Thursday, April 9, 2009

Багш нарын хурал боллоо



Зиак удсаны эцэст нэг юм нийтлэлээ бичие дээ. За тэгэхээр хүмүүст дуулгах мэдээ гэвэл манайхан нэг ч гэсэн зүйлийн ард гарлаа шүү! Багш нарын хурал гэж нэг том давааний ард гарчихсан . Хэхэ яг ерөнхийдөө бол гайгүй. Зарим нэг хүмүүс л жаахан эвгүйтсэн боловч бүүр нэг аймар сүртэй юм болсонгүй. Эхлээд л ангийн багш маань ангийхнийхаа энэ жил хийж бүтээсэн зүйл болон бас бус доголдолтой талыг маань танилцууллаа. Дүрэмт хувцас болон хоцрох дутагдалтай сурагчдийг нэг цохон хэлснээс өөр сүртэй ч юм болсонгүй явдалд анги хамт олон туйлын баяртай байгаа билээ.

Тэгээд л манай Нямсүрэнг жаахан дооёолчих шиг болсон шд хэхэ. Ямартай ч хурлаас гарч ирэхдээ ихэнх маань сэтгэл хангалуун харагдсан юм. Арга ч үгүй байх л даа. Өөрсдийгөө бараг л нэг нэгээрээ цохуулж муулуулаад бөөн л юм болох байх гээд л сэтгэл санаагаа бэлдчихсэн байсан хүмүүс яахавдээ. Тэгээд л муулуулсан ч гэсэн гайгүй санагдаж байхгүй юу. Зиак тэгэхээр өнөөдрийн гол манай ангийн дутагдлууд гэвэл банди нар хичээлдээ идэвхтэй оролцож, ангийн цэвэрлэгээгээ хийцгээгээд ( ядаж хоггүй) тэгээд бүгдээрээ дүрэмт хувцасаа өмчихвөл ерөнхийдөө тэгээд л болоод л явчих шиг л санагдсан шд! Тэгэхээр Гэрэлмаа багшийн хэлдгээр бидэнд ( 3таа суух нь биш) одоо сургуулийнхаа дүрэмт хувцасаар гангарах ердөө 2 хон л сар үлдээд байгаа учраас хичээж байгаад л өмсөөд , ангиа ч цэвэрлээд л нэг хэл ам гаргалгүй сайхан байцгааж байгаад төгсцгөөе!!

2 comments:

eed said...

choco Сайн байна уу?

konnichiwa,konomaewa comment wo kurete arigatou.

nihongo ga ozyouzu desune.

mata blog wo mini kitene!!!

LIL said...

kk bugd hicheeyeeeeee kkk angia sain tseverleed .... ntr ^_^ bagsh nariin hural gaaguu bsiishuuu tiiimeeeee