
Бид ч их хүндэтгэлтэйгээр угтан авсан юм.
Үндэсний хөгжим, морин хуурын гоцлол, үндэсний бүжиг хүн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн их сайхан байсан. За ингээд...


Галаа багш маань нээлтийн үг, мөн бидэнд урмын үг хайрласан .

Элчин сайд маань их энгийн хүн шиг санагдсан. Бидэнтэй Монголоор мэндчилж, Монголоор өөрийгөө танилцуулаад зогсохгүй Монгол дуу дуулж өгсөн гээч.
Тэрээр Монголд анх 1973 онд ирж байсан ба Монголд өмнө нь 6 жил амьдарч байсан.
Орос ( Санкт-Петербург )т 10 жил , Америкт 7 жил амьдарч ажил үүргээ гүйцэтгэж яваа хүн байна.
Анх нийгмийн багш болохоор шийдэн суралцаж төгссөн боловч тэр үеийн эргэн тойрон хүмүүс дипломатч болоод байсан нь нөлөөлж ( уучлаарай яг юу гэснийг нь сайн санахгүй байна, ямар ч гэсэн 2 дахь мэргэжил нь дипломатч болж таарсан ) дипломатчаар дахин суралцсан байна.
Энэ хүний ярианаас бидэнд ойлгуулах гэсэн хэлэх гэсэх чухал зүйл нь " хүн бүхэн маргаашнаас биш одооноос суралцах хэрэгтэй, өдөрт 30,30 мин аар л хийгээд, үзсэн зүйлээ давтаад яваад байвал хичээлийг алдахгүй , би өөрөө ч ингэж хийсээн " гэсэн.

Тэгээд бидний асуусанд хариулж яриа өрнүүлсэн юм.
Ариука маань Орост амьдарч байсан гэдгийг нь овжиноор ашиглан оросоор юм асууж их сонирхолтой байсөөн. Тэрийг нь Галаа багш оросоос Монголруу бас орчуулж өгсөөн .

За ингээд их баярлалаа. Дахин айлчлан ирээрэй. ( за андууд бичлэгийн найруулга үнэн муу бичсэн шүү ойлгоно байгаа)
1 comment:
Yeah thanks sonirholtoi post bichsend ni
Post a Comment