Saturday, May 23, 2009
Монголын математикийн XLV олимпиад Дорноговь - Сайншанд- Хамарын хийд-Энергийн төв
5 сарын 9- 5 сарын 14
Ирээд нэлээд завгүй байлаа. ( Энд олимпиад гэхээсээ илүү газар усны тухай болно кк)
Доктор. проф Х. Гэндэнжамцын нэрэмжит Монгол улсын математикийн 45-р олимпиад Дорноговь аймгийн Сайншанд хотод амжилттай болж өнгөрлөө. Нийт хот хөдөөгийн 300 аад багш сурагчид оюун ухаанаа уралдуулан ороцсон байна.
Алтангэрэл багштайгаа хоёулаа яваад ирэх байсан боловч багш маань олон ажил зэрэг зэрэг давхцаад явж чадаагүй.
Дорноговь аймаг нь 1931 онд байгуулагдсан. 109,4 мянган кв км нутаг дэвсгэртэй.
Сайншанд хотын 1-р 10н жилийн сургууль. Олимпиад энэ сургууль дээр болсон. Би бас энэ сургуулийн дотуур байранд байрласан болно.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаа. 5 сарын 10 .
Дорноговь аймгийн засаг парга П. Ганхүяг , Дорноговь аймгаас төрөн гарсан нэрт математикч Доёд багштай манай өрөөнийхөн . хэхэ.
Дашрамд дурдахад Ганхуяг сан бол Япон улсад их сургууль төгссөн , Япон улсад удаан хугацаагаар ажиллаж ирсэн үнэхээр их мэдлэг боловсролтой хүн юм билээ.
Усан оргилуур нь шөнөдөө сайхан юм байна лээ...
За ингээд би нь Говийн догшин хутагт Данзанравжаагийн музейг үзэж сонирхсон юмаа. Тэндээс цөөн хэдэн сонирхолтой зүйлсийг хүргэж байна.
Энэ бол модны үндсийг зорж хийсэн ширээ гэсэн. Ямар ч хадаас бэхэлгээ хэрэглээгүй, одоо бараг 200 жил болж байгаа учраас чулуужиж байгаа гэж хэлж болно.
Хутагтыг тодруулахад хэрэглэдэг " Шинжийн судар "
Энэ үнэхээр сонин зүйл. Энийг энэ банзан дээр зорж хийгээгүй , номын хүчээр бичсэн гэдэг. Үүнийг тайлж уншсан хүн бол 108 хоног бясалгаж суулгүй гэгээрэлд хүрсэн төгс хүн болно гэнэлээ, одоогоор тайлж уншсан хүн байхгүй байгаа ба тэр үедээ Хутагт хэдэн шавь нарын хамт уншиж чаддаг байжээ.
Япон шавиас нь бэлэглэсэн Самурайн илд
Ноён хутагтийн сэнтийг зассан
Данзанравжаа 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу харц Дулдуйтын хүү болон төржээ. Түүний багад нь ээж нь нас барсан тул эцгээ дагаж айлаас гуйлга гуйж амьдардаг байжээ.
1809 онд Онгын голын хувилгаан Ишдонийлхүндэвээс сахил хүртэж банди болжээ.
Тэрээр бага наснаасаа эхлэн уянгын болон сургаалийн дуу шүлэг зохиож, улмаар гүн ухааны болон жүжгийн олон арван бүтээлийг монгол төвд хэл дээр туурвижээ.
Тэрээр бүх хүнийг бичиг үсэгтэй болгохыг тэр тусмаа бүсгүйчүүдийг боловсрол мэдлэгтэй болгох, зэргээр тухайн үеийн нийгэмдээ дэвшилттэй олон зүйлсийг хийж байжээ.
Тэрээр 1856 онд жанч халжээ. Тэрийгээ өөрөө мэдэж байсан гэдэг.
Гар бичмэлүүд нь зөндөө их байдаг юм билээ.
Энэ юугаар хийсэн аяга вэ ????
Багынх нь дээл , тоглоом.
Номын дэр нь . эндээ ном судараа хийгээд дэрлээд унтдаг байжээ.
аа энэ бол ... хэхэ ... хуучин сургуулийнхаа охинтой. Ариунбуян гэдэг мундаг охин байгаам.
Ноён хутагт Данзанравжаагийн 3 шүтээний бэлэгдэл
Эх хүн бол хүн төрөлхтний билиг тэмдэг
Хун шувуу утга уянгын билиг тэмдэг
Дигваранз хорхойг гүн ухааны билиг тэмдэг гэж үздэг.
5 сарын 13 . 30 микрогоор бид бүхэн Хамарын хийд- Шамбалын орон - Мээм хад- 108 ламын агуй - Хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх уул гэсэн маршрутаар гарлаа.
Хамарын хийд . Төв хаалга. Дээр нь Дигваранз хорхой буюу хилэнцэт хорхой байна.
Мээм хад. Эмэгтэйчүүд нь сүү, шар будаа өргөдөг.
Шамбалын орон
Шамбал бол хүмүүний гэгээрч төгөлдөржин оюунаараа хүрч болох ариун дагшин орон аж. Энэ оронд хүрсэн хүний сэтгэл туйлын амгаланг олдог бөгөөд Замбуулин хэмээх энэ газар оронд үл мэдэх цэнгэл жаргаланг эдэлдэг гэнэ. Оюуны төгс хөгжлөөр хүрч болох эсвэл ихэс дээдсийн тавьсан ерөөлөөр хүрч болох оюуны орныг Шамбал гэдэг ажгуу.
Нар холуур хүрээлэв үү , ойроор хүрээлэв үү ?
Энэ зурган дээр юу байна ? сайн хараарай хэхэ
Ханд дагинасын оронд өргөл өргөж зохиосон тарни дуу гэж үздэг. Энэ дууг дуулахад ногоон дарь эхийн зүрхэн тарнийг 1000 удаа уншсантай тэнцдэг гэж үздэг.
108 ламын агуй
Хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх уул нь Сайншанд сумын төвөөс баруун урагш 27км зайд оршино. Далайн түвшнээс дээш 1031,9 м өргөгдсөн. Халхын тахилгат 7 уулын нэг. Энэ уулын энгэрт говийн гуравдугаар ноён хутагт Жамъянданзанг оршуулан шарилын сүм байгуулсан учир нэгэн үедээ Шарилын уул гэж нэрлэж байжээ.
Буцах замдаа..
5сарын 14 "Б" "О" "К" "С" ын тэмцээн .
Соёлоо бидэн хоёр хэхэ ( олонлог сургуулийнх байхгүй юу, аймаар мундаг охин байхгүй юу...)
5 сарын 14 16.00 цаг
Дүнгийн хурал нээлт.
Тэгээд л орой нь УБ руугаа буцсан юм даа. 21.00-08.30 Сайн явж ирлээ. Бүгдийг нь их санасан.. . Ирэх замдаа шөнө их даарсан ... Гэхдээ ирээд л хонхны баяртай байсан болоод, бүгдэнтэй нь дүүрэн баяртай уулзсан..., үнэхээр хэзээ ч мартагдахааргүй сайхан байсаан... БҮГДЭД НЬ ХАЙРТАЙ !!!
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
zurgii chine uzjaahda zunduu ih zalbirchlaa kkk
yaasan dajguu gazar vee ten neeeereeee ayguu goy usan orgiluur bnaaaaaaaaaaaa nice pix
Bubu maani saihan yavjee heheheh dahiad energy avchlaaa hehehehe
yostoi goy bsan shvv ter tusmaa orgiluur ni tend jinhen huduu tsarailsandaa ntr kkk
yostoi goy bsan shvv ter tusmaa orgiluur ni tend jinhen huduu tsarailsandaa ntr kkk
Hoooh bi iishee ongorson zun yvsan shdee Ter zurgan deer gurvel bnshdee bi yvahdaa ch gsn gurvelnii zurag avsan hahaha Gogo yvsan bnaa
Usan orgiluur ni uneheer goy shu.haluun odor bol bur goy.
ma nz uneheer goy yavjee . Nz n bur yavdag bj geed l haramsaad bna shuu heheh. goy goy zuragnuud bnaa.
Post a Comment