Sunday, February 1, 2009

Mongoliin Hamgiin Hamgiin



^_^. Tenej yavaad iim yum olj unshlaa.Medku neg ni medej avaasai geed hiichlee.O_O



Yлэг гvрвэлийн хамгийн олон єндєгтэй газар
Дэлхийд хамгийн олон vлэг гvрвэлийн єндєг олдсон орд
бол Ємнєговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар юм.Эдгээр газраас бараг гэмтээгvй шахам 10-15 см урт чулуужсан єндєг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун єндєг эдvгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна. Баянзаг:








Хамгийн эртний тvvхт агуй
Ховд аймгийн Манхан сумын тєвєєс баруун тийш гуч шахам км газарт Хойд цэнхэрийн агуй байдаг. Энэ бол Монгол орны хамгийн эртний тvvхт агуй юм. Агуй одоогоос 40000 жилийн тэртээ эртний хvмvvс амьдарч байсны ул мєр байна гэсэн дvгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуй нь далайн тєвшнєєс дээш 2100-2460 метрийн єндєрлєгт оршдог.










Байгалиа хамгаалах хамгийн эртний хууль цааз
Байгалиа хамгаалах нэг євєрмєц хэлбэр бол эрт дээр vеэс уул, ус, ой модоо дархлан тахиж ирсэн явдал юм. Монголчууд байгалийн баялаг, тvvний ашиг шимийн тухай хуульчлан хамгаалах явдал одоо мэдэгдэж байгаагаар 800 орчим жилийн тvvхтэй юм. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар хамгийн эрт хууль цааз гарган мєрдсєєр ирсэн ард тvмэн бол монголчууд юм.


Олон галт уултай нутаг
Манай оронд 300 орчим унтарсан галт уул бий. Монголын хамгийн олон галт уул одоогийн Сvхбаатар аймгийн нутагт байжээ. Зєвхєн тус аймгийн Дарьганга хавьд 200 гаруй унтарсан галт уул бvртгэгдсний дотор хамгийн алдартай нь Алтан-Овоо юм.



2 comments:

Choco said...

huuh tiim u>>? Bi Darigangiin Altan-Ovoo ochij baisan , gehdee galt uul gj medeegui um bn shu

Anonymous said...

Sonirholtoin bn medehgui ym zunduu bno keke thanks