Monday, February 15, 2010

Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн анхны мэндчилгээ.



Даага далантай
Бяруу булчинтай онд мэнд, өнтэй сайхан оров уу?
Та бүхэндээ сар шинийн мэнд буюу өвлийг өнтэй давж урин хавартай золгож байгаа, мөн нэг нас нэмсний баярын мэндийг хүргэе.

За тэгээд "шинийн нэгэн"-д ямар байна, бүтэн жил тийм байна гэж өвгөд дээдэс маань үздэг байсан. Энэ жилийн хувьд их ашигтай хоёр "шинийн нэгэн"-тэй учраас өчигдөр буюу эхний шинийн нэгэнд нь сайхан золгож, идээ будаагаа зооглочихоод өнөөдөр буюу хоёр дахь шинийн нэгэнд нь хичээлээ хийгээд сууж байх хэрэгтэй ... хэхэ.

Өнгөрч буй үхэр жил бид бүгдийн хувьд их өөрчлөлт гарсан жил ангийн хэсэг андууд маань хүссэн ИХ сургуульдаа амжилттай оролцон сурж, хоёр нь АНУ-д, Түмэнбаяр маань саяхан 1сарын15хавьцаа ОХУ-Санктпетрбургт Анагаахын ИС -д суралцахаар явсан, харин хэсэг нь ШМАС-ийн 3р ангид ороод магтуулахдаа магтуулж, загнуулахдаа загнуулж л явна.
Энэ Бар жилд мөн бидний хувьд бас их чухал жил айлчлан ирж байна.

Бүгд алдаа дутагдалаа сайтар тунгаан бодож энэ жил алдаанаасаа суралцаад цаашид илүү эрч хүчтэй, ухаантай байж илүү их амжилтанд хүрээрэй.

Би бас өнөөдрөөс эхлэн блогоо сайтар хөтлөж,үйл явдлыг алдалгүй дамжуулж байна гэдгээ хэлье хэхэ.
Энд цагаан сарын тухай бяцхан мэдээлэл хийлээ.
Эцэст нь нэгэн зарлалын чанартай юм байгаа шүү.


Цагаан сар
-Vvсэл гарал
-цагаан сар бол Монголчуудын маш том баяр мєн . Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний єдрийг баяр ёслолоор тэмдэглэн єнгєрvvлдэг уламжлалтай . энэ нь хахир євлийг давж , урин хавартай золгосны учир мєн нэг нас нэмсний баяр юм.
XIII зууны эхээр Тэмvvжин тархай бутархай олон Монгол аймгийг нэгтгэн , Их монгол улсыг байгуулаад гуравдугаар жарны хєхєгчин vхэр жилийн євлийн сvvл сарын эцэс , улаан барс жилийн хаврын тэргvvн сарын шинэдээр хаан ширээнд суух ёслол болов. Тэр vеэр Их Монгол улсын нэгдсэн тєрийг нээсэн баярыг шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард тvмний нийтлэг ёсоор журамлан , цагаан сарыг намраас хаврын эхэнд албан ёсоор шилжvvлэн хамтатган тэмдэглэсэн байна. Ийнхvv улаан барс жил (1206 он) -ээс эхлэн цагаан сарыг хавар ёсолдог болжээ.

Энэ хvv цагаан сар анх болсон тэр vед Чингис хаан єєрийн 88 гавьяатныг шагнажээ.
-Одоо vед Монголчууд єєрийн гэр бvлээрээ сар шинээ аль болох сайхан бусадаас илvv гарах гэдэг болсон нь харамсалтай юм. Ингээд арай гэж 1 жил цуглуулсан хэдэн цаасаа 3 єдєрт дуусгах гэдэг тэнэг хэрэг биш гэж vv.
гэвч нэг талаараа энэ бол тэдний сайн сайхан байх гэдэг хvсэл мєрєєдєлтэй холбоотой байх , цагаан сараа ямар гаргана тэр жил тийм байна гэдэг сvсэг бишрэлтэй ч холбоотой байх …

Шинэлэх цагаалах ёс

-Монголын ард нийтийн баяр билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний баяр юм. Ийнхvv шинэлэхдээ Монголчууд нас намба , зэрэг дэвээ хардаг байна . учир нь энэ баяраар аль албан тушаал том мєн аль нас єндєр хvний гэрт шинийн 1 - ий єдєр оциж золгох ёстой юм. Энгээд шинийн 2-3 ны єдєр ахмад нь дvvгийндээ очиж золгодог юм .

Шинийн хоёрон буюу 2сарын16нд 2-3ангиараа Алтангэрэл багшийнд очиж
АЧИТ БАГШтайгаа золгоно шүү . 3-2ийнхан бас ангиараа очно гэсэн байсан тул тэднийхээс цагийг нь мэдэж байгаад зөрүүдээд л орно доо.^__^

3 comments:

Choco said...

цагийг нь зөрүүлээд гэдэг нь мэдээж тусдаа очно гэсэн үг шүү дээ

GG said...

tged 2-3t ni neg orood 3-2t ni bas neg orchij bloh yumuu ain haha

LIL said...

shan shineleerei ^___~