Би дотроо өөрийгөө төсөөлөхдөө ийм юм ингэж хийвэл маш гоё юм даа гэж их бодох юм. Гэсэн ч тэгээд санаснаараа болохгүй юм. Сүүлийн үед надад тохиолдоод байгаа ядаргаатай гэмээр зүйл бол би завгүй юм шиг мөртлөө завтай байгаад байх юм. Өдөр өнгөрөхөд орой нь гараас гарсан юм юу ч байхгүй, тэгсэн мөртлөө бие хөшсөн ядарсан. Тэгээд л орой нь за маргааш яг будаа болгоод өгье гэж бодсон ч яг л хэвээрээ. Үнэн төвөгтэй. Өдрийн ихэнхийг ганцаараа өнгөрөөж байгаа болохоор тэгж байгаа юм болов уу ч гэж бодох шиг. Ер нь л ганцаараа өнгөрөөнө дөө. Бүр нэг ч үг нэг ч хүнтэй ярихгүй өнгөрөх өдөр ч байх юм.
Шинэ зүйл туршиж, шинээр гоё юм хийж өөрийгөө хөгжүүлэх юм сан гэж даанч бодох юм. Гэсэн ч өдөр хоног яг энэ хэвээрээ удаан үргэлжилж байгаад маш их унтууцаж дургүй хүрж байна. Өөрөө өөртөө хоол хийж, хийсэн хоолоо байнга идэхээс залхуу ч хүрэх шиг.

1 comment:
Gatsaardal shuudee ene chine
Post a Comment