Юугаа хийгээд тийм их завгүй байдаг юм бэ? айн. Сонин юмаа. Өдий 11р ангийн хүүхдүүд болохоор яаж хичээл хийх тухай ярих хэрэг байхгүй баймаар юм! Гайхчлаа хэхэ. Жинхэнэ аль ч өнцгөөс нь авч үзсэн, хэний ч нүдээр харсан манай анги нээрээ цагаарсан гэхэд дэндүү цайчжээ. Тэр F гэдэг дүнд аваад цочирч байгаа ч хүн алга сонин шүү бас. Хичээцгээвэл бид бүгдээрээ л тэр F гэдэг дүнг авахгүй байж болно шдээ. Өнөөдөр жинхэнэ бааварлуулна л гэдэг юм болоодхов. Паралел ангийн хүүхдээс би танай ангийхны физикийн дүн хэр байсан бэ? гэж асууваа. Тэсэн харин манай ангийхан аймар муу хийсэн байна лээ. Бүр 40 авсан хүн байгаа юм шиг байна лээ гэв хэхэ. Гайхсан шүү. Би ч юугаа ч сайн мэдэхэв. Манай ангид лавтай л хов хоосон цаас өгсөн 10аад хүн харагдсан. Тэгэхээр юу гэсэн үгүү? Энэ бол томоос том бааварлалт мөн тиймүү?
Аа тэр уранзохиол бичсэн хүнд хандаж хэлэхэд манай блогоор ордогт баярлалаа. Бас санал хүсэлт хэлсэнд ч баярлалаа. Түрүүн жаахан уур хүрсэн боловч сая гарчлаа. Ямар ч жижиг романы товчлол нь хамгийн багадаа 30- 40 хуудас болно. Тэгээд нэг л нүүрнийх нь зургийг авч тавих хэрэгтэй болоод байгаан. Аа тэгээд зургийг нь авахад бас их учир дутагдалтай. Жижиг номон дээрээс муу ямбийгаараа авахаар харагдахгүй байгаа юм л даа. Уучлана биз. Үнэхээр хэрэгтэй гэвэл апратаа аваад ирээч тэгж л гуйя. Гэхдээ тэр ганцаараа олж мэдээд бусадтайгаа хуваалцахгүй нтр бол арай дэндэж байна л даа. Бидний өмнөөс сураад байгаа юм шиг л үг байна. Өөрөө л хичээсэн бол ганц зохиол олоод уншчихад тийм их асуудал байгаа гэжүү! Сургуулийн номын санд болон ангийн хүүхдүүдэд тэр номнууд чинь байж л байгаа( товчлолтой нь). Бүрэн эхээр нь заавал уншна гэвэл Д. Нацагдоржийн номын санд карт нээлгэхэд л болоо. Угаасаа л цаашдаа сурахаас хойш тэнд карт нээлгэсэн нь ер нь л хэрэгтэй шүү!
Эцэст нь хэлэхэд ярьснаараа 5000 төгөө 1дэх өдөр ирэхдээ хураалгаарай! мартсан нтр шалтаг сонсохгүй!
1 comment:
odo tgd yahavdeeee huurhii.
Post a Comment