Saturday, February 28, 2009

ИНЭЭДЭЭР ДҮҮРЭН ЗОЛГОЛТУУД

За тэгээд эхнээс нь та бүхэндээ сонордуулахад ( зураггүй ч гэсэн онигоонуудаа биччье) Бинди, Мөрөн 2 л өглөөнөөс хойш юу ч идээгүй хэмээн өлсцгөөснөө гайхацгаан хурдхан орж идхийн түүс болцгоов. За тэгээд яг сайхан идээ л дундаа ороод явжийтал яахав дээ хөөрхий Ариук бид 2 л юм үзээгүйгээрээ л юм идчихсэн сууж таарч л дээ. Тэгсэн
Арима- хараач 2 нь л идээд сууж байх юмдаа
( бүгд хэн 2 нь юм болоо хэмээн тойрч харцгаав. Ариук бид 2 хүртэл хэхэ)
Арима- өөрсдийг нь хэлээд байхад өөр хүн хайж нтр
( бид 2 бантсан ч гүй иймэрхүү юманд ч бантахгүй л дээ)
Арима- ( Ариукийн идэж байсан луу өлөн нүдээр харж) гэхдээ л наадах чинь гоё юм байна лээ...
Гэрэл- хөөе наадхаасаа Аримад өгөөчээ хөөрхий амьтан түрүүнээс хойш худлаа хүн хийх гээ л оролдоо л байсан наадхаас чинь л идэх гээд байсан байнашд.
Хаха хөөрхий минь час улаан болоод л нөгөөхөөс чинь аягандаа хийгээд идсэн шүү.
Арима- хийх гэсэн хийлгүүлчлээ.
энэ бол зүгээр л эхлэл байлаа.

Ариук маань хамаагүй ярьдгаараа л ярин "хүн хийх хүсэл төрчлөө" энийг одоо хүн сонсвол юу гэж ойлгох вэ хүмүүсээ хэхэ.
За тэгээд өчнөөн төчнөөн дайлуулж цайлуулж бэлэгээ авцгаав. Скайтэлийн нэгж өгсөн хүн болгонийхийг Чимка авсан хэхэ гэхдээ хөөрхий буцаагаад өгцийшүү битгий буруугаар ойлгоорой.
Золголт өндөрлөх болоогүй ээ ойрхон байдгаар нь бүгдээрээ Субашигийнд ( Алтай эгч дээр) очиж золгоцгоов.
За ёстой энд л иднэ гээчийг үзүүлж өгсөн дөө. Алтай эгч маань бид нартай танилцаж, Чимка дуулгавартай нь аргагүй "миний нэрийг ЧимэдЛХАМ гэдэг" гэж хэлж бас л биднийгээ хөгжөөгөөд авлаа.
Алтай эгч Цогзолийг Олзод гэж дуудаа л яриад байсан энэ ч бас онигоо шүү тээ Олзодоо.
Анхаа Бинди 2 чимээгүй ярина. Анхаа- энэ тавган дээр RAFFELLO харагдад байхийн яахуу....
Алтай эгч- За тэгээд идээрэй идээрэй. Идэж л байвал эгч нь баярлана
Анхаа- нээрээ юу
Бинди- Надаа ч гэсэн нэгийг аваад өгчих... За тэгээд зөндөө буузаар дайлуулж хүн болгон өөр өөрсдийн нормыг идэхээс нааш гарахгүй боллоо. Ариук, ээж гадаа ирлээ хэмээн шалтаглан өөрийнхөө нормыг идээгүй бол бусад нь идчихээд дараагийн жигнүүр бууз гарлаа шдээ дахиад өгвөл яахын хэмээцгээн арайхийн үлдсэн нэг буузийг маань надад идүүлчээд учир зүггүй л шоолцгоогоод байсан.
За тэгээд ярьвал зөндөө олон онигоо байгаа л даа бичихээр би нээх гоё сайхан бичдэггүй болохоор жаахан онцгүй болоод байх шиг байна. Сонирхвол зүгээр өнгөтөөр нь яриад өгчий. Угаасаа өнгөтөөр ярьж, Кансо хийдэг гарууд нилээн байгаа хэхэ одоо өндөрлөе сунжирчлаа

ШОРООН ҮХЭР ЖИЛИЙН БАРЦАД ГАРЛАА

Зиак шороон үхэр жилдээ манай ангийнхан зурагны барцадтай орсым шиг байна. Хэхэ сая би ангийхнийхаа нэрийн өмнөөс барцадаа гаргацан. Гэртээ орж ирээ л болсон үйл явдлаа халуун дээр нь бичэх санаатай орж иртэл юу болсон гээч.... Бурхан минь тэгтлээ сүйд майд болж авахуулсан зурагнуудаас ганч ширхэг нь байхгүй ёстой л барцадаа л гаргачлаа гэж бодоо л амаа бариаа л суужинадаа хэхэ . зиак тэгэхээр барцадаа гаргацийм чинь манай анги энэ жил одтой явнааа би мэджийнэ хэхэ....
За тэгээд өнөөдөр 2р сарын сүүлчийн өдөр, билгийн тооллоор хаврын эхэн сарын шинийн 4ний билэгт сайхан өдөр ангийн хэсэг нөхөд нийлж багш дээрээ очиж золгож баахан паянгаа тарьлаа. Уул нь ч бүгдээрээ ирээ л бүгдээрээ л очих юм ярьцгаагаад байсан баагийнууд байдаггүй шүү .Онцгүй гэж...
За тэгээд золголт хийсэн ангийн төлөөлөлд Ариук, Бинди, Намуун, Мөрөн, Арима, Мишка, Чимка, Анхаа, Гэрэл, Нансаа, Цогзол энэ хэд их айл хэсэж А-г уугаад( айраг шүү, Ариукийн уудаг биш joke хаха ), Буу-г идээд, Ба-г идээд, Бэ-г авцгаагаад тарлаа.
Заа тэгээд олон хүн цугласан, ялангуяа Ариук, Анхаа, мань 3 байхад нээх чимээгүй нтр суугаад байх нь ч хаашайн. Их л инээд хөөр, банталт, бантуулалтаар дүүрэн байлаа.

Monday, February 23, 2009

Kиногоо үзээрэй

Тунгалаг
тамир
UBS
2/24- 00:40-I
2/25-22:50-II
2/26-23:30- III
C1
2/24- 23:30- I
2/25- 23;30- II
2/26-23:30- III
TV8
2/24- 21:10- I
2/25- 00:20- II
2/26- 23:30- III
Боловсрол
2/24- 19:30- I
2/25- 19:40- II
2/26- 19:30- III
TV9
2/24- 12:20- I
2/25- 12:20- II
2/26- 12:30- III

Мандухай
цэцэн хатан
NTV
2/25- 11:50- I
2/26- 11:45- II
2/27- 11:05- III
2/28- 12:05- IV
C1
2/27- 12:30- I
2/27- 15:00- II
2/27- 21:00- III
2/27- 23:30- IV
TV9
2/24- 05:00- I
2/25- 01:30- II

Хатанбаатар
Магсаржав

Их хувь
заяа
C1
2/25- 21:00- I
2/26- 21:00- II
за хүмүүсээ энд биччихсэн шүү. Эх сурвалжийг ....

gogo.mn-ээс авсан тул өөрсдөө шалгаад бас үзээрэй. Бас ТВ5 дээр МУСК гэсэн гарчиган доор ямарч нэр нтр байгаагүй тул өөрсдөө үзээрэй. Төрийн сүлд өршөө-г олдоггүйээ! хүмүүсээ тэгээд олвол нь нэг нэгэн рүүгээ пасс шдээ хэхэ. За тэгээд том том роман уншиж байхaар энэ киног нь үзээд ярьчихсан нь хялбар шүү хүмүүсээ. Асууж лавлах зүйл гарч намайг санавал CALL ME! миний хөөрхөн BABIES хэхэ

Sunday, February 22, 2009

Надад урам хайрла

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла



Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла !

1978 Тоомойн Очирхүү
hehe harin yum hiij bgad neeh uramgui bolchoo l hiichlee utgagui yumaa ... neeree uram hairlaachee

Saturday, February 21, 2009

Их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам

тэй холбогдуулан мөн хүүхдүүд маань ямар мэргэжил сонгосон тэр чиглэлээрээ хүссэн сургуульдаа орохын тулд ямар ямар шалгалт өгөх ёстой зэрэг сургуулийнхаа дүрэмтэй танилцсан байх шаарддагатай билээ. Мөн мэргэжилээ хараахан сонгоогүй байгаа нь энэдээс уншаад, хараад бас үзвэл зүгээр. Линкүүдийг орууллаа.
Монгол Улсын Их Сургууль
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-2008 нэг их ялгаагүй болов уу гэж бодож байна

үргэлжлэлийг тун удахгүй... Унтахгүй бол ...

Friday, February 20, 2009

hey! Admins!!!!

Админуудаа ажлаа хийгээчээ. Энэ одоо юу болоод байгаан эхлээд бүгдээрээ л овоо юм хийдэг байсан одоо яаваа. Admin-уудаа, author-уудаа. Энэ блогийг чинь уул нь 8аад хүн л ажиллуулдаг ухаантайм шдээ тээ хохо. Тэгтэл ядаад 10 хоногт ганц юм биччэхгүй юмаа.Authors ч бас яая гэхэв хааяадаа нэг юм сараачаад байж болно. Админууд арай л хэтэрлээ. Зөндөө харлаашд юм хийхийг нь. Хариуцлага хүлээсэн хүмүүс шүүдээ та нар чинь айн. За тэгээд одооноос эрч хүчтэй сайн юм хийнэ гэж найдаж байгаа шүү! Амжилт!!!

Хандаж хэлсэнд хариу хэлэх нь

Юугаа хийгээд тийм их завгүй байдаг юм бэ? айн. Сонин юмаа. Өдий 11р ангийн хүүхдүүд болохоор яаж хичээл хийх тухай ярих хэрэг байхгүй баймаар юм! Гайхчлаа хэхэ. Жинхэнэ аль ч өнцгөөс нь авч үзсэн, хэний ч нүдээр харсан манай анги нээрээ цагаарсан гэхэд дэндүү цайчжээ. Тэр F гэдэг дүнд аваад цочирч байгаа ч хүн алга сонин шүү бас. Хичээцгээвэл бид бүгдээрээ л тэр F гэдэг дүнг авахгүй байж болно шдээ. Өнөөдөр жинхэнэ бааварлуулна л гэдэг юм болоодхов. Паралел ангийн хүүхдээс би танай ангийхны физикийн дүн хэр байсан бэ? гэж асууваа. Тэсэн харин манай ангийхан аймар муу хийсэн байна лээ. Бүр 40 авсан хүн байгаа юм шиг байна лээ гэв хэхэ. Гайхсан шүү. Би ч юугаа ч сайн мэдэхэв. Манай ангид лавтай л хов хоосон цаас өгсөн 10аад хүн харагдсан. Тэгэхээр юу гэсэн үгүү? Энэ бол томоос том бааварлалт мөн тиймүү?
Аа тэр уранзохиол бичсэн хүнд хандаж хэлэхэд манай блогоор ордогт баярлалаа. Бас санал хүсэлт хэлсэнд ч баярлалаа. Түрүүн жаахан уур хүрсэн боловч сая гарчлаа. Ямар ч жижиг романы товчлол нь хамгийн багадаа 30- 40 хуудас болно. Тэгээд нэг л нүүрнийх нь зургийг авч тавих хэрэгтэй болоод байгаан. Аа тэгээд зургийг нь авахад бас их учир дутагдалтай. Жижиг номон дээрээс муу ямбийгаараа авахаар харагдахгүй байгаа юм л даа. Уучлана биз. Үнэхээр хэрэгтэй гэвэл апратаа аваад ирээч тэгж л гуйя. Гэхдээ тэр ганцаараа олж мэдээд бусадтайгаа хуваалцахгүй нтр бол арай дэндэж байна л даа. Бидний өмнөөс сураад байгаа юм шиг л үг байна. Өөрөө л хичээсэн бол ганц зохиол олоод уншчихад тийм их асуудал байгаа гэжүү! Сургуулийн номын санд болон ангийн хүүхдүүдэд тэр номнууд чинь байж л байгаа( товчлолтой нь). Бүрэн эхээр нь заавал уншна гэвэл Д. Нацагдоржийн номын санд карт нээлгэхэд л болоо. Угаасаа л цаашдаа сурахаас хойш тэнд карт нээлгэсэн нь ер нь л хэрэгтэй шүү!
Эцэст нь хэлэхэд ярьснаараа 5000 төгөө 1дэх өдөр ирэхдээ хураалгаарай! мартсан нтр шалтаг сонсохгүй!

Wednesday, February 18, 2009

NOTE

За За цаана чинь цагаан сар болох гээд хэн хүнгүй баярлалдаад л байна.Юундаа тэгтлээ баярладаг юм мэдэхгүй бидний хувьд нээх тийм баярлалдаад байх юм юу байхав дээ хэхэ. Гэхдээ л үндэсний маань томоохон баяр учраас нэг их үгүйсгэх гэсэн юм биш л дээ. Ямарч байсан сайхан баярлалдхын зэрэгцээ хичээл номоо бас мартаж болохгүйээ нөхдөө! Өдөр болгон шахуу үглэж байгаа багш нарынхаа үгийг гэгээн оюундаа нэг сайн тунгаана байгаа ард түмээн. Би ч дээр нь нээх үглээд юу гэхэв. Нэг их ойлгосон ухаарсан хүмүүсийн царай гаргаад гэмшиж сууж байгаад л тэр багш нь гараад явангуут л мартхиймаа манайхаан жаахан бодно байгаа. За тээд цагаан сар өнгөрч орж ирээд л улирлын шалгалт шүүдээ. Өөрсдийн хийгээд гайгуй гарах боломжтой байгаа хичээлүүдээ хиймээр байна шүү нөхдүүдээ! Тэр монгол хэл уранзохиолийг бол хэнбугай нь ч байсан хийж болох хичээлүүд шдээ! нтр заза больё хэхэ хэтрэх нь сайхан баярлаарай л гэсийн...

Saturday, February 14, 2009

Happy birthday!!!



Шинэ монгол сургуулийн 2-3 ангийн сурагч Э. Түвшинсанаагийн маань төрсөн өдөр өнөөдөр Валентиний баяраар болж байгаа тул энэ сайхан өдөр төрсөн Санаадаа төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хамгаас хайрт ангийхнаас нь болон админ миний зүгээс хүргэж байна!
Санаагийн үеэл дүү( хаха 1 хоногийн зөрөөтэй дүү) болох 2-3 ангийн сурагч Ариунболорын төрсөн өдөр маргааш буюу 2-15нд болох ба энэхүү 2 маань 17 насыг хүрж байгаа явдалд дахин дахин баяр хүргэе! Ирээдүйдээ ихийг хийж бүтээгээрэй!!!

Friday, February 13, 2009

~~Valentine~~


Гэгээн хайрын өдөр болох Валентины өдөрийг дэлхий даяар 2 сарын 14-нд тэмдэглэдэг. Ертөнц дээрх бүхий л бие биедээ хайраа илчилсэн хосууд энэхүү өдөр бие биеээ хайраар тэтгэж амьдралийнхаа нэгэн мартагдашгүй өдрийг өнгөрөөнө. Хайртай гэж хэлж амжаагүй нэгэн нь ч энэ л өдөр хайраа зарлан түүнтэйгээ хамт хайрын далайд умбана. Энэхүү өдөрийг Сайнт Валентинэ хэмээх хүний нэрээр нэрлэсэн бөгөөд анх 1940-өөд оноос тэмдэглэж эхэлжээ.
Валентины өдөрөөр хүмүүс бие биедээ Мэндчилгээний захидал, Шоколад, Цэцэгс гэх мэт зүйлсээр хайраа төлөөлүүлж бэлэглэдэг.
Уншигч та ч гэсэн хайртай хүнээ энэ өдөр заавал баярлуулаарай. Магадгүй хайраа илчэлж амжаагүй байгаа нэгэн нь хурдхан энэ л өдрийг ашиглан яаравчлаарай.
Гэгээн хайрын өдөрөө мартагдашгүй, зөвхөн түүнийхээ дэргэд тэмдэглээрэй.
Жилд ганцхан удаа болох энэхүү баяраа сэтгэл хангалуун тэмдэглээрэй.

Saturday, February 7, 2009

CONGRATULATION!!!

Шинэ монгол бүрэн дунд сургуулийн уламжлалт гар бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө. Үүнээс манай 2-3 ангийн охид хөвгүүдийн шигшээ баг маш их тэмцэж, тоглож, чармайж, хичээж, нам нам цохиж, навсайтал нь цохиж, давуулж, алдаж, хуурч, хууруулж, баг алах үедээ алж, аврах үедээ аврасаар амжилттай бол амжилттай, харуусалтай бол харуусалтайгаар өндөрлөлөө. Үүнээс дурдвал2-3 ангийн эмэгтэй баг тамирчид хурэл медальнаас атгаад алдлаа. Энэ бол чамлахааргүй амжилт ч гэлээ атгаад алдсандаа харуусал их л байна, харин эрэгтэй баг тамирчид Ebr,Murun, Etu, Ivan, DD, Arima, Sanaa нар 3р байранд орж хүрэл медаль авах болсонд нь маш ихээр баяр хүргэе!!! Хүчтэй сүртэй 2-3


Thursday, February 5, 2009

Монгол хэлний бие даалт


Хэхэ нэг цаас үлдчихлээ ^^

Монгол хэлний бие даалт






Тэр нэг цаас нь халтар болцон байсан нь миний буруу биш шүү! шалгалтандаа бэлдээд бүгд хийцгээгээрэй. ^^


Болзон Холбох Нөхцөл


Анги дээрээ бичиж авж амжаагүй нэгэн нь бичээд авна биздээ.


Wednesday, February 4, 2009

Sorry all!?

Leon was very tired and he wanted me to tell u guys that he will put the Mongolian lesson's test tomorrow evening. He didnt promise actually xD

Sunday, February 1, 2009

TsuRu

Tsaasan togoruu hiitsgeeey O_O




Daraad saihan tomsgoj harj bgaad hiigeerei ^^














Minii hiisen end bna :P

Mongoliin Hamgiin Hamgiin



^_^. Tenej yavaad iim yum olj unshlaa.Medku neg ni medej avaasai geed hiichlee.O_O



Yлэг гvрвэлийн хамгийн олон єндєгтэй газар
Дэлхийд хамгийн олон vлэг гvрвэлийн єндєг олдсон орд
бол Ємнєговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар юм.Эдгээр газраас бараг гэмтээгvй шахам 10-15 см урт чулуужсан єндєг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун єндєг эдvгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна. Баянзаг:








Хамгийн эртний тvvхт агуй
Ховд аймгийн Манхан сумын тєвєєс баруун тийш гуч шахам км газарт Хойд цэнхэрийн агуй байдаг. Энэ бол Монгол орны хамгийн эртний тvvхт агуй юм. Агуй одоогоос 40000 жилийн тэртээ эртний хvмvvс амьдарч байсны ул мєр байна гэсэн дvгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуй нь далайн тєвшнєєс дээш 2100-2460 метрийн єндєрлєгт оршдог.










Байгалиа хамгаалах хамгийн эртний хууль цааз
Байгалиа хамгаалах нэг євєрмєц хэлбэр бол эрт дээр vеэс уул, ус, ой модоо дархлан тахиж ирсэн явдал юм. Монголчууд байгалийн баялаг, тvvний ашиг шимийн тухай хуульчлан хамгаалах явдал одоо мэдэгдэж байгаагаар 800 орчим жилийн тvvхтэй юм. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар хамгийн эрт хууль цааз гарган мєрдсєєр ирсэн ард тvмэн бол монголчууд юм.


Олон галт уултай нутаг
Манай оронд 300 орчим унтарсан галт уул бий. Монголын хамгийн олон галт уул одоогийн Сvхбаатар аймгийн нутагт байжээ. Зєвхєн тус аймгийн Дарьганга хавьд 200 гаруй унтарсан галт уул бvртгэгдсний дотор хамгийн алдартай нь Алтан-Овоо юм.



ToeFL



Za ingeeed toefl toi holbootoi medeelel bna.Gadaad yavj surahad ene TOEFL ih hereg boldog.Tiim uchiraas baga ch gsn oilgolt ogoh zorilgoor tavilaa. ^_^ Gehdee ene toefl hotsrogdtson genuu tiim medeelel avlaa hehe. Gehdee l medej bhad iluudehgyi bh.O_o

Яагаад TOEFL чухал юм бэ?
• Дэлхийн аль ч улс оронд сурахад TOEFL танд тус болно.
• Та дэлхийн аль ч улс оронд очиж сурсан ч, лэкцээ сонсож, кино үзэж, сэминарт оролцож, хичээлийн ном уншиж, интернет ашиглаж, багштайгаа ярилцаж, бусадтай харилцаж, даалгавраа хийж чадах болно.
Та хэрвээ TOEFL ын шалгалт өгөхөөр шийдсэн бол 2 төрлөөр өгөж болно. : Цаасан дээр бичих буюу бичгээр, мөн интернетээр буюу компьютэр(CBT) дээр өгж болно.

Тэгвэл бичгээр өгөх, компьютэрээр өгөх 2 юугаараа ялгаатай юм бэ?
Маш их ялгаатай. Хамгийн том ялгаа нь компьютэрийн TOEFL нь эссэ бичүүлдэгт байдаг. Мөн компьютэрийн TOEFL нь бичгийн TOEFL дээр байхгүй асуултуудтай байдаг.
Зарим хүмүүс компьютэрдээр хурдан бичиж чаддаггүй. Тийм учраас компьютэрийн TOEFL өгөж байсан ч эссэг бичгээр бичихийг зөвшөөрдөг байна. Гэхдээ авсан оноогоо сонсох хугацаа нь өөр болдог. Учир нь хэрвээ та эссэгээ компьютэрдээр бичих юм бол хариугаа 2 долоо хоногийн дараа авах ба харин гараараа бичсэн тохиолдолд 5 долоо хоногийн дараа хариугаа авдаг байна.

Аль нь илүү амархан бэ?
Хүмүүс бүгд бичгийн TOEFL амархан гэдэгт санал нийлцгээдэг байна.

TOEFL ын оноо хэдий хугацаанд хүчинтэй байдаг вэ?
Тэ хэрвээ TOEFL өгсөн бол таны авсан оноо тань зөвхөн 2 жилийн дотор л хүчин төгөлдөр байдаг.

TOEFL ын сайн оноо хэд байдаг вэ?
Бичгийн TOEFL ын хамгийн өндөр оноо нь 677 байдаг. Харин компьютэрийн TOEFL ын хамгийн өндөр оноо нь 300 байдаг. Гэхдээ ихэнхдээ сургуулиуд бичгийн шалгалтын 450-600, компьютэрийн шалгалтын 133-250 оноог шаарддаг.
Та хэрвээ алдартай, сайн сургалттай сургуульд орохыг хүсэж буй бол сайн оноо авах ёстой. Учир нь сайн сургуулиуд TOEFL ын өндөр оноонуудыг шаарддаг. Жишээ нь Harvard эсвэл Stanford зэрэг сургуулиуд интернетээр өгсөн шалгалтаас доод тал нь 280 оноо, харин бичгийн шалгалтаас 650 оноог шаарддаг.

Хэрхэн бэлдэх вэ?
Тэгвэл та дээр бичсэнчлэн сайн сургуульд ормоор байвал TOEFL ын оноогоо өндөр болгох хэрэгтэй.
Тэгвэл та дараах зааврыг дагаад үзээрэй.
1. Хүмүүс ихэвчлэн хэл сурахдаа буруу хэлчихвий, буруу биччихвий гэдгээсээ айж хойш суудаг. Тэгвэл энэ буруу юм. Та хэрвээ хэлээ сайжруулмаар л байвал айдсаасаа салж, байн байн оролдож, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Жишээ нь та гэрт байгаа тэстийн номоо бөглөхөөсөө айдаг уу? Яагаад гэвэл та хичнээн алдах бол оо гэдгээс айдаг. Тэгвэл та үүнээс бүү ай. Хүн алдаж, алдаан дээрээсээ л суралцдаг гэдгийг санаарай.

2. Та яг одоо TOEFL д яаж бэлдэж байна вэ? Англи хэлний хичээлдээ сууж байгаа юу? Тэгвэл хичээл дээр л хэл сураад, бусад үед нь сурч болдоггүй гэж үү? Та хэрвээ үнэхээр л хэлээ сайжруулмаар байвал олон төрлийн эх үүсвэрүүдийг ашигла. Ядахдаа л интернет байна.

3. Өөрийхөө орчин тойрныг бүрдүүл. Орой унтахдаа өдрийн тэмдэглэлээ англи хэлдээр бичиж болно шүүд ээ. Энэ нь танд TOEFL ын шалгалтын эссэ бичихэд их тус болно. Өрөөндөө англи ном тавь. Англи хэлдээр радио ч сонссон болно. Энэ нь танд сонсох шалгалт өгөх үед хэрэг болно. Мөн англи хэлдээр мэдээ сонс. Өдөрт ядахдаа үндэсний тв-гийн англи мэдээг сонсох хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол найзуудтайгаа аль болох англи хэлдээр ярь. Англи хэлдээр кино үзэх хэрэгтэй. Хэрвээ доогуураа үг нь гарч байвал бүр сайн. Тэгвэл та ойлгохгүй байгаа үгээ доороос нь харах боломжтой юм. Танд гэж зөвлөхөд хүүхэлдэйн кино хэл сурахад маш ач холбогдолтой. Яриа нь тод, мөн сонирхолтой байдаг учир таны залхуу хүрэхгүй давуу талтай.

4. Англи хэлдээр хөгжим сонс. Олон сайтуудад дуунуудын үг байдаг. Тэгвэл та тэдгээр дууны үгнүүдийг нь татаж аваад дагаж сонсож дуулах аваас, сонсох чадвар тань дээшилж мөн дуудлага тань сайжрах давуу талтай.

5. Хүмүүс тэстийг залхуутай гэж ярьдаг. Гэхдээ тэст бол хэл сурах үнэхээр чухал арга хэрэгсэл юм. Тэстийн гол давуу тал нь та өөрийн үр дүнг тооцож болдог явдал юм. Та өөрийн сайжирч байгааг харж болдог тул танд урам зоригыг өгдөг.

6. CD, Audio оор хийчээлүүдийг сонсох хэрэгтэй байдаг. Эдгээр нь зарим тохиолдолд тв болон киноноос илүү үр дүнтэй байдаг байна. Яагаад гэвэл дахин дахин сонсож болдог ба мөн чадвар илүү дээшилдэг. Яагаад гэвэл ярьж байгаа хүнээ харахгүй байна гэдэг хүнээс илүү их ур чадвар шаарддаг байна.

7. TOEFL нь ихэнхдээ олон хувилбарт хариултууд дотроос зөвийг сонгох байдаг. Тийм учраас их ач холбогдол өгч, болгоомжтой байж, дадлагажих хэрэгтэй. Юуны өмнө та тэст бөглөхөөсөө өмнө тэстээ нэг эхнээс нь харах хэрэгтэй. Тэгээд тэст бөглөх хугацаандаа тэстийхээ тоог хуваа. Тэгвэл та нэг тэстийг хичнээн хугацаанд бөглөх ёстойгоо мэдэх болно. Эс тэгвээс нэг мэдэхэд цаг дуусах явдал гардаг. Тэгээд чадна гэсэн, итгэлтэй байгаа тэстүүдээсээ эхэлж бөглөх хэрэгтэй. Ингэвэл та тэстээс хамгийн дээд оноог авах боломжтой болно.

8. Хэл сурах хамгийн сайн арга бол орчуулга хийх гэж ярьдаг. Орчуулга хийх үед дүрэм, бичгийн чадвар, унших чадвар бүгд дээшилдэг. Хамгийн гол нь үгийн баялагтай болно.

9. Мөн та тэстээр шалгалт өгөх үедээ үг,өгүүлбэрт анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Жишээ нь байнга, дандаа, хэзээ, хэзээ ч үгүй, заримдаа гэдэг үгнүүд. Эдгээр үгнүүд нь танд хариултыг хэлж өгж магадгүй. Мөн та асуултанд хариулахдаа цаасан дээрх хариултыг харахаасаа өмнө өөрөө нэг бодоод үз. Тэгвэл танд сүүлд хариултууд дундаас сонгоход амар байх ба толгой эргэхээс өөрийгөө хамгаалах болно.

10. Хүмүүс тэстийг ямар нэг байдлаар бөглөчихдөг, амархан, болохгүй бол таачихна гэдэг. Тэгвэл энэ буруу юм. Яагаад гэвэл тэстэндээрх хариултууд бүгд хэдхэн үгээр л ялгаатай байх тохиолдол байдаг. Хэрвээ та сайн мэдэхгүй бол бүгд зөв эсвэл бүгд буруу мэт санагдана. Тэгээд л та таамгаараа бөглөх хэрэг гарна. Тиймээс тэстээр шалгалт өгөх тусам та сайн бэлдсэн байх хэрэгтэй юм.

Ингээд та дээрхи зөвлөгөөг дагаад үзээрэй. Хэл тань сайжирна гэдэгт би итгэлтэй байна.

Хvний оюун ухааныг хэмжих 10 коэффицент



1. IQ-intelligence quotient. Танин мэдэхvйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргvvлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргvvтэй өндөр хөгжсөн орны нэр хvндтэй их сургуулиудад элсэх vндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илvvтэй vнэлэх болж байна. Эрдэмтдийн судалгааны vр дvнд хvн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.
2. EQ-emotional quotient нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцvvр. Зах зээлийн нийгэм нь хvний бvх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн vнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, vргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хvн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгvй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг.
3. AQ-adversity quotient. Бэрхшээлийг даван туулах шаргуу зvтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцvvр-AQ. AQ муутай хvн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хvн ямар ч хvнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжvvлэхэд маш их анхаардаг.
4. CQ-creative quotient. Бvтээлч чадварын илтгэцvvр нь өөрийн бvтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бvтээх чадвараа байнга дээшлvvлэх чадварыг харуулдаг. Зохион бvтээгчид, шинийг эрэлхийлэгчид бvгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хvний хамгийн их бvтээлч сэтгэлгээтэй vе бол хvvхэд нас. Иймд та хvvхдийнхээ бvтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхvvлэн дэмжиж хөгжvvлж байх ёстой.
5. SQ-spiritual quotient буюу оюун санааны хvч чадлын илтгэцvvр нь биеэ дайчилж зорьсондоо хvрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхvйн чадвар юм.
6. DQ-development quotient. Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжvvлэн зорьсон зорилгодоо хvрч амжилт гаргах чадварын илтгэцvvр. DQ өндөртэй хvн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв vнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.
7. MQ-moral quotient. Хvний нийгэмд өөрийгөө зохицуулж, vйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хvн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.
8. NQ-net quotient. Мэдээллийн сvлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин vед модонд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу vеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хvvхдэд эзэмшvvлдэг.
9. BQ-bonding quotient. Эцэг эх vр хvvхдийн дотно харилцааны vзvvлэлт. Ялангуяа 0-7 насны хvvхэдтэй эцэг эхчvvд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчvvд өөрийн vр хvvхдэд онцгой халамж тавьдаг, хvvхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хvvхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хvvхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бvлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.
10. FQ-financial quotient. Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцvvр. Өндөр хөгжилтэй орны иргэд хvvхдийнхээ FQ-г дээшлvvлэхийн тулд ирээдvйн саятнуудын клубт хичээллvvлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна. Хvvхдийнхээ чадварыг багаас нь тандан мэдэж, боломж, сонирхлыг нь дагуулан системтэй хөгжvvлснээр онцгой амжилтанд хvрч болохыг манай ард тvмэн “Хvн болох багаасаа . . “ гэж хэлдэг билээ.