Friday, March 13, 2009

What is the most interesting thing? of course...



энэ хорвоо дээрх хамгийн сонирхолтой зуйл юу вэ? Ийм нэгэн асуултийн хариуг олохийг бодоод л сууж байна. Зөндөө л олон сайт, юм хум ухлаа. Гэхдээ л санаанд таарах зуйл олдсонгүй, ер нь бол мань хүн санаачлагаараа ч ийм юм хийж байгаа биш л дээ хэхэ. Англи хэл дээр л нэг presentation бэлдэж ир гээд иймэрхүү сэдэв өгсийн. Тэгсэн амархан гэж бодоод байсан бас л..... Юу ч хамаагүй олж очоод уншчихвал ч амархан л даа. Гэхдээ л тэгэхийг хүссэнгүй. Нээрээ юу юм болоо? Дэлхий дээр олон мянган тайлагдашгүй нууцууд, элдэв янзийн гайхамшигууд байгаа. Таж Махал, Египедийн пирамид гээд л дэлхийн долоон гайхамшиг, Бирмүдийн гурвалжин тэнд яг юу байна гээд л сонирхохгүй байхийн аргагүй. Ер нь л бодоод байсан сонирхолтой зүйл нь маш энгийн ч юм байдаг юм шиг. Сонирхоод яаривал, сонирхоод үзвэл ямар ч юм цаанаа нарийн учир шалтгаантай сонирхолтой л байх. Энэ дундаас амьдрал гэдэг

асар баян далай хамгийн сонирхолтой юм шиг. Надад ер нь хүмүүст ч сонирхолтой байх юм шиг санагдаад. Мэдээж хэрэг хүн өөрийнхөө л амьдралаар амьдарч, хорвоог танин мэдэж байгаа. Алхам бүрдээ нь сурч мэдэж байна. Амьдрал бол хэн ч хэзээ ч тааж мэдэхийн аргагүй, юу ч тохиолдож болзошгүй асар баялаг ертөнц. Гагцхүү өөртөө олдсон ганц заяах амьдралаа яаж өнгөрүүлэх нь чиний л шийдэх хэрэг. Эцэст нь дахиад хэлэхэд OF COURSE MOST INTERESTING THING IS MY LIFE!

No comments: