Saturday, February 27, 2016

Толгойн доторх замбараагүй бодлууд

Мэдээж ажил, хичээлтэй холбоотой зүйлсийг хийж гүйцэтгэхээс гадна дотроо ийм юм хийх юмсан гэсэн юм мэр сэр толгойд бодогдоод өнгөрөх л юм. Одоогоор бодогдож байгаа зүйл гэвэл:
  1. Хэн хаагуур ямар юмаа хийгээд яваад байна буланг идэвхитэй үргэлжлүүлэн бичиж ангийн нөхдийг сурвалжлан судалж бусадтайгаа холбох. Хэдийгээр фэйсбүүк гэгчээр хэний хаана юугаа хийгээд байгааг өнгөцхөн харж болох ч яг бид сайн мэдэхгүй шүү дээ.
  2. Маш сонирхолтой уран зохиолын ном унших. Би амьдралдаа маш цөөхөн уран зохиолын ном уншиж үзсэн. Зөв номоо олж унших их чухал гэж боддог. Багадаа нэг хэрэггүй юм олж уншсан юмуу яасан юм бүү мэд, номыг юу гэж дотроо боддог болсон гэхээр дэлхийгээр дүүрэн номын сан, номын сангаар дүүрэн ном байдаг. Тэгээд тэр номнууд бол хэн нэгний л нэг өөрийн үзэл бодлоо бичсэн сургаал айлдсан юмс гэсэн бодол авчихсан юм шиг байгаан. Үнэн тэнэг. Гэхдээ яалт ч үгүй, хэрхэн баяжих вэ, хэрхэн найзтай болох вэ нтр гэсэн номнууд утгагүй санагддаг хэвээрээ. Харин уран зохиолын маш гоё ном зөндөө байдаг байх. Тэдгээрээс нь олж уншиж жаргалыг нь мэдрэхсэн. 
  3. Ном бичих. Ном бол хэн нэгний л нэг үзэл бодол гэж дээр бичсэн мөртлөө өөрөө ном бичнэ гэж тэнэгтэж байгаад уучлаарай. Би болон найзуудтайгаа хамт Америкт хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах вэ гэсэн ном 2014 онд хэвлүүлж гаргасан. Тэр нь гэхдээ баклаврын түвшинд байсан юм. Одоо харин би мастер, докторт яаж суралцах вэ гэсэн талаар бичих юм сан гэж бодоод л яваад байна. 
  4. Өөрийн гэсэн гоё вэб хуудастай болох. Түүний өмнө гэхдээ олигтой хийсэн ажилтай болмоор байгаа юм. 
  5. Америкт шинжлэх ухаан болон инженер чиглэлээр суралцаж ажиллагсдын бүлгэм байгуулж хэрэгтэй мэдээллээ хуваалцдаг болох. 
  6. АМОХ ны гаргаж байсан энэ форумыг олонд илүү хүртээмжтэй болгох. 
  7. Йогад явмаар байна
  8. Өдөр болгон гүймээр байна
  9. Лаг булчинлаг болох нь яахав гэхдээ гоё дасгал сайн хиймээр л байгаа. Одоо бол хоёр долоо хоногт нэг л удаа дасгал хийж байгааг ямар юмных нь дасгал хийж байгаа гэхэв тэ.
  10. Эсвэл нэг спортоор л хичээллэмээр байна даа. 
  11. Хөлөө эдгээх. Энэ их зүйлд садаа болж байгаа. Ээ дээ хүмүүс минь эрүүл саруул байх шиг жаргал хаана байнаа. 
  12. Гоё бичдэг болох. Монголоороо эмх цэгцтэй ярьж, бичдэг болох
За ингээд 1р т бичигдснээр би ярилцлагаа авж эхэлдиймүү өнөөдрөөс. Надтай хамтарж ажиллах хүн байна уу?

No comments: