Monday, July 6, 2009

Гар утсаар хvнийг шинжих нь

Сэтгэл зvйчид судалгаа хийж хvмvvсийн зан араншинг гар утасных нь хонхоор тодорхойлсон байна.

Сонголт гэдэг бvхэлдээ тухайн хvний сэтгэл санаа, сонирхол, дадал зуршилын тод илрэл байдагаж. Та єєрийнхєє хамгийн хайртай хvмvvсийг шинжээд нэг vзээрэй. Гар утсанд нь дуудлага ирэх vед баруун гараараа авч баруун чихэндээ барьж ярьдаг тэр хvнд итгэж болох гэнэ. Гар утсаа ингэж барьж ярьдаг хvмvvс ихэнхдээ vнэнч, шударга, нийтэч хvмvvс байдаг байна. Харин дуудлага ирэнгvvт л босч утсаараа ярьдаг хvн нэлээд шаргуу, амжилт єєд тэмvvлэгч, эрч хvчтэй, ажил хэрэгч нэгэн байдаг аж. Баруун гараараа авч зvvн чихэндээ эсвэл эсрэгээрээ барьж ярьдаг хvн их даруу, нуугдмал нэгэн бєгєєд єєрийгєє vргэлж дутуу vнэлдэг байна. Энэ нь тухайн хvний хамгийн том дутагдал болдог гэнэ. Тэгвэл нэг гараараа гар утсаа барьж, нєгєє гараараа толгойгоо оролдох юм уу эсвэл утасныхаа доороос барьж ярьдаг бол тухайн хvн хувийн нарийн зохион байгуулалттай, хариуцлага єндєртэй хvн байдаг.

Гар утасныхаа хонхонд сонгодог хєгжим, дуурийн дуу сонгосон бол тухайн хvн маш мэдрэмтгий нэгэн бєгєєд бvх зvйлсийг номын дагуу хийхийг эрмэлздэг учраас ихэнх тохиолдолд тvvний бvх зvйл хэвийн байх магадлалтай байдаг гэнэ. Єєрєєр хэлбэл тэд хариуцлага єндєртэй нэгэн. Гэхдээ гар утасныхаа хонхонд сонгодог хєгжим сонгосон бvх хvнийг сонгодог хєгжим сонирхдог, урлагийн хvн гэж эрт дvгнэх хэрэггvй. Vvнчлэн ямар нэгэн дууны дахилт, гитарын аяз эсвэл жирийн утасны хонх оруулсан бол тэр найдвартай байдлыг эрхэмлэгч, нягт нямбай хvн бєгєєд дундыг баримтлагч. Мєн тэр болгон єєрийн vзэл бодлоо ил гаргаад байдаггvй нєхєр аж.
Харин гар утасныхаа дэлгэцэнд хvvхэлдэйн киноны зураг, ямар нэгэн уриа лоозон суулгаж, утасныхаа хонхыг амьтны авиа, бусад чимээ зэргээр орлуулсан бол тухайн хvн этгээд, ер бусын зvйлийг сонирхолтой нэгэн байдаг аж. Тэд нэгэн хэвийн, уламжлалт зvйлд тун дургvй байдаг байна. Гадаадын сонгодог рок хєгжим эгшиглvvлсэн бол тухайн хvн эрх чєлєєг эрхэмлэгч нэгэн байхын зэрэгцээ дуу хєгжмийн агуу бишрэн шvтэгч байх нь олон.

Сvvлийн vеийн киноны дууг утасныхаа хонхонд сонгосон бол тэр маргаангvй зугаа цэнгэлийг эрхэмлэгч, хєгжилтэй нэгэн. Романтик маягийн зєєлєн аялгуутай дуу болон 80-аад оны диско аяар тєлєєлvvлсэн бол тухайн хvн хуучныг баримтлагч vзэлтэй нэгэн бєгєєд тав тухтай байдлыг ирэлхийлэгч, эмзэг уян хvн байдаг байна. Сvvлийн vеийн хит болж байгаа дууг утасныхаа хонхоор сонгосон хvмvvс нэртэй, vнэтэй брэнд бараа бvтээгдэхvvнд дуртай бєгєєд ихэвчлэн тvргэн зантай байдаг аж. Нvдэндээ туссан бvх зvйлсийг єєрийн болгохыг хvсдэг тvvний зуршил нь vргэлж эрсдэлд дагуулах нь олонтой.


3 comments:

GG said...

хаха чихшиг. Үнэн үү айн. Угаасаа солгой биш л бол ихэнх хүн утсаа баруунаараа л авна шд, Бас тэр ая нтр хаха мэдэхгүйээ мэдэхгүй иймэрхүү юманд итгээд байдаггүй болохоор хэхэ

Zoljargal Gantumur said...

Солгой хүнд итгэж болохгүй гэжигам байшт... :( Солгойчуудын жэндэр зөрчжинаа..

утасныхаа хонхыг амьтны авиа, бусад чимээ зэргээр орлуулсан бол тухайн хvн этгээд, ер бусын зvйлийг сонирхолтой нэгэн байдаг аж.

бусад чимээ гэдэгт цөмийн пуужин харвах үед явдаг түгшүүрийн дохиог оруулж болох уу?

Anonymous said...

minii aya Simpsons mashinda duulaad bdshd eniig odoo ali bulegt oruulah uu?
Sign: DuiZA