Monday, August 17, 2009

Ковбой нар аа гэж ^^ ( энэ ёстой инээдтэй ntr..... )

Ковбойн тухай
Сowboy гэдэг үгийг яг үгчилж орчуулах юм бол үнээн хөвгүүн гэсэн үг болох юм. Тэд эхлээд өргөн хүрээтэй бүрх малгайг халуун нарнаас хамгаалахын тулд өмсдөг, үхэр унаж, үхэр сүрэг хариулдаг малчид байжээ. Өмдний цацгийг ялаа шумуултай нэг их нөхөрлөөд байхгүйн тулд хэрэглэдэг байжээ

Ковбойн тухай
Сowboy гэдэг үгийг яг үгчилж орчуулах юм бол үнээн хөвгүүн гэсэн үг болох юм. Тэд эхлээд өргөн хүрээтэй бүрх малгайг халуун нарнаас хамгаалахын тулд өмсдөг, үхэр унаж, үхэр сүрэг хариулдаг малчид байжээ. Өмдний цацгийг ялаа шумуултай нэг их нөхөрлөөд байхгүйн тулд хэрэглэдэг байжээ.

Харин тэр үеийн ковбойн ялгарах чанар нь гэвэл хаанаас ч ямар ч амьтныг алдалгүй бугуйлдаж чаддаг байв. Энэхүү бугуйл шидэх чадвар нь тэдний хувьсан өөрчлөгдөх шалтгаан болсон байна. Хээр талын онгон зэрлэг салхинаас бусдыг нуруун дээрээ гаргаж яваагүй зэрлэг адуу мустангийг бугуйлдаж ид хаваа гайхуулдаг болжээ. Тэд эхлээд бугуйлдаж барьсан зэрлэг адууныхаа махыг хүнсэндээ хэрэглэхийн тулд л агнадаг байв. Хожим нь тэр адууг үнээнийхээ оронд уналганд сургаж ашиглах болсон нь бүрх малгай, цацган хээтэй өмд хатуу арьсан гутал, төмөр давируул нь тун зохицож байв.

Энэ үеэс эхлэн тэд амьдралдаа анхаараад зогсохгүй гадаад төрхөндөө ч санаа тавьж эхэлжээ. Зарим тосгоны ковбой нар ангийн буу үүрч дэгжирхэх болов. Тэр үед хууль дүрэм гэж байгаагүй болохоор буугаараа таалагдаагүй нэгнээ нухчихдаг байж. Энэ үед Америк, Мексикчүүд алтны араас хошуурцгааж, вискинд нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй болсон байв. Хөнгөхөн авсаархан хэрэглэхэд хялбар гар буу ч үйлдвэрлэх болжээ. Ингээд ангийн буу үүрэхээ больж гар буу ташаан дээрээ донжтой нь аргагүй ганхуулах болсон байна.

Бас ч үгүй тэр буугаараа янз бүрийн үзвэр үзүүлдэг, гэрнээс нь хэрхэн хурдан сугалхаараа өрсөлддөг болов. Өмнө нь хааяа нэг сонсогддог байсан аллага хаа сайгүй гарах болсон байна. Хүрээгээ тэлсээр байгаа аллагын тоог нэмэгдүүлэхийн тулд дуэль буюу халз тулаанд бие биеэ дуудах болсон байна. Тэд өөд өөдөөсөө харж хорин алхмын зайтай зогсоод хэн түрүүлж хурдан хөдөлж нөгөөгөө буудсан нь ялдаг байв. Учир нь тэдэнд онохгүй байхын зовлон гэж байдаггүй учир түрүүлж буудаж чадсан авхаалжтай нь л амьд үлддэг байж. Энэ хугацаанд тэдний гадаад төрх ч бас өөрчлөгдсөөр л байлаа.

Тэдний бас нэгэн имиж нь шар шүд байсан юм. Хэзээ ч угааж байгаагүй шар шүдээ арзайлган, түүнийхээ дундуур шүлсээ хаа сайгүй хаялсан овилгогүй ковбой нар хэнээс ч айдаггүй байлаа. 13-р зууны эхэн үеэс арай соёлжиж ирсэн байна. Гудамжны шон бүрээс хүн дүүжлээстэй байсан нь багасч, хууль сахиулагчид ч олширч байлаа. Хүн төрлөхтөн хөгжиж байсан учраас ковбой нар ч бас хууль дүрмийг баримтлах хэрэгтэй болж эхлэв. Шар айраг, хатуухан шиг шарз шимээд л сууж байдаг асан ковбой нар өөрсдийнхөө төлөө ажиллах хэрэгтэй болов.

Энэ үед дахин морины ан хийдэг болжээ. Зэрлэг адууг сүргээр нь бүсэлж байгаад л барьдаг байв. Барьсан адуугаа өмнөдөөс цагаачилж ирсэн фермерүүдэд худалдаж амьдардаг боллоо. Энэ бол газрын эзэд олширч газар худалдаалах наймаа ид хүчээ авч байсан үе юм. Ковбой нар өөрийн гэсэн онцлогийн ямагт хадгалсан ирсэн. Одоо үеийн ковбой нар анх үүсч байсан шигээ үхэр унадаг болсон агаад, галзуурсан үхэр унан булгиулж, хэдэн секунд тогтоосноор байр эзлүүлэн шагнал олгодог нэгэн ёсны спортын тамирчид болжээ. Мөн Испанид болдог цуутай тулааныг мэдэхгүй хүн ховор биз. Тэнд гурван зуу гаруй бух, мянга гаруй хүн оролцох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж сонирхдог нэгэн сонирхолтой наадам юм. Энэ наадмыг ковбой нар удирдан явуулдаг.








6 comments:

Zoljargal Gantumur said...

13-р зууны эхэн үеэс арай соёлжиж ирсэн байна..

Чингэс хаан маань Монголд дөнгөж эзэнт улсаа байгуулж байхад.. Кобой нар бол. бүүр соёлжоод л... ай?

Миний санахад.. тэр үед гар буу этр лав байгаагү байх..

Ер нь 13зуунд актекууд бас кобойчууд л америк тивд байсан юм байх даа? би өмнө нь ганц азтекууд л байсан гэж боддог байлаа.. :P

1хэн тоо.. түүх өөрчилнө.. хаха

GG said...

LIl ingeed owoo yum hum oruulaad baiwal bayrliishd. Gehdee sonirhol tataagu bolohoor unshsangu gej sorry

:-p said...

zaaaval tgj heleh hereg bsn um uu unshsangui ntr , hend ch hamaagui um bichihiiin.

GG said...

tged hamaagui l bsn yum bol duuguu l bh bsn blgudee hamaatai bolood l yum bicheed bnuu uuruu????

LIL said...

... yaahavdee hun buriin sonirholiig tatah albaguuldee ... ^^

Engel Bee said...

kk manai suvdaa huurhunsht hehehehe unen taivan... kkkk goy medeelel bnaaaaaaaaaaaa