Saturday, November 14, 2009

Зүгээр л шүлгүүд...

Би яагаад...
Омголон, дүрэлзүү зүрхэнд минь үлэмжийн их төвөргөөн
Амьдын жаргалыг эдлэн суувч амьдралд үл хоргодох
Үүр цэлмэн байхад ч харанхуйн тухай санааширч
Үхлийн тухай бодолдоо дурлалаас ч илүү автах
Би ер нь ингэхэд хэн юм бэ, ээжээ? Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж өгөх гээд алгадуулдаг
Нуруу бие минь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний сүнс юм бол, ээжээ?


* * * * *



Ганцаардал. Энэ хичнээн сайхан, хичнээн тайлагдашгүй нууц билээ. Хүн төрөлхтний хамгийн бяцхан эс, бүхнийг өөртөө багтаасан хамгийн аугаа эс - ГАНЦААРДАЛ
Энэ үг шүлгэнд орохоороо хүртэл хамгаас тод, хамгаас хүчирхэг сонсогдном.

Ганцаардахын зовлон
Ганцаардахын жаргалыг гүйцэхгүй
Сохрын дунд хэзээ ч
Сохор явч чадахгүйгээ
Доглонгийн газар
Доглолгүй явж чадахаа
Мэдрэх л
Миний дээд таашаал
Үнэ цэнээ мэдрэх минь
Үхлээс ч илүү сонирхолтой
Ганцаардахын хэцүүд л би -БИ

* * * * *
Миний доторхи хотууд, гудамжнууд, дэлгүүрүүд
Миний доторхи хаашаа ч юм одсон замууд
Тэр замаар холхих амьд, үхсэн хүмүүс...
Тэд одоо яаж миний дотор нуугдана вэ?
Хүнд төмөр хадаасаа зүрхэнд минь шааж
Хүйтэн цэх хашаануудыг тэд босгоно
Цээжний минь хаа нэгтээ бүдэг дэнлүү зоочихоод
Цэг тавихын зуурт өнөөх гэрлүүдээ хагачина
Өөрийн минь доторхи хүмүүсийг, хэзээ ч үхэхгүй талийгаачдыг
Өвчин зовлонтой нь адгуу тачаалтай нь үүрээд
Алхаад л байвч, мөлхөөд л байвч, гүйгээд л байвч
Алхны дуу, аянга лантууны дуу тасрах нь үгүй. Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд...
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан минь!

3 comments:

$uper Duper IDea said...

aaaaaammmmmm yu gj bichhe sain mdq bnlda

Anonymous said...

Yaar sonin shuleg ve. bichleg ni unen zevuun yumaa

Choco said...

дажгүй байгааз дээ...