Tuesday, April 21, 2009

JAVA

Аа харин одоо бол яаж нэг ангийг нь орхих вэ дээ 2- 4 ангийн бие даалтын сэдэв болох JAVA-гийн тухай бас юм оруулая. Гэхдээ угаасаа л бүгд нетээс хайж байгаа тохиолдолд адилхан л юм байх байх л даа. Гэхдээ яахав зарим нэг олж чадаагүй болон хүмүүсийн цагийг бас хэмнэж байгаа боловуу гэж бодоод хамгийн их болон оновчтой мэдээлэлтэй site-уудийг орууллаа. Ойлгоно биз.

Java програмчлалын хэлний товч түүх
·

1980-аад оны сүүл, 1990 оны эхээр програмистууд чухамдаа л өөрсдийн төгс програмчлал хэлтэй болсон гэж бодож байлаа. Энэ бол C++. Хүчирхэг C хэлний үндсэн зарчмаас гадна объект хандалт ухагдахуун C++ тусгаж чадсан байлаа. Гэвч 1990 оны интернэтийн хүчтэй давалгаа болох WWW (World Wide Web) гарч ирснээр C++ энэхүү технологит нийцэхээ больсон юм. Ингээд програм хангамж хөгжүүлэгчид дахин “төгс” програмчлалын хэлний эрэлд гарав.

Java-г анх олон үйлдлийн систем, платформ үл хамаарах хэл болгох үүднээс хөгжүүлсэн юм. Учир нь тухайн үед ганц компьютер гэлтгүй, гар утас, жижиг зөөврийн компьютер PDA зэрэг олон төхөөрөмжүүд зах зээлд гарч ирж байсан аж. Sun Microsystems Inc-ийнхан энэ чиг хандлагыг урьдчилан харж, Java-г хөгжүүлэх Green төслийг эхлүүлжээ. Харамсалтай нь энэ төсөлд өөр компани ялж, Green төсөл нурах аюулд хүрсэн юм. Аз болоход 1990-ээд онд Web асар хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд динамик вэб хийхэд Java-г ашиглах боломжтойг багийнхан олж харав. Green төслийн зорилго ч үйлдлийн систем, платформ үл хамаарах байсан учир интернэтэд ажиллах боломжтой програмчлалын хэл бүтээхэд илүү дөхөм болжээ. Ингэж дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1995 онд Java-г албан ёсоор олон нийтэд зарласан түүхтэй.
Java нь C++ хэлний бүхий л шинж чанарыг агуулж чадсан төдийгүй харин ч С++-ийн зарим үйлдлүүдийг улам боловсронгуй болгож, аюулгүй найдвартай, тогтвортой гүйцэтгэлтэй жинхэнэ “объект хандалтат, платформ үл хамаарах” хүчирхэг програмчлалын хэл болж чадсан юм.

Мэдээллийн эх сурвалжийг Harvey M.Deitel, Paul J. Deitel “Java How to Program”

http://www.computertimes.mn/index.php/Blog-medee/200807061184/Java-programchlalyn-xelnii-tovch-tuux/menu-id-328.html

http://tsogbadrakh.blogspot.com/2008/05/java.html


Java технологийн тухай
энд бас гол юм байгаа шүү!!!

2 comments:

Guest said...

oo mash ih bayarlalaa, oshoo zondoo goy zuil oruulaarai. Bas yavtsiin shalgaltand ganbattee

GG said...

haha ene guest 2-4 iin hen beeeeee ain ntr hehe