Monday, May 31, 2010

Аавдаа илгээх миний захидал уралдаан амжилттай боллоо.

Нэлээн дээр мэдсэн ч оройтож тавьж байгаадаа хүлцэл өчье.

Дэндүү сайхан заяа
Дулаан нөмөртэй уул
Дэргэдэх бүгд нь гийсэн
Дэлхийн дайтай нар уул Аав мину

Манай сургуулийн “Кинран” номын сангаас зохион явуулсан  “Аавдаа илгээх миний захидал”  захидалын уралдаан 2010 оны 02 сарын 17-с 2010 оны 02-р сарын 26-н хооронд  7-12 ангийнханы дунд  явагдаж дүнгээ гаргалаа.
Захидлын уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
-Тэргүүн байр:  12-1 ангийн сурагч  Ариунболор
-Дэд байр:  8-1 ангийн сурагч   Б. Батцогт
-Тусгай байр:  9-2 ангийн сурагч  Б.Оюун-Эрдэнэ

Sunday, May 16, 2010

Шинэ ном мэндэллээ. " Японы улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд бэлтгэгчдэд тусламж "


Алтангэрэл багшийн маань бэлтгэн гаргасан " Японы улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд бэлтгэгчдэд тусламж " хэмээх Математикийн ном 2010 оны 5 сарын 14нд мэндэллээ.5 cарын 14нд хэвлэлтнээс гарж 5 сарын 15нд хэрэглэгчдийн гар дээр хүрж байгаа юм байна.

Saturday, May 8, 2010

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам / нэмж засварлав./

2011 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.

1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг

Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан

Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Өмнөх жилийнхийг энд дарж үз. Нэлээн өөрчлөлт орсон байна шүү. Байгалын их сургуулийхан эхний өдрөө 3 шалгалт өгж,  Коллежийнхан англи хэл, япон хэл өгдөг болох нь (хэл нь нэг их нөлөөлөхгүй байх гэж найдаж байна. )
  
Бас үүнд нэмэлт шинэ мэдээ гэвэл ИХ СУРГУУЛИЙН 2р бичгийн шалгалт нь 6 сарын 13 нд байснаа  ЕШ, дараа долоо хоногт нь Рюугаку-ын шалгалтаас хамаарж  6 сарын 27 болж хойшилсон байна.


2. Бүртгэл

5 дугаар сарын 17-ноос (Даваа) 21-ний (Баасан) өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

Wednesday, May 5, 2010

let's have some fun 3

За ингээд Анхаагаас маань хөвгүүддээ зориулаад гоё бэлэг барьсныг таалан соёрхоно уу..

Saturday, May 1, 2010

Happy birthday to MURUN !!!

Мөрөндөө төрсөн өдрийн мэндийг хүргье  
!!!  1992 оны 4 сарын  28 нд айлын 2 дах хүүхэд болон мэдэлжээ.




Хаа сайгүй,,,бөөн бөөн асуудал.

Сайн байцгаана уу? Та бүхэндээ эсвэл магадгүй өөртөө юм бичиж байгаадаа баяртай байна. Ойрд ч юм бичсэнгүй дээ.
Хичээл гэвэл их л байна. Ухаараад л ...

1.Сая энэ долоо хоногийн даваа гаригаас буюу 4сарын 26 аас эхлэн сургууль дээр ХАВРЫН СУРГАЛТ явагдаж эхэллээ.
Нийгмийн ангид   1.Математик   2. Англи хэл  3. Япон хэл    4. Соогоо
Байгалийн ангид  1.Математик   2. Англи хэл  3. Япон хэл   5. Хими  6.Физик  7. Биологи гэсэн хичээлүүдээс сонгон суралцаж байна. Энэ нь 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд миний хувьд маш их үр дүнтэй юм шиг санагдаж байгаа.
 Өдөр арай үр дүнтэй өнгөрөөж чадаж байгаа юм шиг.