Sunday, July 5, 2009

Оюун ухааны хөгжилд нөлөөлөх хүчин зүйл

а/ Генетикийн ба төрөлхийн хүчин зүйл

- Хромсомын гажиг – Эрдэмтдийн мэдэж байгаа хромсомын гажиг бол Дауны өвчин юм. Гэхдээ Дауны өвчний 3-4% л удамшдаг. 96-97% нь эцэг эхийн настай холбоотой байдаг. Дэлхийд дунджаар 1000–д 1 тохиолддог. Хэрвээ эцэг эх нь 25аас доош настай бол 2000д 1, эцэг эх нь 45аас дээш настай бол 40д 1 тохиолддог. Гол шалтган нь ахимаг настай эцгийн бэлгийн эсийн хөгжилтэй холбоотой байдаг. Дауны өвчтэй хүүхдүүдэд хөнгөн хэлбэрийн дүйнгэ тэнэгрэл их нийтэч байдал илэрдэг.

Дебиль – дүйнгэ тэнэг

Имбециль – мангуу тэнэг

Идиот – усан тэнэг

- Ургийн хоол тэжээлийн дутагдал – Жирэмсэн байх хугацаанд хүүхдийн тархины 99% нь хөгждөг. Энэ үед хэвийн үйл ажиллагаа явагдахад зайлшгүй шаардлагатай нэгдлүүд, ДНХ-ийн синтез хоол хүнсний бодисоор дамжин явагддаг. Эхийн хоол тэжээлийн дутагдал нь ургийн оюун ухааны хөгжлийг саатуулдаг.


- Жирэмсний үед өвчлөх –
Чихрийн шижин, кор, тэмбүүгээр өвчлөх нь хүүхдэд оюуны хомсдол үүсгэдэг. Хэрэв эх жирэмсэн үедээ кор-оор өвчилбөл хараа, сонсголын гажигтай хүүхэд төрдөг.

- Эх эмийн ба бусад бодис хэрэглэх – Эх жирэмсний саруудад антебиотикууд ба элениум төрлийн эмийн бодисууд, тэр ч бүү хэл аспирин хэрэглэх нь ургийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн үүнтэй адил нөлөөг архи тамхи ч үзүүлдэг. Хэрэв эх жирэмсний үед тамхи хэрэглэвэл хүүхдийн 15% нь Sleep apnoe /унтаж байгаад үхдэг өвчин/ гэж өвчин тусдаг.

б/ Хүрээлэн буй орчний хүчин зүйлс

- Хоол тэжээл – Эхний 6 сард хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орвол сэтгэцийн хөгжил саатдаг. Гэхдээ энэ хүүхдүүд цаашдаа хэвийн хооллож, тааламжтай тогтвортой нөхцөлд амьдарвал 4-5 насандаа гүйцдэг.

- Сэтгэцийн цочрол – буюу харилцаа их чухал гэж үздэг. Хүүхэдтэй тулж харилцах харилцаа бага байдаг цэцэрлэгт /10 хүүхдэд 1 багш/ аажимдаа хэл яриа, хөдөлгөөний хувьд хоцрогдол ажиглагддаг байна.

- Гэр бүл дэх хүүхдийн тоо – Гэр бүлд хэдий чинээ их хүүхэд байна төдий чинээ оюуны коэфицентийн дундаж хэмжээ бага байдаг. Түүнээс гадна ууган хүүхдүүд дүү нараасаа илүү оюуны чадамж өндөр байдаг.

- Нийгмийн байдал – Амжиргааны төвшнөөс доогуур орлоготой гэр бүлд төрсөн хүүхдүүд бусад давхаргыхнаас оюуны чадамжаар сул байдаг

Яахав энэ сүүлийн 2 жаахан худлаа гэж санагдаад байдаг юм. гэхдээ ингэж үзээд байдаг юм билээ.


5 comments:

Zoljargal Gantumur said...

Манай сэмпай нараас хэн нэг нь төрөх гэжигаму? Тээд.. хориглох ёстой зүйлсийг нь бичиж өгжигаму? За ямар ч байсан тэр хүүхдэд нь болон ээж/аавд нь баяр хүргэе

GG said...

haha tiin manai angiin neg huuhed turuh geed hahahahaha

Zoljargal Gantumur said...

аа.. Залуудаа л төрж байгаам байна да.. :)

Choco said...

haha... gaj gaj um yarih uma te

tushge said...

haha balai yum yarihin