Friday, March 20, 2009

CONGRATULATION!!!

Шинэ монгол ахлах сургуулийн жил бүр уламжлал болгон зохиогддог математик -сагс тэмцээн 3 сарын 19ний өдөр болж өндөрлөлөө. Нийтдээ 11 баг оролцон сэтгэхүйн хурд хүчээ сорьцгоолоо. Эхний зоо болох 1р ангийн 4 баг ба дундын шигшээ баг байсан хэсгээс эхний шатандаа Оюунчимэг багштай 1-1 болон Аюушжав багштай 1-4р ангиуд шалгарч эцсийн шатанд оролцох эрхээ авсан юм. Харин дараагийн зоо болох 2р ангийн 4 баг 3р ангийн 2 багаас 2 баг нь эцсийн шатанд тэнцэх ёстой байсан боловч 3-1, 3-2, 2-3р ангиудийн оноо тэнцсэнээр шүүгчдийн шийдвэрээр энэ 3 баг 3уулаа сүүлийн шатанд орох эрхтэй болсон юм.

Уралдааны сүүлчийн шатанд 6 бодлого тавигдсанаас 3-1 ба 1-1 ангиудийн оноо тэнцэн мөн 3-2 ба 2-3 ангиудийн оноо мөн тэнцлээ. Үүнээс 3-1 1-1 ангиуд 3р байрны төлөө дахин бодлого тавиулж тэнцсээр тэнцсээр маш хүчтэй өрсөлдөж 3-1 анги 3р байрийг эзэлсэн юм. Харин 3-2 ба 2-3 ангиуд 1р байрийн төлөө өрсөлдөж Өнөржаргал багштай 3-2 анги 1р байрийг эзэлж, шинэ монгол ахлах сургуулийн Алтангэрэл багштай 2-3 ангийн баг 2р байранд орлоо. Ийм л байна даа. Уул нь түрүүлнэ л гэж бодож байсан юм даанч... зааз чамлахаар юу гэдэг билээ...

4 comments:

Anonymous said...

Harin tiin yostoi goy 3-1iig ardaa orhiod hehehe CONGRATS MANAIHAAAAAAn

Anonymous said...

yostoi tas bsn shuu manaihan

Choco said...

turuulsnees l yalgaagui sain bsn daa gj... kkk...

Choco said...

yer ni bol 3g ardaa orhij morhih gj zutgeh hereggui l um bn lee.
3 iinhand ontsgui bdiin bn lee tee ntr...