Sunday, February 1, 2009

Хvний оюун ухааныг хэмжих 10 коэффицент



1. IQ-intelligence quotient. Танин мэдэхvйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргvvлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргvvтэй өндөр хөгжсөн орны нэр хvндтэй их сургуулиудад элсэх vндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илvvтэй vнэлэх болж байна. Эрдэмтдийн судалгааны vр дvнд хvн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.
2. EQ-emotional quotient нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцvvр. Зах зээлийн нийгэм нь хvний бvх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн vнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, vргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хvн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгvй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг.
3. AQ-adversity quotient. Бэрхшээлийг даван туулах шаргуу зvтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцvvр-AQ. AQ муутай хvн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хvн ямар ч хvнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжvvлэхэд маш их анхаардаг.
4. CQ-creative quotient. Бvтээлч чадварын илтгэцvvр нь өөрийн бvтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бvтээх чадвараа байнга дээшлvvлэх чадварыг харуулдаг. Зохион бvтээгчид, шинийг эрэлхийлэгчид бvгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хvний хамгийн их бvтээлч сэтгэлгээтэй vе бол хvvхэд нас. Иймд та хvvхдийнхээ бvтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхvvлэн дэмжиж хөгжvvлж байх ёстой.
5. SQ-spiritual quotient буюу оюун санааны хvч чадлын илтгэцvvр нь биеэ дайчилж зорьсондоо хvрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхvйн чадвар юм.
6. DQ-development quotient. Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжvvлэн зорьсон зорилгодоо хvрч амжилт гаргах чадварын илтгэцvvр. DQ өндөртэй хvн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв vнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.
7. MQ-moral quotient. Хvний нийгэмд өөрийгөө зохицуулж, vйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хvн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.
8. NQ-net quotient. Мэдээллийн сvлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин vед модонд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу vеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хvvхдэд эзэмшvvлдэг.
9. BQ-bonding quotient. Эцэг эх vр хvvхдийн дотно харилцааны vзvvлэлт. Ялангуяа 0-7 насны хvvхэдтэй эцэг эхчvvд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчvvд өөрийн vр хvvхдэд онцгой халамж тавьдаг, хvvхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хvvхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хvvхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бvлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.
10. FQ-financial quotient. Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцvvр. Өндөр хөгжилтэй орны иргэд хvvхдийнхээ FQ-г дээшлvvлэхийн тулд ирээдvйн саятнуудын клубт хичээллvvлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна. Хvvхдийнхээ чадварыг багаас нь тандан мэдэж, боломж, сонирхлыг нь дагуулан системтэй хөгжvvлснээр онцгой амжилтанд хvрч болохыг манай ард тvмэн “Хvн болох багаасаа . . “ гэж хэлдэг билээ.

No comments: