Friday, February 12, 2010

ойлгомжгүй


Яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад хүмүүс маргалдаж, шалихгүй зүйлээс муудалцаж, нэг нэгнийгээ дэмжиж урам оруулахын оронд улам сэтгэлээр унагах юм хэлж ярьж байдаг байна аа?
яагаад зүгээр яваа нэг нь зүггүй яваагийнхаа өмнөөс шийтгүүлж, арыг нь дааж гарч байдгийн ?
яаж байвал зохих хорвоо вэ?

Амьдрал үргэлжилсээр, амьдрал шудрага бус уу, шудрага уу гэдгийг мэдэхгүй, үхээд хаашаа явдгийг ч мэдэхгүй... Гэхдээ үхэл гэдэг бол оршил...

Хүн өөрөө өөрийгөө магтаж, ухаантай хүмүүс нь цаагуураа л нэг өөрийгөө магтаж хэлээд байдаг бололтой бас... Харин тэнэг нэг нь эрдэмт хүн даруу гээд дүмбэ оргиод даруу болох гээд өөрийгөө юу хийсэн, яаснаа ч хэлэхгүй ярихгүй сууж байдаг юм шиг___ хаашаа юм бэ ...

Амьдралд нэг нэгэндээ урам өгч, сайхан үгээр л мялааж байх ёстой байх.

Нэг хүн надаас сайн энергитэй хүн, муу энергитэй хүн ямар ялгаатай байдаг вэ гэж асуулаа. Би олигтой хариулт ч олсонгүй, муу үйл хийсэн хүн нтр гээд л их юм бодсооон. Тэгсэн сайн энергитэй хүн нь дандаа сайн зүйлийн талаар ярьдаг, өөдрөг үзэлтэй, хүний сайн талыг олж хардаг, хүнд сайхан үг хэлдэг, бүтээлч буюу шинэ санаа гаргадаг. Харин муу энергитэй нь мэдээж эсрэгээрээ ... Тэгээд л би сонсоод л шууд би ямар их муу энергитэй хүн бэ гэж бодсон шүү. Энэ үгийг хэлж ойлгуулсан хүнд би хайртай. Гэхдээ хайртай гээд хайраа илэрхийлэх нь бас цаашаа хүнд хэцүү асуудал л болж байгаам л даа цаашлаад.


Ойлгомжгүй юм ч их байна шүү... Сонин байна...
Миний бичсэн юм ч тэр чигтээ ойлгомжгүй байна... Сонин байна. . .








3 comments:

LIL said...

tiimee ih sonin yum bichsen bn kk hend yund zoriulj hehe ntr =]]

GG said...

garchigandaa tohirson bna oo.... Ugaasaa l amidral ter chigeeree oilgomjgui bolohoor l sonirholtoi blgudee oilgomjtoi bolchuul tee l tee l sonirholguishd

Choco said...

harin tiim bh ooo ...