Sunday, March 15, 2009

Биеийн тамирийн бие даалт


Биеийн тамирийн бие даалт хаха. Биеийн тамирийн бие даалт гээд бодоод үздээ . өмнө нь хийж байгаагүй болохоор ч юмуу нэг л биш тэнэг сонсогдоод байгаан. Ер нь ч угаасаа хэн ч сонссон тэнэг л байх. Тэгээд одоо юу хийхүү тэрэн дээр нь сагсны бөмбөг зурж өгөхүү нтр. Дүнгээ зүгээр л авсан шалгалтаараа л гаргана биздээ. Өчнөөн олон хүүхдийн хөдөлмөр, цагаа шингээж хийдэг бие даалтийг авчихаад яг яс юман дээр ганц уншаа л хаяна биздээ. Заа бараг уншкудээ. Тэгэхээр энэд чинь өчнөөн хохирол байгаамдаа.Нийт манай сургуулийн 300 гаад хүүхэд бүгдээрээ л цагаа үрж ( өөрсдөө ч бас уншихгуй дээ) нэтээс ч юмуу номноос ч юмуу нэг юм олоод л очих л байх. Тэгээд болоогүй тэрийгээ их харагдуулахийн тулд цаас хор аль алийг нь үрнэ. Эцэст нь энэ хийсэн юмийг нь хэн ч уншихгүй, хэнд ч хэрэггүй л зүйл болоод байгаамдаа. Шаал хэрэггүй зүйл дээр хүртэл ингэж загнаад байгаам чинь хямрал гээч бололгүй ч яахавдээ. Жаахан ч гэсэн зүйл дээр хэмнэлт байх л хэрэгтэй энэ миний бодол. Харин таны бодол? Гэхдээ хэмнэ гээд харамла гэж байгаа юм биш зөв цагтаа хэрэгтэй юманд бол цаг заваа юугаа ч зарцуулсан яахав. Шаал хэрэггүй очиж очиж биеийн тамирийн бие даалт хаха сонин шүү бас....


1 comment:

Anonymous said...

harin tmee shal hoshin shog ymaa