Sunday, March 29, 2009

Happy birthday!!!


Заа ингээд ангийн гишүүдийн маань төрсөн өдөр болсоор л.... Маргааш болох 3-р сарын 30ны өдөр манай ангийн гишүүн, ангийн сагс, волеиболын багийн тоглогч Д. Энхтүвшиний маань төрсөн өдөр болох гэж байна. Ингээд түүнд анги хамт олон болон миний бие төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе! Хорвоод мэндэлсэн хосгүй сайхан өдрөө хэзээ ч мартагдашгүй сайхан тэмдэглээрэй! Ингээд Энхтүвшинийхээ талаар жаахан дурдая! бусад ангийнхан Энхтүвшин гэхээр таних хүн бараг гарахгүй байх л даа. Яагаад гэвэл түүнийг нэрнээс нь илүү хочоор нь дууддаг бөгөөд багш нар хүртэл хочоор нь дууддаг нь энэ хоч нь үнэхээр таарч тохирсон хоч болсныг харуулж байна. Мөн нүдээ олж өгсөн хоч шүү! Хэн энэ хочийг өгснийг нь таагаарай! Мишка гэж..... Энэ талаар удахгүй hikary-gg.blogspot.com -д нийтлэх болно. Уншаарай! За ингээд Мишкадаа дахин төрсөн өдрийн мэнд хүргэе!

Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Алдаж эндэж явах гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Анд чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай

7 comments:

Engel Bee said...

HAppy bday Mishkaaa!!!!!!

anhaa said...

yaaa mishkagiin tursun udriin mendchilgeeg yamar surhii bichiv kkk. za za happy birthday ENHtuvshuuuun.

Zolboo said...

Мишкад ene horvood mendelsen odriin mend hurgey.

tsogzol said...

ard tumnii sportiin master 2-3 n gavyat tamirchin tanid alban yosoor hugshirch bgaad chine bayr hurgey

GG said...

haha tsogzol yasan muuhai heldiin mbee hugjiltei ch yumuu ashguidee humuusuudee bayrlalaa commentod bas dahiad bicheerei mishka chi orj unhsuul bas bicherei hehe

MuuNuu said...

Hey Happy Bday Mishka! Bayr hurgeyeee Saihan bayrlaarai Hugshirch bndaa hahaha

LIL said...

kk happy bday ene pic ni ch bas baavgai bn a hehehe ^_^