Monday, July 6, 2009

Хөзрөөр мэргэлэх

JA ingeed yunii omno ta nartaa saihan amriltiin mendiig hurgiidaa kk bi ni post bicheeguu udjee tgd neg sonirholtoi zuilsiig olloo turshaad shalgaad uz hehe JAJA GOOD LUCK ALL !!! LUV LUV ALL ^________^

Гучин зургаан ширхэг хөзрийг сайтар хольж, дөрвөн хэсэгт хуваан доош нь харуулж тавина. Дотроо “Би албан тушаал дэвших үү?” гэсэн асуултыг тавьж, дараах загвараар мэргэлнэ. Эхний хэсэг хөзрөөс тамга гартал сугална. Тамга сугалбал тусад нь тавь. Хамгийн гол нь тухайн хэсэг бүрээс дараалан тамга сугалах нь чухал юм. Хэрэв тамга, хөзөр, тамга, хөзөр, тамга гээд салаавчилж байвал зөвхөн эхний сугалсан тамгыг л авна. Дараагийн тамга, хөзөр танд хэрэг болохгүй. Үлдсэн гурван хэсэг хөзрөөс мөн эхнийхтэй ижилхэн сугалж тамга хөзрийг ялган авна. Ингээд та дөрвөн хэсэг хөзрөөс сугалсан хэсэг тамга хөзөртэй болно.


4 тамга - Та албан тушаал дэвшихэд тун ойрхон байна. Удахгүй албан тушаал ахиж, үр шимийг нь хүртэнэ.

3 тамга - Та маш өндөр албан тушаалд очино. Гэхдээ бага зэрэг хүлээх хэрэгтэй. Албан тушаал юм уу уран бүтээлийн хувьд ахиц гарах шинж ажиглагдахгүй байгаа ч энэ бүхэн удахгүй биелнэ гэдэгт итгэ.

2 тамга - Танд албан тушаал ахих найдвар байна. Гэхдээ эхэндээ их хол зам туулж байж албан тушаал ахина. Та замынхаа дундаас шантарч болохгүй. Албан тушаал ахих үйл явц удаан үргэлжилж байгаа мэт танд санагдаж магадгүй. Yнэндээ албан тушаал ахих хүсэл тань ахархан хугацаанд биелнэ.


1 тамга - Танд албан тушаал ахих ямар ч найдвар алга. Та ирээдүйгүй мэргэжлээ солих эсвэл өөр мэргэжлээр амжилт гаргахыг хичээх хэрэгтэй


2 comments:

LIL said...

ja ene hozriin mergiig turshaad uzeerei all haha ;p

tushge said...

bi sn oisonguiee kkk