Saturday, February 27, 2016

Хэн хаагуур ямар юмаа хийгээд яваад байна аа 2.

Зиа тэгэхээр энэ бичлэгийн нэгдүгээрх нь 5 жилийн өмнө буюу 2011 оны 2 сарын 20нд энд бичигдэж байжээ. Одоо эргээр харахад бүх хүний одоо хаагуур ямар юмаа хийгээд яваад байна гэдэг нь маш ихээр өөрчлөгджээ. Бүр маш ихээр шүү. 

Би бас одоо 2-3ынхныхаа шинэчилсэн бүртгэл буюу хэн, хаагуур, ямар юмаа хийгээд яваад байна вэ гэдгийг эрэн сурвалжилахаар шийдлээ л дээ. Та нарт ч гэсэн сонирхолтой байгаа байхаа л гэж бодож байна. Гэхдээ энэ нүүрний ном буюу facebook гэсэн юм дэлхий нийтээр маш эрчтэй хүчээ авж буй энэ цагт хэн хаагуур ямар юмаа хийгээд яваад байгааг мэдэхэд ердөө л нээрээ амархан болж дээ. Гэхдээ блог дээрээ гоё бичнээ. Нэрний үсгийн дарааллаар явнаа хө.


1.Анхбаяр - 

Өмнө: 3-1 төгсөгч. Японд бидний нэрлэж заншсанаар риюү гээр яваад шалгалтуудаа өгөөд явж байгаа. Ямар ч гэсэн зун уулзна. 
Одоо: Анхаа маань амжилттайгаар шалгалтандаа тэнцээд Шиншү их сургууль тэтгэлэгтэйгээр элсээд зогсохгүй эдийн засгийн мэргэжилээр 2015 оны 4 сард сургуулиа амжилттайгаар төгссөн байгаа. 5 жилийн өмнө хэний ч төсөөлөхөөргүй байсан сонин нь гэвэл Анхаа маань 2-2 дараа нь 3-1 ангид байсан Золзаяатай арлын Япон оронд очиж хайр сэтгэлтэй болж хосууд маань ханилан жаргасан шүү дээ. Одоо Золоо Анхаа хоёр маань хамтдаа Америкийн Илланой мужийн Чикаго хотод англи хэлийг хашраахаар суралцаж байгаа. Миний бие тэр хоёртойгоо 2016 оныг Чикагод хамтдаа угтах завшаан тохиосонд туйлын ихээр баяртай байгаа билээ. Надад лав тэр хоёр маань хамгийн сайхан хос.

2.Ариунболор - 

Өмнө:3-1 төгсөгч. МУИС ийн Япон хэлний анги. Сүүлийн үеийн мэдээгээр намар америк явна. Мөн баяртайгаар дуулгахад намар бас хуримаа хийнэ гэсэн. ( баттай эх сурвалж буюу Ариука аас)
Одоо: Зиа комментоос харахад энэ мэдээ их сонирхолтой байсан нь харагдаж байна. Гэхдээ энэ мэдээ үнэхээр үнэний ортой байсан уу гэдгийг би өөрөө гайхаж сууна. Ариукагаас өөрөөс нь сонссон болоод л би бодвол энд бичсэн байх. 
Ариука маань Америкт архитектурын мэргэжлээр суралцаж төгсөөд одоо монголдоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. 

3.Адьяасүрэн
Өмнө: 3-2 төгсөгч. Дэлхийн нийслэл шахуу болоод байгаа Шанхай хотноо Хятад хэл үзээд, олонтойгоо нийлээд л явж байгаа даа. Саяхан амралтаараа эх орондоо ирээд нэлээдгүй хугацаанд байж байгаад буцсан байна.
Одоо: Facebook ээс нь харахад Shanghai Polytechnic University д суралжаж байгаа юм байна.

4.Биндэрьяа - 
Өмнө: 3-1 төгсөгч. МУИС-ОУХ д сурдаг. Их сургуулийн ангийнхантайгаа бүр амь гэсэээн цаа чинь. Туялзаад л , гунхаад л яваад байгаа шүү дээ манай Бинди чинь.
Одоо: Биндэръяа маань 2-4 т байсан Булган Буга тай гэр бүл болж хөөрхөн хүүтэй болсон шүү дээ. Зөндөө том болсон байхаа хүү нь. Уулзаж харах юмсан.

5.Баярмаа -
Өмнө: 3-2 төгсөгч. Сагсчин охин маань .....д сурж байгаа. ...
Одоо: Тайванд TransWorld University д суралцаж байгаа гэсэн мэдээллийг фэйсбүүкээс нь авлаа. Үеэл эгчтэй нь би энд танилцаж найз болсон. Монгол жижигхэн шүү л гээд байгаа шүү. 

6.Бямбасүрэн
Өмнө: 2-3 төгсөгч. Харцага маань MIU д сурж байгаа. 2р курс.
Одоо: Бямбаа маань Австралид University of Canberra д суралцаж байгаа юм байна.

7.Буяннэмэх -
Өмнө: 3-1 төгсөгч. МУИС ЭЗС д сурж байгаа ч юм шиг . Блогоо хөтлөөд ч байгаам шиг. 
Одоо: Америкийн Массачусеттс мужид байх Маунт Холёк их сургуульд 2011 оны намар элсэж статистикийн мэргэжил болон компьютерийн дагалдах мэргэжлээр 2015 оны 5 сард төгссөн. Олон хүмүүс намайг эдийн засаг сураад яваад байгаа гэж бодож асуудаг. Үгүй юмаа. Одоо болохоор Массачусеттсын их сургуульд Industrial Engineering ийн докторын зэрэгт суралцаж л байна даа. Юу судлах гээд байгаан гэхээр халдварт өвчин болон хорт хавдрын математик загварчлал. За тэгээд завтай ч юм шиг завгүй ч юм шиг л хүн байна. Блогоо хөтлөөд ч байгаа юм шиг.

8.Галбадрах - 3-1 төгсөгч. Манай Галаа чинь ярьсан хэлсэндээ эзэн болдог залуу. Одоо Японы Осака хотноо өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу агуу гоё амттай сайхан хоол хийж суралцан байгаа. Ирээдүйд дэлхийд нэртэй Монгол ресторантай мундаг тогооч болноо.

9.Гэрэл 
Өмнө: 3-2 төгсөгч. Японд бидний нэрлэж заншсанаар риюү гээр яваад шалгалтуудаа өгөөд хариу дуулгаад баярлуулаад л явж байгаа. Зун уулзнаа...
Одоо: Гэрлээ маань Галаа багшийн төгссөн сургууль болох Ямагата их сургуулийг дунд сургуульд байхаасаа л хашраадаг байсан химийн чиглэлээрээ суралцаж 2015 оны 4 сард баклаврын дипломоо гардан авсан. Одоогоор Токиогийн технологийн институтэд мэргэжлээрээ мастерт суралцаж байна. Шинжлэх ухааныг судлаад л байхаас өөр яахав. Уулзалгүй 5 жил болжээ. Уулзах юм сан. 

10.Дарьсүрэн - 3-2 төгсөгч. Зиа манай Дариа маань ......... д сурж байгаа...

11.Мандах - 
Өмнө: 2-3 төгсөгч. Мандуу хүү маань ШУТИС-МИС д сурж байгаад саяхан Япон орныг зорьсон. Одоо Японы Осака хотноо хэлний бэлтгэлд сууж байгаа бөгөөд төгсөөд мэргэжилээрээ тэндээ суралцаж агуу том нисэх онгоцыг жолоодно эсвэл бүтээнэ дээ манай залуу чинь. Олон жилийн мөрөөдөл, хүслээ биелүүлэн японд суралцах ямар байдаг юм бэ гэдгийг биеэр мэдрэн сууж байгаа. 
Одоо: Энэ хүнтэй харьцангүй холбоотой байдаг ч ямар сургуульд сураад хэзээ төгсөөд одоо яг хаана юу хийж байгааг нь сайн мэдэхгүй байх юм. Осакад суралцаад сургуулий энэ хавар төгснө байх. Ямар ч гэсэн мэргэжлээрээ суралцахын хажуугаар ажиллаж байгаа бөгөөд төгсөөд ажиллах ажлын урилгаа хүртэл авсан мундаг залуу.

12.Мөнгөнцэцэг - 2-3 төгсөгч. Ангийнхнаасаа гадаад улсруу яван суралцагчдын анхдагчдын нэг болох Мөөнөө маань одоо АНУ ийн Калифорни мужид roseville хэмээх хотод амьдарж байгаа бөгөөд өнгөрсөн жил ахлах сургуулиа төгссөн болов уу гэж бодож байна. 

13.Нансалмаа- 3-2 төгсөгч. Ухаалаг хөөрхөн Нансаа маань МУИС ийн Биологийн факултетд суралцаж байгаад монбушё ийн коллежд тэнцсэн гэсэн баяртай мэдээг бид бүхэндээ дуулгасан байгаа. Одоо төрсөн нутагтаа амарж байгаа сурагтай. 

14.Нямсүрэн - 3-2 төгсөгч. Манай Нямка маань МУИС ийн хими, биологитой холбоотой ангид сурж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн хими биологиороо сурна гэсэн байгаа. Гэхдээ Монголдуу үгүй юу?

15.Намуун -
Өмнө: 3-1 төгсөгч. Манай Намжак 3р ангидаа аюултай хичээллэсний үр дүнд өдгөө Монбушёгийн Нийгмийн ухааны их сургуулиар тэнцээд бэлтгэлээ базаан сууж буй. Би болоод манай 3-1 ийнхэн түүний өмнөөс туйлын их баярлаж байгаа билээ. Манайх л лав нормоо биелүүлсэн хэхэ. Намуунаа маань Осакад хуваарилагдсан сурагтай байна лээ. 
Одоо: Японд байтугай дэлхийд эдийн засгийн чиглэрээрээ дээгүүр зогсон Хитоцүбаши их сургуульд суралцаж байгаа. Өнгөрсөн онд хөөрхөн хүүтэй болсон байна лээ. Намуунтайгаа уулзаж хөөрхөн хүүг нь бас хармаар л байна.

16.Тэмүлүн -
Өмнө: 2-3 төгсөгч. Тэмка маань АНУ д 1 жил суралцаж ирээд одоо МУИС ийн япон хэлний ангид суралцаж байгаа бөгөөд мөн 4сард япон явж суралцах гэж буй. 
Одоо: Японд Ritsumeikan Asai Pacific University амжилттай суралцаж төгсөөд одоо Хас Банкинд ажиллаж байгаа юм байнаа. 

17.Түмэнбаяр - 2-3 төгсөгч. Орсын архаг оюутан. Санкт-Петербург хотноо цэргийн анагаахд суралцаж байгаа. цаад чинь бол аймаар юм шиг байгаам. харалгүй уджээ.

18.Мөнхсаруул - 2-3 төгсөгч. СЭЗДС ийн 2р курсын оюутан.

19.Сайханцэцэг- 2-3 төгсөгч. Хүмүүлэгийн Их Сургуулийн 2р курсын оюутан.

20.Түвшинсанаа - 2-3 төгсөгч. ЭМШИУС ийн 2р курсын оюутан. Блогийн админ шт уг нь.

21.Цэнгэл - 
Өмнө: 2-3 төгсөгч. МУИС ОУХ 2р курсын оюутан охин маань ойрын үед юу бужигнуулаад л тас тас инээгээд явж байгаан бол доо? Шинэ жилийг ангиараа тэмэглэе гэсэн сайхан уриалга гараад гэртээ party зохион байгуулж гоё хийсэн байна лээ. 
Одоо: Түвшинсанаа, Цэнгэл хоёрын нэр ингээр журнал дээр дарааллаад байдаг байсан болов уу? Ангийн ганц сайхан хосууд шүү дээ. Найзаа найзаа гэж яваад аятайхан хөөрхөн хос болчихсон байж шүү.

22.Цогзол - 3-1 төгсөгч. МУИС МКС оюутан. Намар эдний баг МУИС ийн аварга болоод байсан. Хаа ч сагсаар бол гаргаахгүй шүү манай хүн чинь. 

23.Сосорбарам - 3-2 төгсөгч. ХААИС ийн эдийн засгаар сурж байгаа ...

24.Солонго - 2-3 төгсөгч. ШУТИС дизайны ангид 2 дах жилдээ суралцаж байгаа...

25.Сувд-Эрдэнэ.Б - 2-3 төгсөгч. МУИС биологийн ангийн 1р курсын оюутан . Жижгэн ЛИЛ маань тэгээд facebook нтрдээр байнга штээ хөөрхөн штээ...

26.Сувд-Эрдэнэ.О - 2-3 төгсөгч. Хэсэг хугацаанд японд хэлний бэлтгэлд суралцаж байгаад Монголдоо ирсэн байсан. Буцаад явна гэж байсан...

27.Сувданчимэг - 3-2 төгсөгч. Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан. Одоо тэрбээр TIU Д суралцах бэлтгэлээ базааж буй. 

28.Энхтүвшин - 3-2 төгсөгч. ШУТИС ийн уул уурхайн удирдлага хэмээх ангийн оюутан байнаа. Ирээдүйтэй л мэргэжил юм шиг сонсогдож байна одоогийн энэ хүмүүсийн ярьж байгаа юм нь л уул уурхай, газрын баялагаа мөнгө болгож биднууст өгнө нтр гээд л ээлжит сонгуулийн сурталчилгаагаа хийгээд байх юм байшт. Зөв хүмүүс нь зөв юм хийж байгаа байгаа даа. Мишкадаа амжилт хүсье. 
29.Энх-Амгалан - 3-2 төгсөгч. ШУТИС-МИС оюутан. 

30.Энхмөрөн -
Өмнө: 3-2 төгсөгч. ШУТИС-МИС д суралцаж байгаад одоогоор риюүгээр японд шалгалтуудаа өгөн, хариугаа хүлээн суугаа. Зун уулзах байлгүй дээ...
Одоо: Нагояагийн их сургуулийг нисэхийн инженер мэргэжлээр 2015 оны 4 сард төгсөөд одоогоор Америкт Мичиганы их сургуульд мэргэжлээрээ мастерийн зэрэгт суралцаж яваа залуу. Сонирхуулахад Мичиганы их сургуулийн нисэхийн инженерийн департмент нь дэлхийд энэ мэргэжлээрээ 3т ордог маш сайн сургууль юм. Сая өвөл Чикагод бас Нью Йорк уулзах гээд харамсалтай нь бид 2 нэг нэг хоногийн зөрүүтэй л зөрөлдөөд байсан. 

31.Энхбаатар - 3-1 төгсөгч. 3р ангидаа үнэхээр хичээсэн. хичээвэл ч болдог юм байна гэдгийг харуулж чадсаан Эбр, Тэрээр одоо риюүгээр шалгалтаа өгөөд, хариугаа хүлээгээд л сууж байгаа даа. Чимкагийнд амьдарж байгаа гэсэн хэхэ. 

32.Халиун.А - 2-3 төгсөгч. МУИС геологи, газарзүйн сургуулийн 2р курсын оюутан...

33.Уянга - 2-3 төгсөгч. Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан. Удахгүй гадагшаа урагшаа яван суралцах гэж буй...

34.Чимидлхам -
Өмнө: 3-1 төгсөгч. Чимка маань японы токио хотноо байрлах Оберин их сургуулийн 1р курсын оюутан. Мундаг сурж байгаа. Амьдралыг өөрөөр хардаг мэдэрдэг болсон, агуу эх оронч охин байгаам. Архаг оюутан болсон байна гэнэ лээ. 
Одоо: Чимка маань манай ангийн гадаадад сурагсдаас хамгийн түрүүнд эх орондоо ирж мэргэжлээрээ ажилласан мундаг охин байна. 2014 оны намар сургуулиа төгсөөд 2014 оны өвөл монголдоо ирж 2015 оноос эхлэн Засгийн Газрын Мэдээ сонинд сурвалжлагчаар амжилттай ажиллаж явна. Чимкатайгаа зун монголд уулзсан. Чимка маань нээрээ намайг 3р курсд байхад нээх гоё шоклад, чихэр бас нэг жижкэн хөөрхөн шилэн мэлхий шуудангаар явуулж билээ.

заа ингээд дууслаа. Илүү дэлгэрэнгүйг дараагийн дугаараас. Сүүлрүүгээ нөгөө үсгийн дараалал нтр алдагдсөөн. Нэрэн дээр нь дарвал ихэнх гишүүдийн facebook нь гарж ирнэ.

1 comment:

GG said...

Ene nernuud deer ni daraad orohor enhbaatar baldorj gdg hun garch ired bhin hahaha
Bas O.Suvd erdene gj baidaggui shuu. Hoyulaa B shu