За тэгээд эхнээс нь та бүхэндээ сонордуулахад ( зураггүй ч гэсэн онигоонуудаа биччье) Бинди, Мөрөн 2 л өглөөнөөс хойш юу ч идээгүй хэмээн өлсцгөөснөө гайхацгаан хурдхан орж идхийн түүс болцгоов. За тэгээд яг сайхан идээ л дундаа ороод явжийтал яахав дээ хөөрхий Ариук бид 2 л юм үзээгүйгээрээ л юм идчихсэн сууж таарч л дээ. Тэгсэн
Арима- хараач 2 нь л идээд сууж байх юмдаа
( бүгд хэн 2 нь юм болоо хэмээн тойрч харцгаав. Ариук бид 2 хүртэл хэхэ)
Арима- өөрсдийг нь хэлээд байхад өөр хүн хайж нтр
( бид 2 бантсан ч гүй иймэрхүү юманд ч бантахгүй л дээ)
Арима- ( Ариукийн идэж байсан луу өлөн нүдээр харж) гэхдээ л наадах чинь гоё юм байна лээ...
Гэрэл- хөөе наадхаасаа Аримад өгөөчээ хөөрхий амьтан түрүүнээс хойш худлаа хүн хийх гээ л оролдоо л байсан наадхаас чинь л идэх гээд байсан байнашд.
Хаха хөөрхий минь час улаан болоод л нөгөөхөөс чинь аягандаа хийгээд идсэн шүү.
Арима- хийх гэсэн хийлгүүлчлээ.
энэ бол зүгээр л эхлэл байлаа.
Ариук маань хамаагүй ярьдгаараа л ярин "хүн хийх хүсэл төрчлөө" энийг одоо хүн сонсвол юу гэж ойлгох вэ хүмүүсээ хэхэ.
За тэгээд өчнөөн төчнөөн дайлуулж цайлуулж бэлэгээ авцгаав. Скайтэлийн нэгж өгсөн хүн болгонийхийг Чимка авсан хэхэ гэхдээ хөөрхий буцаагаад өгцийшүү битгий буруугаар ойлгоорой.
Золголт өндөрлөх болоогүй ээ ойрхон байдгаар нь бүгдээрээ Субашигийнд ( Алтай эгч дээр) очиж золгоцгоов.
За ёстой энд л иднэ гээчийг үзүүлж өгсөн дөө. Алтай эгч маань бид нартай танилцаж, Чимка дуулгавартай нь аргагүй "миний нэрийг ЧимэдЛХАМ гэдэг" гэж хэлж бас л биднийгээ хөгжөөгөөд авлаа.
Алтай эгч Цогзолийг Олзод гэж дуудаа л яриад байсан энэ ч бас онигоо шүү тээ Олзодоо.
Анхаа Бинди 2 чимээгүй ярина. Анхаа- энэ тавган дээр RAFFELLO харагдад байхийн яахуу....
Алтай эгч- За тэгээд идээрэй идээрэй. Идэж л байвал эгч нь баярлана
Анхаа- нээрээ юу
Бинди- Надаа ч гэсэн нэгийг аваад өгчих... За тэгээд зөндөө буузаар дайлуулж хүн болгон өөр өөрсдийн нормыг идэхээс нааш гарахгүй боллоо. Ариук, ээж гадаа ирлээ хэмээн шалтаглан өөрийнхөө нормыг идээгүй бол бусад нь идчихээд дараагийн жигнүүр бууз гарлаа шдээ дахиад өгвөл яахын хэмээцгээн арайхийн үлдсэн нэг буузийг маань надад идүүлчээд учир зүггүй л шоолцгоогоод байсан.
За тэгээд ярьвал зөндөө олон онигоо байгаа л даа бичихээр би нээх гоё сайхан бичдэггүй болохоор жаахан онцгүй болоод байх шиг байна. Сонирхвол зүгээр өнгөтөөр нь яриад өгчий. Угаасаа өнгөтөөр ярьж, Кансо хийдэг гарууд нилээн байгаа хэхэ одоо өндөрлөе сунжирчлаа
No comments:
Post a Comment