Sunday, May 16, 2010

Шинэ ном мэндэллээ. " Японы улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд бэлтгэгчдэд тусламж "


Алтангэрэл багшийн маань бэлтгэн гаргасан " Японы улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд бэлтгэгчдэд тусламж " хэмээх Математикийн ном 2010 оны 5 сарын 14нд мэндэллээ.5 cарын 14нд хэвлэлтнээс гарж 5 сарын 15нд хэрэглэгчдийн гар дээр хүрж байгаа юм байна.


  Багшийн маань олон жилийн хөдөлмөр, ажил шингэсэн болохоор маш чанартай, гоё ном болсон байна лээ. Хавтасны өнгө, дизайн зэрэг бас их таалагдсан. Би өөрөө цэнхэр өнгөнд дуртайн дээр урьд өмнө нь хэзээ ч номныхоо хавтсан дээр хөлбөмбөг эсвэл сагсан бөмбөг ч юм уу ямар нэгэн спортын багийн эмблемтэй математикийн байтугай энгийн ном харж байгаагүй болохоор энэ ном маш өвөрмөгц санагдаж байгаа. Доторх нь ч бас маш өвөрмөгц. Хэрвээ та энэхүү сайхан номны доторх бодлогуудыг бүгдийг гартаа оруулж чадвал та ч бас ӨВӨРМӨГЦ болж болох юм.
Японы сурах бичгүүд нь бодлогынхоо түвшнээс хамааран өнгө нь өөр байдаг гэсэн. Хамгийн амархан нь цагаан, дараа нь  ******  хамгийн хүндэвтэр нь ийм цэнхэр гэдэг юм байна лээ.
Ном маань агуулгын хувьд бол шалгалтанд ирдэг сэдвүүдийг бүрэн хамарсан 2000 гаруй бодлогууд болон Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд ирсэн сүүлийн 10д жилийн материалуудыг хариуны хамт оруулсан байна.
Нэмж хэлэхэд хариунууд нь алдаагүй, бүгд зөв байна гэдгийг 99% ийн баттай хэлж чадах байна. хэхэ. Япон номны хариу огт алддаггүй шиг энэ ном маань ч бас яг тийм шүү. Бид яадаг билээ бодлого бодоод хариуг нь харлаа, таарсангүй, тэгээд л номны алдаа гээд орхидог харин энэ номноос та өөрийнхөө алдааг дахин итгэлтэйгээр хянах боломж.
Аагий багшдаа ийм гоё ном бидэнд гаргаж өгсөнд маш их баярлалаа. Олон олон хүүхдийн МАТЕМАТИК -р дамжуулж МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГО-доо хүрэх замыг нь нээж өгнө байхаа гэж итгэж байна. Багшдаа баярлалаа. Мөн өөрөө хэлэхдээ бас дахиад нэг хүүхэдтэй болсон юм шиг баярлаж байсан гэсэн. Тийм болохоор бас баяр хүргье !
CHELSEA -г дэмжиж байна.  хэхээхэ. Oh Africa !!! хэхэхэ.


НЭМЭЛТ - ХААНААС АВЖ БОЛОХ ВЭ ?
Шинэ Монгол ахлах сургуулийн багш Д. Алтангэрэл сүүлийн жилүүдэд Монбушо шалгалтанд бэлтгэж байсан туршлага дээрээ үндэслэн Монбушо шалгалтанд бэлтгэх бодлогын хураамж хэвлүүлсэн байна. Номын үнэ 8000 төгрөг, номыг Интер номын дэлгүүрийн төв салбарт зарж байна.

4 comments:

ChRiS said...

hairt bagshiin min
nur ih huch hudulmur
shingesen saihan nom mendelsen
bna le
zia tgd bodlogonuuda bodood bj de

Zoljargal Gantumur said...

Хэх. гайхалтай..

Эхлээд. Аагий багшид баяр хүргэе. :) Мундаг бүтээл болжээ. Олон хүнд хэрэг болох болтугай.

Дараа нь.. Олон хүүхэд энэ номыг ашиглан.. ирээдүйн амьдралын гол суурь болсон дээд боловсролоо чанартай эзэмшээрэй :) гэж ерөөе.

Таны дараа дараагийн бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсэхийн сацуу.. алгаа үрэн хүлээж сууя

namuuna said...

gaihaltai commentuud tavijee.... bagshdaa amjilt husii bas mash ih bayrlalaa tani nomnoos beldeed olon olon huuhduud tentseh boltugai....

IDea said...

chelsea giin logo bnshd haha