolgongoo sudalgaa hiichihsen bnshdee he he
HARIN THHHH
muu miskha min ih idsen dee... hehe hurdan zuragnuudaa tawiarai...
удахгүй зураг оруулах болноо,,, Багш аппаратныхаа USB г олсон гэсэн. Одоо авах л үлдсэн байна даа.
Post a Comment