Friday, October 23, 2009

Нэг муу бичил биетэнд дарлуулаад...


За тэгэхээр уулзалгүй удсан явдалд уучлалт хүсье ээ. Цаа чинь аймар завгүй байгаа нтр хэхэ. Тэгэхээр одоо овоо зав гарсан нь юу вэ? гэвэл БСШУ-н сайдын тушаалаар өнөөдрөөс буюу 10-р сарын 23ны өдрөөс ЕБС-үүдийг карентилж байгаа билээ. Ахлах ангиудын хичээлийг 7 хоногоор, бага ангийнхийг 14 хоногоор хаасан байна.
Тэгээд мань хэд бас амарчихсан нтр хийх юмгүй сайхан л байна. Гэхдээ л бас онцгүй ч юм шиг. Уул нь дараа 7 хоногт улирлын шалгалттай байх байсан юм. Тэгсэн бас ингээд хойшилчихдог гайтай ч юмшиг. Зовлоны түргэн нь дээр гэж..... Гадуур дотуур хамаагүй явж болохгүй, маск гээч юмыг нь зүүхгүй байж болохгүй гээд л ер нь л энэ гахайн ханиаднаас болоод олон олон юм саатаад нэг бодлын уур хүрч байна гэж. Нэг муу вирусэнд дарлуулаад хамаг юмаа хааж боолгуулаад кккк балай юмаа.
За тэгээд манайхан гадуур, дотуур нэг их явалгүй, явбал маскаа сайн зүүгээд хоол ундаа сайн идэж уугаад, сайн унтаад биеэ бодоорой!!!


3 comments:

Choco said...

unen unen

MuuNuu said...

ene bid 2 ih uchirtai bsaan hahaha

Munhdalai said...

Ашигтай сайн вирус.. Амрах ч сайхан хэлэх юм биш