Tuesday, May 5, 2009
Монбушёгийн талаарх мэдээлэл, бүртгэл
Тэтгэлэгт оюутан элсүүлэх журам-Япон
2009 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам гарлаа.
Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам
2009 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.
1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
Энэхүү шалгалт нь Судлаач оюутан, Их, дээд сургуулийн байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн ухааны чиглэлээр суралцах үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуульд элсэлт авах шалгалт юм.
2. Бүртгэл
5 дугаар сарын 26-ны даваа гаригаас 30-ны баасан гариг хүртэл өдөр бүр 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:
(1) Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, сертификат, эсвэл баталгаажуулсан хуулбар
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2ш ижил цээж зураг
(2) Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
a) Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2ш ижил цээж зураг
* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурьдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж бүртгэлийн эхний өдрүүдэд ирэхийг анхаарна уу.
3. Бичгийн шалгалт
6 дугаар сарын 14-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж
6 дугаар сарын 21-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Судлаач оюутан, Мэргэжлийн сургууль
4. Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтын талаарх тайлбар.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтанд оролцох шалгуур болон өгөх шалгалтын төрлийн талаар танилцуулна.
Эхнийх 4 дүгээр сарын 19-ний өдөр 10:00-
Хоёрдох 4 дүгээр сарын 19-ний өдөр 14:30-
*Энэхүү тайлбарыг ШУТИС-ын 1-р байрны 3 давхарын хурльн зааланд 2 удаа зохион байгуулах бөгөөд агуулга нь ижил болно.
5. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 22, 23-ны өдөр 13:00 – 18:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.
Шалгалтын талаар утас, и-мэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултанд хариулж тайлбар хийхгүй.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам
1. Судлаач оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① Нийгмийн ухаан: Утга зохиол, Түүх, Урлаг судлал, Хууль зүй, Улс төр, Эдийн засаг, Худалдаа, Сурган, Сэтгэл судлал, Нийгэм судлал, Хөгжим, Дүрслэх урлаг г.м
② Байгалийн ухаан: Онолын байгалийн ухаан, Инженер, Газар тариалан, Загасны аж ахуй, Эм зүй, Анагаах, Шүд, Гэр ахуй судлал г.м
*Японы их, дээд сургуульд байгаа бүх салбарт элсэлт авах боловч хүлээн авах сургууль байхгүй зэрэг шалтгаанаас суралцуулах боломжгүйд хүрэх нь бий
(2) Болзол, тавигдах шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1974 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн.
③ Боловсрол: Дараах болзлын аль нэгийг хангасан байх. Үүнд: (a) Баклаврын зэрэг авсан мэргэшлийнхээ дагуу үргэлжлүүлэн магистрантурт суралцаж байгаа хүн,
(b) Докторантурт суралцаж байгаа хүн,
(c) Магистр, докторын зэрэг хамгаалсан хүн.
Докторын зэрэг хамгаалсан хүний тухайд Японд эрдмийн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд хүлээн авахгүй.
(d) Шалгаруулалтанд орох хүсэлт гаргасан цаг хугацаа хүртэл их сургууль төгсөөд зэрэг авсан мэргэжлийнхээ дагуу 2 – оос дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх.
④ Сурлагын дүн: Их, дээд сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр 3.2 –оос дээш голч дүнтэй эсвэл 82 – оос дээш голч оноотой, байгалийн ухааны чиглэлээр 3.0 –аас дээш гол дүнтэй эсвэл 75-аас дээш голч оноотой тус тус төгссөн байх.
⑤ Мэргэшлийн салбар: Их, дээд сургуульд мэргэшсэн салбар болон түүнтэй хамаарал бүхий салбар. Суралцахыг хүсэж байгаа их, дээд сургуульд суралцах, судалгааны ажил хийх бүрэн боломжтой салбар байх.
⑥ Эрүүл мэнд: Бие сэтгэлийн хувьд эрүүл байх.
⑦ Япон руу явах өдөр: 2009 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, эсвэл мөн оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 7-ны хооронд Монгол Улсаас Япон улс руу явах боломжтой хүн байх.
⑧ Урд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол эх орондоо буцаж ирсний дараа 3 – аас дээш жил сургалт, судалгааны байгууллагад ажилласан байх шаардлагатай.
Гэхдээ, үүнд Япон хэл, соёл судлаач оюутнаар суралцаж эх орондоо буцаж ирээд өмнө нь суралцаж байсан их, дээд сургуулиа төгссөн хүмүүс хамаарахгүй.
⑨ Японы их, дээд сургуульд суралцаж байгаа хүн хамрагдах боломжгүй.
⑩ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлэг авч байгаа бол оролцох боломжгүй.
(3) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Англи хэл, Япон хэл
② Ярилцлагын шалгалт
Англи, япон хэлний аль өндөр авсан оноогоор нь шалгалтыг шүүж тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
*Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтаас гадна Японд хийх судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ. Уг төлөвлөгөөг зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна.
(4) Сургалтын агуулга
① Хуваарилагдсан их, дээд сургуулиас япон хэлний мэдлэг нь хангалтгүй гэж үзсэн тохиолдолд эхний 6 сар Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан япон хэлний курст элсэн орж хичээллэнэ. Япон хэлний бэлтгэл сургалт дууссан оюутан нь урьдчилан шийдэгдсэн байсан их, дээд сургуульд элсэн орно.
② Хуваарилагдах их, дээд сургууль нь нэгдүгээр шалгаруулалтанд тэнцэгсэд магистрантурын үндсэн оюутан, эсвэл мэргэжил дээшлүүлэгч болж элсэлт авах зөвшөөрөл авсан их, дээд сургууль (магистрантурын үндсэн оюутнаар элсэх зөвшөөрөл авсан тэнцэгчийг мэргэжил дээшлүүлэгчийг алгасан шууд магистрантурын үндсэн оюутнаар элсүүлнэ) –д элсэх хүсэлт гарган шийдвэрлэнэ.
③ Мэргэжил дээшлүүлэгчээс магистрантурын үндсэн оюутнаар элсэн орох, эсвэл магистрантураас докторантурт элсэх тохиолдолд тухайн их дээд сургуулиас авдаг элсэлтийн шалгалтанд тэнцэх ёстой.
2. Их сургуулийн үндсэн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
①Нийгмийн ухаан
Нийгмийн ухаан А: Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга зохиол, Түүх, Япон хэл, Бусад
Нийгмийн ухаан В: Эдийн засаг, Менежмент
②Байгалийн ухаан
Байгалийн ухаан А: Онолын байгалийн ухаан (Математик, Физик, Хими), Электрон, цахилгааны чиглэл (Электроникийн инженер, Цахилгааны инженер, Мэдээллийн технологи), Механикийн чиглэл (Механик инженер, Хөлөг онгоцны үйлдвэрлэл), Зам гүүр, архитектурын чиглэл (Зам гүүрийн инженер, Архитектур, Байгаль орчин), Хими (Хэрэглээний хими, Химийн технологи, Үйлдвэрийн хими, Нэхмэлийн инженер), Бусад (Металлург, Уул уурхай, Хөлөг онгоцны технологи, Биотехнологи)
Байгалийн ухаан В: Хөдөө аж ахуй (Газар тариалан, Хөдөө аж ахуйн хими технологи, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Загасны аж ахуй), Эрүүл мэнд (Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан), Онолын байгалийн ухаан (Биологи)
Байгалийн ухаан С: Анагаах ухаан, Шүд судлал
(2) Болзол, тавигдах шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1987 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
③ Боловсрол: 2008 онд дээр дурдьсанчлан ЕБС-ийн 11 дүгээр анги төгсөх, эсвэл дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутан байх.
④ Сурлагын дүн: а. Нийгмийн ухааны чиглэлээр 3.2-оос дээш голч дүнтэй буюу 82-оос дээш голч оноотой байх, б. Байгалийн ухааны чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй буюу 75-аас дээш голч оноотой байх.
*Голч дүн болон голч оноог дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх
⑤ Эрүүл мэнд: Бие, сэтгэлийн хувьд эрүүл байх.
⑥ Японд руу явах өдөр: 2009 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, заасан хугацаанд Монгол Улсаас гарч Япон Улсад очих боломжтой хүн (Заасан хугацаанд Японд очиж чадахгүй тохиолдолд Японд очих зардлыг олгохгүй ба улмаар Япон Улсад суралцуулахыг татгалзах нь бий).
⑦ Урьд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх.
⑧ Японы их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
⑨ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
(3) Шалгаруулалт
① Бичгийн нэгдүгээр шалгалт
(Нийгмийн ухаан) Математик
(Байгалийн ухаан A, В, С) Математик, Хими
② Бичгийн хоёрдугаар шалгалт (Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс)
(Нийгмийн ухаан) Англи хэл, Япон хэл
(Байгалийн ухаан A) Англи хэл, Япон хэл, Физик
(Байгалийн ухаан В, С) Англи хэл, Япон хэл, Биологи
③ Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
④ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
⑤ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь их сургуульд дэвшин суралцах шаардлагатай япон хэлний эрчимжүүлсэн сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэнэ. Оюутны элсэлтийн шалгалт өгөх их, дээд сургуулийг, сурлагын дүн зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр Японы Боловсрол, шинжлэх ухааны яам тухайн бэлтгэл сургалтын байгууллага буюу их, дээд сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Төгссөн оюутанд диплом, тухайн мэргэжлийн салбараас хамаарч баклавр зэрэг олгоно.
3. Техникийн коллежийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① А групп: Бодис, материалын инженер
② В групп: Механик инженер, Цахилгаан, электроник инженер, Мэдээлэл, холбоо, сүлжээний инженер, Зам гүүр, барилга, Хөлөг онгоцны инженер, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий
(2) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил бөгөөд сурлагын дүнгийн тухайд 1. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.
(3) Шалгаруулалт
① Бичгийн 1-р шалгалт
А групп: Математик, Хими
В групп: Математик, Физик
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс англи, япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, техникийн коллежид элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан техникийн коллежид дэвшин суралцана. Дэвшин суралцах коллежийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам нь холбогдох сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Техникийн коллеж нь ЕБС-ийн дунд анги төгсөгчдийг элсүүлэн 5 жил сургадаг сургууль бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт оюутан нь 3 дугаар курсээс элсэн орж 3 жил (Хөлөг онгоцны инженер бол 3 жил 6 сар) мэргэжлийн мэдлэг эзэмшин төгсөнө. Төгсөхөд диплом, дэд баклавр зэрэг олгоно.
4. Мэргэжлийн сургуулийн оюутан
(2) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Зам гүүр, Архитектур, Цахилгаан инженер, Электроник инженер, Цахилгаан холбоо, Хүнсний тэжээл судлал, Сургуулийн өмнөх насны сурган, Нарийн бичиг, Зочид буудал, Аялал жуулчлал, Хувцас чимэглэл, Дизайн, Гэрэл зураг, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий.
(3) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил бөгөөд сурлагын дүнгийн тухайд 1. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.
(4) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Математик, Англи хэл
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(5) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, мэргэжлийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан мэргэжлийн сургуульд дэвшин суралцана. Дэвшин суралцах мэргэжлийн сургуулийг бэлтгэл сүргалтын дүнг үндэслэн Японы Боловсрол, шинжлэх ухааны яам нь холбогдох мэргэжлийн сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Бэлтгэл сургалт төгссөн оюутан нь мэргэжлийн сургуулийн дотор ЕБС-ийн ахлах анги төгсөгсдийн элсэн орох боломжтой мэргэжлийн ангид дэвшин 2 жил мэргэжлээрээ мэдлэгт суралцана. Төгсөхөд диплом олгоно.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Лавлагаа
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэс
Утас:+976-11-320777
Факс:+976-11-313332
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
oo yag haij baisan zuil baina. Arigatou gozaimasu
Post a Comment