Saturday, March 14, 2009

Миний л жаргал

Өнөөдөр блогоороо зочлогсоддоо зориулж ангийн анд Галбадрахын зохиосон
" Миний л жаргал " хэмээх шүлгийг толилуулж байна.

Mиний л жаргал
Хайртай гээд хашгирахгүй хайрт минь
Халуун зүрхэндээ л тээж явна
Хажуунаас чинь очоод тэврэхгүй хайрт минь
Харж суухад жаргалтай байдаг юм.
Хагацъя гэж чадахгүй хайрт минь
Харцанд чинь нулимс байлгамааргүй байна
Хүлээгээч гэж гуйхгүй хайрт минь
Хүслийг чинь хүлмээргүй байна
Хур борооноос ч чамайг халхална хайрт минь
Хөөрхөн царайнд чинь юу ч бүү хүрэг.
Хайраа гээд эрхлэхгүй хайрт минь
Ганцхан үнсэлт хангалттай хайр мэдрүүлдэг юм
Ганцхан чамайг дандаа мөрөөддөг хайрт минь
Орчлонд миний хувьд ганцхан чи л байдаг
Зүүдний аялалдаа удаан удаан аялуулаач хайрт минь
Өөр хэн ч биш зөвхөн надтай хамт...

4 comments:

GG said...

Гоё болсон байна. Галаадаа амжилт. Зориулсан хүн нь олж уншина байхааа хэхэ

MuuNuu said...

Yeah goy boljee tsaashdaa oshoo ihiig bicheerei

Anonymous said...

yamar goyo shuleg weeeee!galaa aviyastai yumaaa

LIL said...

nice poet bn shuuu kk 8> ^_____^