Saturday, April 18, 2009

Улаанбаатар хотын олимпиадууд боллоо

Зиак ингээд өнгөрөгч 4-р сарын 17, 18нд Улаанбаатар хотын олимпиадууд болж өндөрлөөд дүнгээ гаргалаа. Миний мэдэж байгаагаар 17нд С. Цагааны нэрэмжит хотын математикийн олимпиад 1-р дунд сургууль дээр эхэлсэн бөгөөд, 18ны өдөр бодолтын 2р өдөр өндөрлөлөө. Мөн 18нд хотын хими, физикийн олимпиадууд давхцсан нь зарим нэгэн хүмүүсд их л хүндрэлтэй байв. Хотын химийн олимпиад 45р сургууль дээр, хотын физикийн олимпиад 35р сургууль дээр тус тус боллоо.
Манай Шинэ монгол сургуулийн хувьд уг олимпиадуудад их өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон боловч, олимпиад давхцсаны улмаас зарим нэгэн хүмүүс оролцож чадаагүй юм. Математикийн олимпиадад манай сургуулиас нийт 8 хүүхэд оролцох байснаас 2 нь манай 2-3 анги байсан гэдгийг манайхан мэдэж байгаа байх. Эхний өдрийн бодолтонд 8н хүүхэд оролцсон боловч 2дахь өдрийнхөө бодолтонд 4 хүүхэд орлоо. Нөгөө хэдийх нь 3нь физикт, 1 нь химид оролцсон. Ингээд дүн нь гарсан мэдээ дуулдсан боловч хүн нь хараахан баттай болоогүй гэсний улмаас жаахан нууцлая!

Хотын химийн олимпиадад 8 хүүхэд оролцсоноос 5 нь цаашдаа улсад орох эрхээ авсан байна. Манай ангиас химийн олимпиадад миний бие орсон боловч сайхан мэдээ дуулгаж чадаагүй явдалд харамсалтай байна.
Хотын физикийн олимпиадаас манай сургуулиас 7 хүүхэд орох эрх авсан боловч манай Буяннэмэх маань математикийн олимпиадад орсноор 6 хүүхэд оролцсон байна. Одоогийн байдлаар баттай дүн нь гараагүй ( гарсан байх би мэдэж амжаагүй байна.) байгаа тул энэ талаар дараа заавал мэдээлэх болноо. Бас нэг SURPRISE байгаа байхаа. хэхэ

1 comment:

LIL said...

manaihs bgaamuu ten battai bish ch yaaasan goy yum beeeeee