Monday, October 5, 2009

Шинэ монгол сургуулийн 9 жилийн ой боллоо

Өнөөдөр буюу 10-р сарын 5ны өдөр бол сургуулийн төрсөн өдөр байдаг билээ. Ингээд энэ жил 9дөх ойтойгоо золгож буй сургуульдаа болон нийт багш ажилчид, сурагчид болон өмнө нь сурч байсан бүхий л хүмүүсдээ баяр хүргэе ээ!
Уг өдрийн арга хэмжээ нь ахлах сургуулийн хувьд өдөр нь сургуулийн өдөрлөг, орой нь танилцах үдэшлэг зэрэг болдог билээ.

Өдөрлөгийн хувьд эхлээд сургуулийн хажуу талын засмал замын нээлт болоод, дараа нь Ц. Нэмэх багштай танилцах үйл ажиллагаа болон бяцхан тоглолт гэх мэт болж өнгөрсөн бол танилцах үдэшлэгийн хувьд 3-1р анги зохион байгуулж, ангиудын номер болон хосуудын тэмцээн гэх мэт уйдахааргүй сайхан болж өндөрлөлөө.
За тэгээд энэ өдрийн зураг нтр олоод дараа нь нийтлэхийг хичээнээ.
Аа тийм 2009-2010 оны хичээлийн жилийн спорт наадмын дүн эцсийн байдлаараа гарсан ба 1р байр цомын эзнээр Нэмэх багштай 2-3-р анги
2р байр Алтангэрэл багштай 3-2 анги
3-р байр Батдорж багштай 3-1р анги
тус тус эзэлсэн байна. Дашрамд дурдахад энэ нь Шинэ Монгол сургуулийн түүхэн байгаагүй үзүүлэлт бөгөөд жил жилийн спорт наадамд дандаа 3-1р анги түрүүлдэг байсан заншилыг эвдэж чадсанаараа онцлог болжээ. Миний санаж байгаагаар манайх 2-3 байхад энэ дараалал ыг эсрэгээрээ байж манайх 3рт орж байсан. Манай халааг авсан коохай 2-3ынхан хүчтэй байна даа. Нэмж хэлэхэд коохай нартаа амжилт шүү!!!


1 comment:

Choco said...

negt shuu ntr hehe.

2-3 iinhandaa bayar hurgey daa. jil jiliini 2-3 angi huchtei bh bhaa . yagad gvl bid chin anhdagchid ni gj boddiiin ...

Taniltsah udeshleg taalagdsan biz dee ???