Saturday, April 25, 2009

Шалгалтандаа сайн бэлдэцгээгээрэй биш зүгээр сайн БЭЛД за юу!


Зиак ирэх 2 дох өдөр буюу 28нд ( Мөрөнгийн bday хэхэ) хамгийн энэ жилийн хамгийн сүүлийн ЯВЦ- ын шалгалттай тул та бүхэн сайн бэлд за юу! Жилийн эцсийн шалгалтын өмнө авах ганц шалгалт учраас нэг их төвөгшөөгөөд байлгүй сайн бэлдээд өгөх хэрэгтэй. Яаж байгаан бэ гэвэл жилийн эцсийн шалгалт 5 сарын 18нд( Уянга, Сувданчимэг 2ийн bday) гэдгийг та бүхэн мэдэж байгаа харин хонхны баяр маань 5сарын 15нд ( Буянаагийн bday, хэхэ бөөн bday-ууд) болохоор яг үнэнийг хэлэхэд тэр үеээр хичээл хийж байвал жинхэнэ хичээлийн цагаан солиотон л гэх байх л даа. Тийм болохоор эртнээс энэ шалгалтандаа сайн бэлдээд өөрийгөө сайн сориод үзэх хэрэгтэй. Ингээд шалгалтанд юу юугаар шалгалт авна гэсэн талаар цухас ( миний мэдэж байгаагаар) дурдахад
1. Математик - ерөнхий мэдлэг тестээр авна. Миний бодлоор бол хичээл дээр ажиллуулдаг тестүүдэрхүү л юм байх байх
2. Монгол хэл- бас л ерөнхий шалталтанд бэлдэх зорилготой 2008 оны хот хөдөөний 6 хувилбар 240 тестнээс орж ирнэ

3. Физик- ерөнхий мэдлэг тестээр л байх. Гэхдээ тэгээд ерөнхий мэдлэг гэхээр бас сансарцан сэдэвүүд ороод л ирэх байхдаа одоо яанадаа. Уул нь ойрдоо бол дан механик нтр л үзээд байгаа шд тээ. Тэгэхээр бүх сэдэвээ ядаж ганц харчихаарай!!!
4. Хими- аа энэ харин ерөнхий мэдлэг биш байхаа. 4р улиралд үзсэн нүүрс ус, амин, амин хүчил, уураг зэрэг сэдэвээр авна. Тэгээд бие даалтаа хийчихсэн хүн бол гайгүй байхдаа гэж бодож байна.
5. Япон хэл- энэ дүрэм нь бол ерөнхийдөө ерөнхий мэдлэх шалгах байх Шохо нтрээ бас хараарай! Харин ханз нь цэвэр Чюкю- нээс орж ирэх учраар 1 2р бэлгийн ханзыг сайн цээжлээрэй! Гол нь шинэ үгний мэдлэг шалгана гэсэн болохоор ХАНЗ- аа маш сайн цээжилчихсэн байхад айлтгүй.
6. Англи хэл- энэ харин А группийхийг л мэдэж байнаа. Нөгөө групп мэдэхгүй нь уучлаарай! Энд ерөнхийдөө phrasel verb болон шинэ үг шалгана. Нөгөө нэг хийлгэж байсан цааснаас шинэ үг орж ирнэ. Тэр нь бараг л 120-оод үг байсан шүү бас нэг цаас байсан тэрний үгсийг нэмбэл бараг л 200-аад үг цээжлэх хэрэтэйнэ дээ. Тэгээд preposition, бас угаасаа л ерөнхий мэдлэг шалгачдаг шдээ англи хэлний шалгалт бол тээ.
7. Нийгэм- за энд ёстой юу авахыг би сайн мэдэхгүй анги дээр ажиллуулсан тестнээс л орж ирэх байх. Бас тэгээд л ерөнхий шалталтын материалаас л авах байх

Ийм л байна даа. Тэгээд явцын шалгалтыг бол тоож ч хардаггүй манай ангийнхаан! Энэ удаа энэ шалгалтыг жаахан чухалчилж авч үзээрэй! Миний биш өөрсдийнхөө төлөө. Ер нь бол би ингэж боддогшд. Манай ангийнхан нэг тийм цочрохоо байчихсан, Ерөөсөө нээх чухал гэж боддоггүй болохоороо шалгалт тоодоггүй. Харин чухал гэж бодсон юмандаа бол аль ч ангийг дагуулахааргүй гэж бодож байна. Тиймээс хамгийн сүүлчийн бэлтгэл гэж болохоор энэ шалгалтыг манайхан сайн өгөөрэй!!!!!! GOODLUCK

4 comments:

LIL said...

bugd hicheediimshuuuu GOOOD LUCK ALL

Anonymous said...

thanks shireenii and mine yu hiihee medkuu erguutej yavahad heregtei yumig mine onood helchlee....

Muunuu said...

hey vma hairtai angiinhan shalgaltandaa sain beldeerei Teed tursun udruudeerere but avaarai Zunduu sanjiinshuu ok kkk

Choco said...

Yaaaaya Japango bl unuudur alaad haysan...