Tuesday, November 3, 2009

14 хоног өндөржүүлсэн бэлэн байдал гэнэ үү??? Одоо үхснээ хийнээ??


Томуугийн А хүрээний /H1N1/ вирүсийн халдварыг тархаахгүйн тулд ирэх 14 хоногт дараах арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Үүнд:
-барааны захыг ажиллуулахгүй,
-олон нийтийг хамарсан бүх төрлийн үзвэр, үйлчилгээ, диско клубын үйл ажиллагааг зогсоох,
-хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хязгаарлан, зорчигчдын биеийн байдлыг үзэж зорчуулах, хүн тээврийн үйлчилгээнд явж байгаа автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх,
-хот, орон нутагт зохиогдох төрөл бүрийн хурал, зөвлөгөөн, ээлжит цэрэг татлагыг 14 хоногоор хойшлуулах,
-оюутны хотхон, дотуур байранд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх,
-14 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэг ажиллахгүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, телевизүүд хамтарч Ерөнхий эрдмийн зарим нэг хичээлийг телевизээр заах арга хэмжээ авахыг ажлын хэсэгт тус тус үүрэг болгожээ. (gogo.mn)

Зиак тэгээд дахиад 14 хоног амрахаар болчихлоо. Энэ одоо юу ч болоод байгаа юм ойлгохоо ч болилоо???? Бүхэл бүтэн 28 хоног амрана гэдэг бидний хувьд маш их цаг хугацаа алдаж байгаа хэрэг гэж бодож байна. Заа яахав тэгээд гэртээ юмаа хийх нэг нь хийж л байгаа байх гэхдээ миний бодлоор хийж байгаагаасаа хийхгүй байгаа нь олон гэдэгт итгэлтэй байна. Ингэж удаан амраах нь сайн бус харин ч хийх юмаа улам хойш нь тавьж, назгайрах аюултай ч юм шиг. Мэдэхгүй юмдаа. Ядаж байтал нь амралтаараа гадуур ч явж болохгүй болчихлоо. Одоо тэгээд энэ өвчин нь цаашдаа хүндрэхгүй, хурдхан шиг л зүгээр болоосой билээ гээд л залбираад суух л үлдлээ дээ.....

3 comments:

Engel Bee said...

goyiiinmoooooooo yooooo!!!!!!!!!!!!

Anonymous said...

Оюутнууд нь амрахгүй байгаа биздэ? Энэ сонин ханиад шүү.. Хүүхдүүдэд л халддаг.. харин 1 анги ахихаар л халдхаа больчихдог.. мм..

LIL said...

oyutnuudiig yaa gej bgaan bol
chaavas daa yaanaa odoo tgd
jaa oyutnuud mini sain maskaa zuugeed bj dee
oyutnuudiig karintilahguu hummm