Tuesday, February 2, 2010

Ерөнхий шалгалт Монбушотой давхцах уу???

За ямар ч байсан ерөнхий шалгалт 11, 12, 13нд юм байна. Одоо монбушо хэзээ вэ гэдгийг л мэдэх хэрэгтэйм шиг... Уул нь бидний таамаглаж байгаагаар бол 6 сарын 2 дох долоо хоногийн бүтэнсайн өдөр л байдаг юм шиг.... Тэгсэн тэр нь 13 болж таараад ерөнхий шалгалттай давхцчихвал ч нөгөө 11р ангиа төгсөөд монбушо өгөх хүмүүс наашаа ч үгүй цаашаа ч үгүй яахаа мэдэхээ байдалд орох юм байна даа гэсэн.... Манайхнаас ч гэсэн ерөнхий шалгалт өгөх хүмүүс нь яах юм болдоо... Үнэхээр давхцчихвал ч үнэн балай юм болох юм байна дааа.....

2010 оны ЭЕШ-ын хуваарь

2010 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль коллежид элсэгчдийн мэдлэгийн түвшин сурах ерөнхий чадвар, хандлагыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэнд танилцуулж байна.

Та бүхэн манай байгууллагын www.eec.mn цахим хаягаас 2010 оны “Элсэлтийн ерөнхий шалгалтын журам -”тай танилцан, гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа зөвшилцөж, элсэн орохыг хүсэж буй их, дээд сургууль мэргэжлээ зөв сонгоно гэдэгт итгэж байна. Мөн тухайн сургуулийнхаа оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай танилцан шалгалт авах доорх 10 хичээлээс сонголтоо зөв хийгээрэй

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл www.eec.mn цахим хаягаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2010 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой 18:00 цагт дуусах бөгөөд доорх хуваарийн дагуу шалгалтын өдрүүд товлогдлоо.

6-р сарын 11- ны өдөр

14.00 – 15.20 Монгол улсын түүх

16.30-17.50 Орос хэл

6-р сарын 12-ны өдөр

8.30-9.50 Газар зүй

11.00-12.20 Математик

14.00-15.20 Биологи

16.30-17.50 Англи хэл

6-р сарын 13-ны өдөр

830-950 Хими

11.00-12.20 Нийгмийн тухай мэдлэг

14.00-15.20 Монгол хэл

16.30-17.50 Физик

1 comment:

Choco said...

арай үгүй байлгүй дээ...