Monday, November 30, 2009

VIRUS нуудыг Алах хэрэгтэй kkkk


Энэ Вируснууд таны/чиний pc нд үүрлээд, гацаагаад дураараа авирлаж байна уу??? Ер нь өндөр үзүүлэлттэй pc нд Virus орвол бараг мэдэгддэгүй бөгөөд antivirus гүй бол Hacker ууд чөлөөтэй нэвтрэнэ. Энэ ний эсрэг ганц FIREWALL, NET SELF DEFENCE, нтр хамгаалалтууд хүч нь хүрэхгүй. Тийм болохоор pc чинь online үед заавал antivirus хэрэгтэй. Гэтэл та/чи antiviruss тай байтал pc аймар гацаж, зарам программ чинь дандаа ачааллаад байвал одоо яаанаа???

Олон жилийн миний туршлагаас үзэхэд ерөөсөө сайн 3 хан антивирус байна (Үнэгүй ккк).

1. Kasparsky Antivirus and Kasparsky Internet Security (2010 хувилбар нь 30 хоногийн Trail тай, нэтээс key хайж болно. Гэхдээ ихэнх нь дорхноо blacklist эд орчдымоо) (Татах хаягыг оруулсангүй кк. www.kasparsky.com д байгаа)

2. Norton Internet Security (яагаад энэ гэвэл хэдэн сарын өмнө би 1 аймшигтай virus тай тааралдсан юм. Эхлээд PC ны бүх дууг хаана, дараа нь юу ч дараагүй байхад миний бүх програмийг ажиллуулна [MediaPlayer, Adobe Reader, Microsoft Word нтр], Тэгээд PC шууд л зүгээр ЗУРАГ болно.. Энэ дэлхийг байдаг бүх Antivirus ийг суулгаж Update хийгээд Scan хийсэн ч олоогүй. Гэтэл энийг суулгатал ШУУД л устгаж эхэлсэн :D Бас Update ыг бараг 30 минут болгон хийдэг. PC г чинь 99% хамгаална) [Энд тарж ТАТ] (Мэдээж энэ antivirus бол маш үнэтэй про, Тийм болохоор Trail Reset тэй нь оруулсан [Trail Reset гэдэг нь Танд прог турших 30 хоног үнэгүй өгдөг бөгөөд хугацаа нь дуусвал antivirus ажиллахгүй бөгөөд худалдаж авнуу гээд мөнгөө нэхдэг Тул тэр турших хугацааг дахин эхлүүлдэг программ юм) Trail Reset ийг NORTON antivirus aa EXIT хийж гаргаж байгаад ажиллуулна (30 хоног нь дуусах гээд ирэхээр)

3. AVIRA Personal Antivirus Таны/Чиний PC нээс хүчин чадал шаардахгүй бөгөөд Virus, Trojan гэсэн тодотголтой зүйлүүдийг устгаж өгнөдөө LOL (Дээр бичсэн аймар вирусыг энэ илрүүлсэн боловч Quarentine лчаад устгахгүй байсымаа. Учир нь тэр Virus SVCHOST гэдэг систэмийн программд наалдцан байсын kk) Дээрх шиг Trail Reset нтр гэсэн юм байхгүй амар л даа [Энд Дарж ТаТ]

Нэмж хэлэхэд хэлэхэд хэрэв эдгээрээс өөр antivirus тай бол дээрхийг суулгахаасаа өмнө өөрийнхөөгөө заавал устгах хэрэгтэй. Давхарлаад суулгачихвал PC чинь жинхэнэ Майлна Шүү!!!
За тэгээд МУУ ВИРУСНУУДЫН амийг таслацгаая LOL ;))


Thursday, November 26, 2009

Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Д.Пүрэвдорж

Tuesday, November 24, 2009

Шалгалтын өмнө

нтр аль дээр үед л олоод хадгалчихсан байсан юм. Гэхдээ энэ нээх одоо ч хэрэгтэй ч юмуу гүү ч юмуу. Ямар ч байсан маш чухал шалгалт нтрт бол хэрэгтэй эд гэж бодож байна Тэгээд шалгалт шүүлэг нь болох гэж байгаа болохоор уншвал уншина биз. Тэгээд хэрэгтэй юм байвал аваад хэрэггүй байвал хаяна л биз. ёоо хараал идсэн шалгалт нтр бодох ч хүсэл алгаа. Ямар муухай өдөр вэ гэж....


Хүн төрөлхтөн доорх гурван зүйлийн ач тусыг алдсаныхаа дараа л ойлгодог. Тэгвэл эдгээрийн хэр чухал зүйлс болохыг хугацаанд нь ойлгож, зөв ашигласанаар хүн амжилтанд хүрэх бүрэн бололцоотой болох юм. Эрүүл мэнд, цаг хугацаа, залуу нас. Цаг хугацаагаа хэрхэн зөв ашиглах, шалгалт шүүлгэнд бэлдэхдээ юуг голлон анхаарахыг дараах сэдэвт өгүүлнэ.

ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ

* Шалгалтын өмнөх нэг сардаа хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг чухал хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
* Унтахаасаа өмнө уншсанаа өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл явц идэвхтэй болно.
* Ийнхүү дахин давтахдаа сайн мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
* Шалгалтын урьд өдөр хичээл давтахгүй байхыг анхааруулсан байдаг. Унтах цагтаа унтаж, иддэг цагтаа идэх нь зүйтэй. Ялангуяа огт мэдэхгүй зүйлээ шалгалтын урьд орой эсвэл ганц хоёр өдрийн өмнөөс ойлгох гэж огт оролдохгүй байх нь дээр. "Яасан ч ойлгохгүй нь дээ" гэсэн бодол төрж магад. Өөрөөр хэлбэл, хамгийн гол нь мэддэг зүйлсээ дахин давтах явдал юм.
* Шалгалтаас өмнө гэмтэх, бэртэх, өвдөж болохуйц зүйлээс холхон байх шаардлагатай. Нэн ялангуяа хөлбөмбөг, сагс болон бөх зэргээс холхон бай.
* Шалгалт дөхсөн үед "хоолны дэглэм" сахисаны хэрэггүй.
* Таны дургүйцлийг төрүүлдэг зүйлс эсвэл хүмүүстэй харьцсаны ч хэрэггүй.
* Идэвхийг тань бууруулж, цаг завыг тань бардаг найзуудтайгаа бүү уулз.
* Аймшгийн болон адал явдалт кино үзэхгүй байх хэрэгтэй. Хэрэв кино үзмээр бол инээдмийн кино үзээрэй.
* Жилийн турш хийж чадаагүй ажлаа, тэр тусмаа хичээлээ сүүлийн долоо хоногт хийх гэсний хэрэггүй. Учир нь сурах гэдэг нь урт хугацаа шаардах зүйл. Жилийн турш сураагүй зүйл долоохон хоногт яаж багтах вэ?
* Хүн бүртэй эв найртай, найрсаг харьцахыг мартуузай.
* Сүүлийн долоо хоногийг болж өгвөл хамт байхыг хүсдэг, таныг аз жаргалтай, баяр хөөртэй болгодог хүмүүстэй өнгөрөөхийг бодоорой. Гэхдээ хязгааргүй баяр цэнгэлд умба гэсэн үг биш шүү. Учир нь хэт баяр хөөр хүний идэвх, анхаарал, төвлөрөлтийг алдагдуулдаг юм.
* Шалгалтанд гэх хандлагаа өөрөө нэг хянаарай. Хэн юу ч гэж хэлсэн үхэл тэмцлийн дайн биш болохоор огт айсны хэрэггүй.
* Шалгалтын түгшүүр төрүүлэхүйц ярианаас зайгаа бариарай.
* Шалгалт өгөх газар, сургууль, анги танхим, тэр ч бүү хэл суух суудлаа хүртэл заавал урьдчилан хараарай.
* Шалгалтын өдөр сургуульдаа очих замаа хэдэн янзаар нь бодож үзээрэй. Ингэхээрээ хамгийн болж бүтэхгүй, аюултай байдлыг ч гэсэн бодоорой. Тухайлбал, бороо орох, автобус унаанаасаа хоцрох зэрэг зүйл тохиолдвол яах вэ гэх мэтийг бодож төлөвлөгөө гаргаарай.

ШАЛГАЛТЫН УРЬД ӨДӨР БОЛОН ШАЛГАЛТ ӨГӨХ ӨГЛӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?

* Ямар ч шалгалт өгөхийнхөө урьд орой сайн унтаж амрах хэрэгтэй. Профессор Хасан Тан "шалгаптанд бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг хямруулдаг" гэсэн байна. Сурагч унтаж амарсан, сайн хооллосон эрүүл мэндийн хувьд ч бэлтгэлтэй байж л сая сайн шалгалт өгнө үү гэхээс шалгалтанд бэлдээд нойргүй хоносон, яарч сандарсан, өглөөний хоол ундаа ч уугаагүй байж амжилт үзүүлэх нь эргэлзээтэй.
* Шалгалтанд орохдоо хувийн бэлтгэлээ сайн хангасан байх шаардпагатай. Тухайлбал үзэг, бал, баллуур, бүр мөнгө хүртэл бэлэн байлгах хэрэгтэй бөгөөд өглөө явахдаа эрж хайхааргүй газар тавиарай.
* Сэтгэл санааг тань үймүүлэхээр кино, уулзалт, яриа зэргээс хөндий байгаарай. Инээдмийн кино үзэж болох юм.
* Эмчийн хэрэглэхийг зөвшөөрсөн, эсвэл зайлшгүй уух шаардлагатай эмнүүдээс өөр бусад тайвшруулагч, өвчин намдаагч зэргээс татгалз.
* Дотор эрхтний тань үйл ажиллагааг эвдэх, эсвэл хүнд хоол унднаас зайлсхий. Хөнгөн төрлийн хүнс хэрэглээрэй.
* Бүх цагаа өглөө дуугарахаар тааруулж, гэрийнхэндээ ч захиарай.
* Унтдаг цагтаа л унтах хэрэгтэй. Шөнө нойргүй хонож болохгүй.
* Шалгалтын өглөө төлөвлөсөн цагтаа сэрээд өглөөний цайгаа яасан ч мартаж болохгүй. Хөнгөн төрлийн зүйлс идэхээ мартуузай. Шарсан барьсан зүйл эсвэл бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд саримас зэрэг зүйлсээс зайлсхий.
* Ус, чихэр, шоколад, жүүс, жигнэмэг зэргийг авч болно.
* Шалгалтанд орох хуудас зэрэг бичгүүдээ дахин нэг хяна.
* Шалгалтанд чөлөөтэй байх хувцас сонго.
* Шалгалт эхлэхээс ядаж хагас цагийн өмнө сургууль дээрээ оччихсон байхаар гэрээсээ гараарай.
* Гэрээсээ гарахдаа өөдрөг сэтгэлтэй гараарай.
* Шалгалтын үр дүнгийн талаар бодолгүйгээр шалгалтандаа ороорой.

Friday, November 20, 2009

Шинийг дуулгахад... "Скай Резорт”



ЗА манай баатрууд энэ тэнд бужигнуулаад л явна уу ? Манай 3ийнхан одоо 1дэхд орлоо юу бодогдож байхын??? Нэгэнт л орохоос хойш урт удаан амраад сунжраад байлгүй эртхэн ороод нормондоо ороод явж байсан нь дээр байлгүй дээ тэ. Амрах ч сайхан л байсан л даа. Гэхдээ бас юм болгонд давуу тал, сул тал гэж байхын...
За энэ нэг иймэрхүү. Би энд сайхан мэдээ дуулгах гээд л суужийна. Улаанбаатар хотод маань нэгэн нүд баясгаж , сэтгэл сэргээсэн шинэхэн газар бий болжээ. "Скай Резорт” хэмээх цанын бааз бэлэн болоод 11 сарын 25 нд нээлтээ хийх гэж байгаа юм байна.
Энд цана, чарга, боардаар гулгадаг мөн дээш нь хүргэж өгдөг лифттэйгээрээ давуу талтай юм байна. Сайхан гулгана гэж очоод л чаргаа чирээд дээшээ мацсаар байтал хамаг цаг өнгөрч бас ядарчдын...


Тэгээд юу гэх гээд байна вэ гэвэл энэ гайтай ГАхайн томуу гээч нь хурдан дуусаад олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг газар байгууллагууд нь ажиллаад ирэхээр өмнө нь яриад байгаагаараа ангиараа уулзаж ийшэээ явж бас болох юм байна дажгүй юм байна шүү гэх гээд . Жаахан үнэтэй байж магадгүй л эн... БАс нээрээ өдөр бүр Сүхбаатарын талбайгаас цагийн хувиараар автобус явж, бас тэндээс ирэх юм байна лээ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.






Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Таныг манай сэтгэгдэлийг тооог нэмнэ гэж найдаж байна. Удахгүй 1000 сэтгэгдэл боллоо доо. 1000 дах сэтгэгдэлийг хэн бичих бол доо. хэхэ.



Wednesday, November 18, 2009

Математикийн даалгаварын бодлогуудыг бодох товч заавар

За эндээс та бүхэн сургуулийн site дээрх математикийн хичээлийн даалгавар дээрх ЦЭГ БА ШУЛУУН, ТОЙРОГ сэдвийн бодлого бодох зааварыг аваарай. Багш маань биднийг хичээлээ сайн хийгээсэй, битгий хоцрогдоосой гээд бодлого бүрийн товч зааварыг бичсэн байгаа . Бодлогоо бодоход чинь маш их тус дөхөм болж илүү хялбархан болж байгаа тул 1 дэх өдөр ( 11 сарын 23 )хичээлдээ ирэхдээ бүгд бодсон байгаарай гэсэн.

Хичээл ороод шинэ хичээл орох болохоор энэ сэдвийг өөрсдөө сайн ойлгож авах хэрэгтэй шүү.

За тэгээд санал хүсэл байвал сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.


taalagdsan bol end neg darchaarai








Tuesday, November 17, 2009

" Хэцүү анги " кино МҮОНТ-р гарч эхэллээ.



Монголын киноны ертөнцөд хүүхдийн кино дутмаг байх болсон. Гэтэл сүүлийн үед хүүхдэд зориулсан кино ар араасаа мэндлэх болжээ. “Хэцүү анги” нэртэй 60 ангит уран сайханы киноны зураг авалт зуны амралтаар хийгдээд манай сургуулийн 3 охин тоглосон билээ.
1. 3-1 Анхбаяр
2. 2- Ариунзаяа ( морин хуур тоглодог)
3. 1-4 Номин-Эрдэнэ


Уг киноны зохиолыг н.Амарсайхан бичиж, МҮОНТ-ийн продюсер н.Навчаа найруулагчаар нь ажилласан байна. Тус киногоор өнөөгийн сургуулийн сургалт, сурагчдын амьдралыг харуулсан бөгөөд нээлтийг нь есдүгээр сард хийхээр төлөвлөсөн байсан боловч яасан ийсэн янз бүрийн шалтгаанаас болоод өнөөдөр буюу 11 сарын 16 ны 21:15 аас гарсан. Өдөрт 2 анги гарах ба Даваа-Баасан гаригуудад 21:15 аас гарах ба давталт нь 12:25аас гарах юм байна .
Өнөөдөр 1р ангийн төгсгөл хэсгийг 2р ангитай нь үзсэн. Дажгүй л хөөрхөн л юм байна лээ. Манай Анхаа 1р анги дээр нь ингэж хэлсэн : *** , *** та 2 нэг юм дугараач ( жаахан андуурав уу би ??? за яахав утга нь ийм байсын хэхэ) гээд л хамаг яриаг өрнүүлээд л орхино лээ ангидаа. Угаасаа л тэгдэг шүү нээрээ хэхэ.
Бас дэлгэц дүүрэн нүүр гарж байна лээ шт... Даанч нэг анги нь ౩౦ хан л мин . Дажгүй сонирхолтой юм байна лээ. Хэрвээ цаашаа яах ийхийг нь сонирхоод байвал Анхаагаар яриулж болно гэсэн хэхэ.
Гэхдээ арай даварцан анги , утгагүй захиралтай сургууль байна лээ шт. Бас тэр ээж нь гоочлуулаад навсайсан хувцастай гэж дуудуулаад л үр хүүхдээ гээд өөрийгөө хаяад явж байхад нь тэр бага охин нь bar disco доод аймаар явж байхын байна лээ.
Тэр шууд сургууль дотроо зодолдох гээд л айн... Үнэхээр ХЭЦҮҮ АНГИ байна лээ .



Аан энэ байна яактай нэг охин инээцэн явж байгааз тэр 1ийн 4ийн охин байна.






Зиа зиа Анхаа нэттэй байсан бол Анхаагаас хэдэн зураг аваад оруулмаар л байлаа хэхэ.

Харин энд "Хэцүү анги" олон ангит киноны soundtrack-ыг хүргэж байна.
Soundtrack болох "Хэцүү байна" дууг Ариука дуулсан байна. (Ариука гэхлээр hip hop дуу гэсэн үг шүү дээ :)



Татах: 2.5mb | mediafire


Мөн та эндээс мөн эндээс Хэцүү анги киноны тухай ба бас кино зохиолч Амарсайханы блогруу зочилж болох нь ээ.

Киногоо үзэх нэг нь амтархан үзээрэй. Би лав үзнээ хэхэ.

Monday, November 16, 2009

Математик

За тэгэхээр доорх санал асуулгаар математик нь одоохондоо хамгийн их саналтай явж байгаа болохоор математикийн талаар хальт нтр.... Даанч би нь яг юуг нь оруулахаа сайн мэдэхгүй байна л даа.
Миний бодлоор бол 18нд хичээл орчих байхаа тэгээд хичээл ороход хийчихсэн байх ёстой зүйлс математикийн хичээлийн хувьд гэвэл хамгийн сүүлд уул нь нөгөө 22нд Магадлал гээд сэдвийн бие даалт хурааж авах ёстой байсан чинь азаар Челси хожоод маргааш нь болтол хойшлуулаад тэгээд хичээл амарчихсаныг санаж байгаа байлгүй хэхэ. Тэгэхээр тэр магадлал гэсэн бие даалт ямар ч байсан байх хэрэгтэй.
Бас дараа нь амралтын хугацаанд манай блогоор дамжуулж Аналитик геометрийн бие даалт гээд 29 бодлого байна.
За тэгээд сургуулийн онлайн сургалтаар нь тараагдсан 2 материал буюу онол хэсэг болон жишээ тайлбартай бас л аналитикийн 40өөд бодлого байгаа юм байнаа ( би алийг нь ч хийгээгүй байгаа гэсэн :Р )

Тэгэхээр уул нь яг ямар сэдвээр юм бичүүлэхэээ биччихэж байвал нтр хэхэ.
Тэгээд би бодохдоо тэр Аналитик геометр гэдэг сэдвийн талаарх жаахан юмыг өөрийн ойлголтоороо хүргэе ээ
Ерөнхийдөө бол Геометр гэхээр манайхан ойлголт байгаа байх янз бүрийн дүрс нтрийн талаар бодоод л гэх мэт. Тэгээд аналитик геометр гэхээрээ тэр дүрс нтрээ ямар нэгэн тооллын систем ( координат)тай холбоод л баахан тоо нтр болгодог л гээд ойлгочихвол яадаг юм нтр хаха.
За тэгээд тэр нь яадаг вэ гэхээр цэг, шулуун, тойрог нтр гээд тэдний харилцан байршил, геометр байр, тэгшитгэл, тэнцэтгэл биш гэх мэт маш олон янзын ядаргаатай юмтай.
Тэгээд тэднүүсийх нь томьёог нь бичдиймүү гэсэн багшийн өгсөм материал дээр байгаа болохоор илүүц биз. Тэгээд ч энэ нь бидний хувьд шинэ сэдэв биш болохоор яг юуг нь тайлбарлахаа сайн мэддэггүй хэхэ. Анхных болохоор ойлгоно биз.
Яг ойлгохгүй дахин тайлбарлуулах юм байвал сэтгэгдэл дээр биччихнэ биз тэгээд тэрнийх нь талаар сайн юм бичихийг хичээнээ!!!

Хичээл хэзээ орох вэ?

Хичээл амраад хэд ч хоночихсон юм. Ямартаа ч 10 сарын 23наас эхлээд 7 хоногын хугацаатай амарсан хичээл маань хойшилсоор хойшилсоор л ахин нэг долоо хоног эхэлчихлээ. Гэхдээ л хүн амьтны сурагаас бол одоо дахиад хойшлуулчихгүй бол энэ долоо хоногын 3 дах буюу 11сарын 18наас эхэлж эхний ээлжинд ахлах ангиуд хичээллэж магадгүй л юм шиг. За тэгээд сайхнаас сайхан урт удаан юу ч хийлгүй л амарлаа миний хувьд хэхэ. Тэгээд угаасаа амраад байхаар шаал худлаа юмаа. Худлаа ч гэсэн хичээлдээ явж байвал арай л их юм хийх юм шиг. Тэгэхээр амраад ороход хийх ёстой зүйлс олон байгаа гэдгийг манайхан өөрсдөө хэлүүлтгүй мэдэж байгаа байх. За нэг иймэрхүү л байна...

Saturday, November 14, 2009

Зүгээр л шүлгүүд...

Би яагаад...
Омголон, дүрэлзүү зүрхэнд минь үлэмжийн их төвөргөөн
Амьдын жаргалыг эдлэн суувч амьдралд үл хоргодох
Үүр цэлмэн байхад ч харанхуйн тухай санааширч
Үхлийн тухай бодолдоо дурлалаас ч илүү автах
Би ер нь ингэхэд хэн юм бэ, ээжээ? Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж өгөх гээд алгадуулдаг
Нуруу бие минь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний сүнс юм бол, ээжээ?


* * * * *



Ганцаардал. Энэ хичнээн сайхан, хичнээн тайлагдашгүй нууц билээ. Хүн төрөлхтний хамгийн бяцхан эс, бүхнийг өөртөө багтаасан хамгийн аугаа эс - ГАНЦААРДАЛ
Энэ үг шүлгэнд орохоороо хүртэл хамгаас тод, хамгаас хүчирхэг сонсогдном.

Ганцаардахын зовлон
Ганцаардахын жаргалыг гүйцэхгүй
Сохрын дунд хэзээ ч
Сохор явч чадахгүйгээ
Доглонгийн газар
Доглолгүй явж чадахаа
Мэдрэх л
Миний дээд таашаал
Үнэ цэнээ мэдрэх минь
Үхлээс ч илүү сонирхолтой
Ганцаардахын хэцүүд л би -БИ

* * * * *
Миний доторхи хотууд, гудамжнууд, дэлгүүрүүд
Миний доторхи хаашаа ч юм одсон замууд
Тэр замаар холхих амьд, үхсэн хүмүүс...
Тэд одоо яаж миний дотор нуугдана вэ?
Хүнд төмөр хадаасаа зүрхэнд минь шааж
Хүйтэн цэх хашаануудыг тэд босгоно
Цээжний минь хаа нэгтээ бүдэг дэнлүү зоочихоод
Цэг тавихын зуурт өнөөх гэрлүүдээ хагачина
Өөрийн минь доторхи хүмүүсийг, хэзээ ч үхэхгүй талийгаачдыг
Өвчин зовлонтой нь адгуу тачаалтай нь үүрээд
Алхаад л байвч, мөлхөөд л байвч, гүйгээд л байвч
Алхны дуу, аянга лантууны дуу тасрах нь үгүй. Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд...
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан минь!

Wednesday, November 11, 2009

Блогийнхоо ойд зориулав. Өөрийн ком оосоо хэрхэн олон мессэнжер зэрэг ордог болгох вэ?

Сайн байцгаана уу, манайхаан? Амралт сайхан? Юу хийцгээж байна? Онлайн сургалт хэр байна? агуу их даалгавартай болчихоод гэртээ байгаа болохоор бас тэгээд нэг л анхаарлаа төвлөрүүлээд удаан сууж өгч болохгүй л байна уу ( зүгээр өөрийн туршилтаас нтр хэхэ )
За тэр ч яахав, Choco админ нь Блог ийнхоо 1 жилийн ойд зориулаад энэхүү нийтлэлээ оруулж байна.
Энэ хажууд криллээр гээд байгааг анзаарсан байх аа гэж бодож байна. Бид одоо мессэнжердээд монголоосоо илүү латинаар хурдан бичиж чаддаг. Тэгээд л бие даалт гэх мэтчилэн криллээр юм бичих шаардлагатай үед гацаад л суучина даа хэхэ. Тэгээд үүнийг хэрэг болох болов уу гээд тавичихлаа. Харин нэг ядаргаатай юм нь "Ө " "Ү" үсгийг бичих л юм даа.
Харин одоо дараагийн оруулах мэдээлэл зөвлөгөө маань өөрийн ком оосоо олон мессэнжер зэрэг орох боломжийг таньд зааж өгж байгаа юм аа.



Та хэдэн yahoo ID-тай вэ? Ихэвчлэн хүмүүс олон account-тай байдаг тэгээд мэдээж өөрийн компьютердаа зэрэг зэрэг оруулчихвал сайхан л даа хэхэ. Энэ нийтлэлийг энэхүү сайхан блогийн тусламжтайгаар бэлтгэлээ. Интернэтд ч бүх юм байгаа шүү. хэхэ.

За тэгээд та доорх зааврын дагуу ажиллаарай. Их хэрэг болдог эд байгуум. Хажуунаас дүү нтр орно гээд л бас дайрна шүү дээ хэхэ. Тэгээд л зэрэг оруулчихаад л орхичихно.

1. Start >> Run орно.
2. Тэгээд тэр хэсэгтэй regedit гэж бичээд ENTER дарна.
3. Дараан дараах дараалалаар нэгээд л байна HKEY_CURRENT_USER >> Software >> Yahoo >> Pager >> Test
4. Test folder дээр хулганы баруун товчыг даран New >> DWORD Value сонгоод Plural гэсэн нэр өгч хадгална.




5. Үүний дараа шинэ нээсэн Plural дээрээ ENTER дарж ороод >>
Value data : 1
Base : Decimal болгож өгөөд OK дараад л боллоо.




За ингээд л боллоо. хэхэ

Коммент нтрээ үлдээхээ мартав .




Tuesday, November 10, 2009

Биологи дээр .pps гэсэн юм ирсэн байвал

PowerPoint programm aar ajillana daa ene (.pps) getsen file OK???? tegheer MICROSOFT OFFICE tai heregte dee hvmvvsee!!!!!!!!!

Sunday, November 8, 2009

happybirthdaytoblog


unuudur 2009 onii 11 sariiin 8 nii udur bulguu. Ingeed tuuhiin huudasiiig suhuj uzehed yag neg jiliin umnu buyu 2008 onii 11 sariin 8 nii udur manai blogiiin hamgiin anhnii niitlel bichigdej bsn um bn .

anhiii post ni 11 sariiin 8 nii udur bichigdej bsn ch bidnii yag angiinhandaa zarlasan blogiiin alban yosnii neeltiin udur ni 11 sariin 11 bsn bilee.

Tiimees ter udur admin , author uud tus burtee blogiinhaa tursun udurt zoriulaad neg um bodno bgaa hehe.
Harin CHOCO admin minii huvid net ntr ni bhq blogoo ajilluulj hutulj yavahad jaahan hundreltei bgaa tul hultsel uchie.


Friday, November 6, 2009

Сургуулийн вебээр чухал хичээлүүд орно гэнэ


За тэгэхээр ирэх долоо хоногийн нэгдэх өдрөөс эхлээд энэ их удаан хугацаанд амарч байгаа болохоор сургуулийн вебээр дамжуулж багш нар хичээлээ орох юм гэнээ. Тэгээд хүн болгонд код нтр өгөөд байх шиг байна. Тэр нь одоо ямар ч хэрэгтэй юм мэдэхгүй. Тэгээд манайхан мэдсэн нь мэдээгүй дээ дамжуулаад, тэгээд өөр илүү асуух нтр зүйл байвал комментоор болон Аагий багшаас асуучих нь биз.
Сургуулийн вэб сайт http://www.shinemongol.edu.mn/sm/
За тэгээд блог нь хэрэгтэй үед , хэрэгтэй мэдээллийг аль болох хурдан хүргэсээр байх болно.

Thursday, November 5, 2009

Aмралт :-&

Хүүе амраад л байх тусам энэ амралт бүр аймшиг боллоо.. Амьдралдаа анх удаа Амралтаараа ядарч байна. Бүр хичээл сургууль Ялангуяа ЗААЛ аа санаад байнаа. Гарч ч болохгүй. COMPUTER харж суусаар байгаад Солонгос нүдтэй болох нь.. Тэхдээ орой болгон TV9 дээр Cold Case гээд гоё Movie гарч байгаа шүү хүмүүсээ LOL. Өөр хэлэх юм гэвэл энэ Вакцин нь хэдий ирсэн ч эхний ээлжний вакцинууд бидэнд ирэхгүйнээ... Эмч, онцгой байдлын ажилтанууд, жирэмсэн эхчүүдэд эхэлж тариад цаана нь үлдсэнийг бодвол Дээгүүрээ хуваагаад авчих байлгүй дээ.. Тэхдээ бусад улсаас (Russia, China, Hungary) вакцин авбал харин сайн. Ламбаа вакцин авчирна гэнэ дээр дурдсан улсуудаас. Тэр нь болтугай... Эцэст нь хэлэхэд SHMAS ынхаа зааланд хурдан тогломоор байнаааааааааааааааа

DIE Swine fly

ShaDy

Wednesday, November 4, 2009

Математикийн эхний 7 хоногийн бие даалт

zaa manaihan saihan amarch bna uu ??? 14 honog nemegdchihsen chin arai l bish bolj bn tiiimee >???? yutai ch ene jiliinhee niit amrah yostoi 4weeks amraltaa neg dor l amarch bh shg bn gj oilgood l hicheel orohoor yaaj normondoo orno doo gj bodohoor hetsuu bn shuu ... hedii amraad saihan bgaa ch, Bidnii tugsuh jil chuhal jil iim haniad garaad hicheel surguuliig min aldagduulj bgaad haramsaj bn .
Tiimees bagsh nar maani unuudruus ehleed 14 honogiin daalgavariig net eer damjuulj bugdeeree ger gertee bie daaj shine hicheelee hiih heregtei gj bn .
Odoo ingeed hamgiin ehniih ni MATHEMATIC deer Altangerel bagshiin ehnii 7 honogiin daalgavar tavigdlaa. Bugdeeree hicheeldee orood hotsrohgui, shalgaltaa sain ugue l gj bodoj bgaa bol zaaval setgel gargaj chanartai sn hiiih heregtei .

Болохгүй байсан нэгэнд нь доор дахиж shareласан болно....

Margash bagsh nar huraldaad margash busad hicheel yaahiig shiidverlene gesen.
Barag daalgavara file ar uguud blog derees l avah bl uu daa.

altangerel bagsh: analitik geo bodlogo bga ta buhen omno ni uzej bsan tul tiim hetsuu bish
ene daalgabariig 7 honog hiih yum shuu
uzeh estoi hicheelee echnee baidlaar hiij bgaa gej oilgoh heregtei
7 honood daraagiin daalgabar uguh tul hugatsaandaa sain hiij ybah estoi yum shuu
minii gargasan shar nom deer ene sedeb todorhoi olon jishee bodlogotoi tul tendees sain onoluudaa har geerei


za tegeed endees tavaad avaarai. okay . AMJILT HUSEY > ^___^ <



Зиак тэр муу бие даалт нь дээд талын share-ээс надад хуулагдахгүй байгаа болохоор өөршигээ хэцүүдэлтэй байгаа хүмүүст нь зориулаад энд winrar дээр оруулчий гэж бодлоо..
Засвар хийсэн- GG

Tuesday, November 3, 2009

14 хоног өндөржүүлсэн бэлэн байдал гэнэ үү??? Одоо үхснээ хийнээ??


Томуугийн А хүрээний /H1N1/ вирүсийн халдварыг тархаахгүйн тулд ирэх 14 хоногт дараах арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Үүнд:
-барааны захыг ажиллуулахгүй,
-олон нийтийг хамарсан бүх төрлийн үзвэр, үйлчилгээ, диско клубын үйл ажиллагааг зогсоох,
-хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хязгаарлан, зорчигчдын биеийн байдлыг үзэж зорчуулах, хүн тээврийн үйлчилгээнд явж байгаа автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх,
-хот, орон нутагт зохиогдох төрөл бүрийн хурал, зөвлөгөөн, ээлжит цэрэг татлагыг 14 хоногоор хойшлуулах,
-оюутны хотхон, дотуур байранд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх,
-14 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэг ажиллахгүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, телевизүүд хамтарч Ерөнхий эрдмийн зарим нэг хичээлийг телевизээр заах арга хэмжээ авахыг ажлын хэсэгт тус тус үүрэг болгожээ. (gogo.mn)

Зиак тэгээд дахиад 14 хоног амрахаар болчихлоо. Энэ одоо юу ч болоод байгаа юм ойлгохоо ч болилоо???? Бүхэл бүтэн 28 хоног амрана гэдэг бидний хувьд маш их цаг хугацаа алдаж байгаа хэрэг гэж бодож байна. Заа яахав тэгээд гэртээ юмаа хийх нэг нь хийж л байгаа байх гэхдээ миний бодлоор хийж байгаагаасаа хийхгүй байгаа нь олон гэдэгт итгэлтэй байна. Ингэж удаан амраах нь сайн бус харин ч хийх юмаа улам хойш нь тавьж, назгайрах аюултай ч юм шиг. Мэдэхгүй юмдаа. Ядаж байтал нь амралтаараа гадуур ч явж болохгүй болчихлоо. Одоо тэгээд энэ өвчин нь цаашдаа хүндрэхгүй, хурдхан шиг л зүгээр болоосой билээ гээд л залбираад суух л үлдлээ дээ.....

Happy birthday! Amgaa!

HAPPY BIRTHDAY Pictures, Images and Photos
Амгаадаа төрсөн өдрийн мэнд хүргэеээ!! За тэгээд энэ өвчин энээ тэрээ нь гараад хаа сайгүй л бөөн юм болоод байгаа болохоор гэрээсээ гаралгүй гэхдээ сайхан тэмдэглээрэй!!! Ангийхных нь зүгээс төрсөн өдрийн мэнд хүргэеээ!!


Monday, November 2, 2009

Sunday, November 1, 2009

Internet "Slangs"


Нэтээр хэрэглэдэг товчилсон үгнүүдийн утгыг орууллаа :))














OMFG! = Oh My Fucking God!
LOL = Laugh(ing) out Loud(ly) :)
ROTFL = Roll(ing) on the floor laughing =))
GG = Good Game
WTF = What the fuck?
AFK = Away From Keyboard (idle)
LMAO = Laugh my ass off
IMAO = In my arrogant opinion
L2P = Learn to play
ATM = At the moment
B4 = Before
CYA = Cover your ass
HAND = Have a nice day
ILY = I love you
JAS = Just a second
KK = OK (монголчууд инээхдээ ашигладаг kk)
M8 = Mate
NE1 = Anyone
P2P = Pay to play
PITA = Pain In the Ass
POS = Piece of shit
PWNED = Owned
REHI = Hello again
SMH = Shaking My Head
STFU = Shut the fuck up
TG = That's great
TNX = Thanks
U = You
w00T = We own the other team
W8 = Wait