: Click Here To Forward This Greeting/Picture To Your Friendz
: Click Here To Listen & Dedicate Mp3 Songs
: Click Here To Check Daily Horoscope
Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан
Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан
Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн
Цэнэг минь болсон эрхэм багшдаа хэдэн мөрийг зориулж ач буяныг тань санагалзья
Алсаас ирсэн хирнээ ойр буусан одон мэт
Арвидаж улам жавхаажих том дугариг наран мэт
Аав ээжээс минь ялгаагүй эрхэм их ачтан
Ардыг гэгээрүүлэхийн ажилтан, үйлсийн тэтгэлэг эрхэс минь ээ
Энэ биеийг ээж аав минь заяасан авч
Эрдэм зааж хүн болгосон нь таны хичээл
Эрхшээж өнөөдөр би жигүүр дэлгэсэн нь
Эрт сурснаа хойчдоо өвлүүлсэн таны минь зүтгэл шүү
Шохой идэн байж молхи хэдтэй ноцолдоод
Ширүүн дарга нарт муу сурлагатнуудын нийлбэрээр зандруулж
Ширхэглэж боосон хэдхэн төгрөгөөр өрхөө тэжээж
Шуурга сөрж боссон таны амьдралыг бид сайн мэдэхгүй ээ
Өөрийнхөө үр хүүхэдэд хичнээхэн зав гаргаа бол доо
Өрөөлийнхөд харин та "чихээ огтлуулан" үнэнч зүтгэсээн
Алдрыг горьдож ач сануулах гэж ажиллаагүйн тань төлөө
Арван хэдэн жилийн ардаас би нэхэн санагалзав
Годойж шодойсон нус татсан үе үеийн халтаруудад
Ганц амьдралаа төгс зориулж нэг үзсэн номоо л давтах мэт
Жил эргэхэд өөрөө хоцрогдож шавь нар нь түрүүлчих
Жирийн нэгэнд бол атаархмааргүй харагдах даржин ертөнц
Тэгэвч уужуу ухаандаа шавиараа бахархаад
Уралдаан биш шүү дээ амьдрал чинь гээд үлддэг
Ундарга үзлийн дээд төв байсныг хожуу буулгах юм
Урьдчилж хичнээн хэлээд ч төөрөг, тархи 2 ингэж л золгох юмаа...
Таны зааснаас өөрт буулгасныг санасандаа хүргэх гээд зав хомс явнаа
Танхимаа эргэж үеийн нөхөдтэйгөө бууж мордох мөч дутуу юм болов уу даа...
МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ БИДЭНД НОМ ЭРДЭМ ЗААСАН БҮХ БАГШ НАРТАА ХҮРГЭЕ!
No comments:
Post a Comment